
БЭЭЖИН. БНХАУ-ын Аюулгүй Байдлын Яамны мэдээлснээр, 2021 онд улсын хэмжээнд зохион байгуулсан тусгай кампанит ажлын хүрээнд Хятадын цагдаа нар ор сураггүй алга болсон болон хулгайлагдсан нийт 10,932 хүүхэд, тэр дундаа хүүхэд насандаа ор сураггүй алга болсон болон хулгайлагдсан насанд хүрэгчдийг гэртээ буцаж ирэхэд нь тусалсан гэсэн мэдээлэл байна.

Олдсон насанд хүрэгчдээс 2,538 хүн 20-30 жил, 1812 хүн 30-40 жил, 371 хүн 40-50 жил, 190 хүн 50-60 жил, 110 хүн 60-аас дээш жил ор сураггүй алга болсонд тооцогдсон байгаа аж.

Хятадаар “хүмүүсийг дахин уулзуулах” гэсэн утгатай “Туаньюань” гэх кампанит ажил эхэлснээс хойш цагдаа нар хүүхэд хулгайлах, худалдаалах зэрэг хүний наймаатай холбоотой урт удаан хугацаанд үргэлжилсэн 350 гаруй гэмт хэргийг илрүүлж, улмаар тэдгээр хэрэгт холбоотой 890 сэжигтнийг баривчлан саатуулсан хэмээжээ.
(Эх сурвалж: Xinhua)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.