Нийгмийн

ДАТА: Байгаль орчны ТББ тендергүйгээр 1.6 тэрбумыг авч, наадмын контент хийжээ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдах үеэр Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар ярилцав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. "Карентин 14", "Ковидгүй зун" нэртэй контент гараад байсан. Улсын төсвөөс хийгээгүй гэсэн, ямар мөнгөөр хийсэн юм бэ" гэхэд Соёлын дэд сайд М.Батбаяр "Наадмын өдрүүдэд ард түмэнд хүрсэн наадам контентод 980 сая төгрөгийг зарцуулсан" хэмээн хариулсан юм.

Энэ талаарх дата мэдээллийг шилэн дансны мэдээллийн сангаас харвал "Улсын баяр наадмын комисс"-оос "Шинэ Үеийн нэгдмэл залуус" НҮТББ-ын дансанд зургадугаар сард 994 сая, долдугаар сард 400, наймдугаар сард 240,9 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Ингэхдээ ямар нэгэн тодорхой тайлбар мэдээллийг холбоогүй бөгөөд "Шийдвэрийн хуулбар" хэсгийг бөглөөгүй байгаа юм. Энэ нь "Шилэн дансны тухай" хуулийг зөрчиж, баримт хавсаргаагүй гэх зөрчилд хамаарагддаг.

Шилэн дансан дахь баримтыг хавсаргав.

Зургадугаар сар
Долдугаар сар
Наймдугаар сар

Улсын баяр наадмын комиссыг нийслэлээс захирдаг бөгөөд хотын дарга Д.Сумъяабазарын шууд захиргаадалд байдаг. Харин "Шинэ Үеийн нэгдмэл залуус" НҮТББ-ыг Пүрэвдоржийн Дэнсмаа гэх хүн удирддаг. Тэрбээр эл байгууллагаа "Ашгийн төлөө бус" байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих зорилгот байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг баримталдаг аж.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг баримтаар хавсаргав.

Дээрх баяр наадмын үеийн 1.6 тэрбум төгрөгийг Хотын дарга Д.Сумъяабазар ямар нэгэн тендер зарлалгүйгээр шууд давуу эрх олгосон байгаа юм. Иймд ямар нэгэн тендерт оролцож байсна мэдээлэл илэрсэнгүй.

Мөн Пүрэвдоржийн Дэнсмаагийн нэр дээр "Ханхишиг Ундарга" ХЗХ, "Оргилохбулаг" ХХК түүний нэр дээр бүртгэлтэй байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТББ-уудыг ингээд тэжээгээд байхаар компаниуд яах вэ

Барууны үзлээр бол ...?
Барууны үзлээр бол ...?

Сүүлийн үед дотоододоо үйл алжилгаа явуулдаг ТББ байгууллагууд нь төрийн эрхэмүүдийн хууль бус орлогыг угаах,нуух зориулалтай гэсээн

Холбоотой мэдээ

Back to top button