УЛС ТӨР

Ерөнхий сайд нь ЭНД хөөрцөглөж, Ерөнхийлөгч нь ТЭНД зогсоогоод ирсэн Эгийн голын УЦС төсөл

Анхлан С.Зориг агсны хөндөж байсан Эгийн голыг түшиглэн, УЦС барих асуудал ажил хэрэг бололгүй 30 жилийг үдэж буй. Манай үе үеийн Засгийн газар, тэргүүнүүд урагшлуулна, барина гэж амладаг ч тэр нь гүйцэлдээгүй.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко өнгөрсөн 11-р сард айлчлал хийхдээ “Монгол Улс Байгаль нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр УЦС барих төсөлд Оросын тал СӨРӨГ байр суурьтай байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлаа Гусиноозёрскийн төрийн мэдлийн цахилгаан станцын хүчин чадлаар нөхөхийг санал болгож байна” гэх агуулга хэлээд явсан. Өөрөөр хэлбэл Эгийн голын УЦС барих Монголчуудын хүслийг няцаачихсан гэж хэлж болно. Гэхдээ манай улс ОХУ ингэж няцаалаа гээд шууд энэ төслөө орхичих үндэслэл болохгүй.

-ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ БАРИХ АСУУДЛЫГ ОХУ-ААС АСУУХ ШААРДЛАГАГҮЙ-

Өдгөөгөөс 6 жилийн өмнө уг УЦС-ыг барих төслийг нэгж байгуулж, удирдаж байсан Д.Одхүүгийн хэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монголчууд өөрсдөө УЦС-аа барих асуудалд хэн нэгнээс, ялангуяа хойд хөршөөс асуугаад, тэднээс зөвшөөрөл авах асуудал биш. Монгол, ОХУ-ын хооронд хилийн усны хэлэлцээр гэж байдаг.

Тус хэлэлцээрийн дагуу хил дамнан урсаж байгаа голууд дээр ямар нэг усны байгууламж барьвал мэдээллээ солилцоно гэсэн ганц л заалт байдаг. Тиймээс мэдээлэл солилцохоос өөрөөр асуух, зөвшөөрөл авах зүйл байхгүй. Эрхзүйн үндэслэл байхгүй. Ер нь Засгийн газар, төрийн тэргүүний чармайлт, төслийг эхлүүлье гэсэн сэтгэл дутаж байна” хэмээсэн.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ МОНГОЛД БИШ ОХУ-Д АШИГТАЙ БОЛОВ-

Гэтэл хамгийн ноцтой нь дээрх В.В.Абрамченкогийн айлчлалаас сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахдаа 75-аар бууж, В.В.Путинтай тохиролцоод, олон жил ярьж буй Эгийн голын УЦС барьж,, байгуулах ажлыг цаасан дээрх төсөл хэвээр нь үлдээхээр болоод ирсэн байх юм. Ерөнхийлөгчийн айлчлалын сүржин зургууд, элдэв сайхан хэлсэн үгс зэрэгт нь “сохорсон” монголчууд хэн нь ч энэ агуулгыг анхаарсангүй. Тоосонгүй өнгөрөөв.

Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч нь ус орны эдийн засаг, эрчим хүчний нөөцийн тодорхой хувийг бүрдүүлэх ийм том төслийг эхлүүлэхгүй, Байгаль нуурын экосистемийг хамгаалах, хоёр тал байгаль хамгаалах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсоныг В.В.Путин хэлсэн үгэндээ онцолсон байна.

Энэ удаагийн айлчлалаар хэлэлцсэн асуудлуудыг ажваас манай тал Эгийн голоо барихгүй байхаар тохиролцсон ашиггүй хэлэлцээ хийж, бүх талаар ОХУ-ын талд ашигтай айлчлал болжээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын эрчим хүчний ноёрхлыг цаашид олон жил үргэлжлэхийг бататгаад ирсэн байх. Тухайлбал,

1. Тэд эсэргүүцэж байсан Эгийн голын УЦС-ыг бариулахгүй байх тохироонд хүрчээ. Байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нэрийн дор.

2. Нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь ОХУ-аас хамааралтай манай улсын хувьд дотооддоо газрын тосны үйлдвэр барьж байгаа хэрнээ Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд түлш цэнэглэх шинэ цогцолборын оператороор Роснефть компани ажиллах эрхээ баталгаажуулав. Өөрөөр хэлбэл тэд Монголын зах зээлд тогтоосон нефтийн бүтээгдэхүүний байр сууриа улам тэлэхээр болж байна.

3. Түүнчлэн эрчим хүчний гол үйлдвэрлэгч ТЭЦ4 цахилгаан станцын өргөлтгөлийг өнгөрсөн жил ОХУ-ын компани хийсэн бол одоо ТЭЦ3 станцын өргөтгөх ажил хийхээр болж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЗАСГИЙНХАА БОДЛОГЫГ “ДАРЖ”, ЕРӨНХИЙ САЙД НЬ ХӨӨРЦӨГЛӨСӨӨР-

Гэтэл нөгөө талд манай улсын Ерөнхий сайд хөөрцөглөсөөр. Алс хэтийн 30 жилийн дараах Монголын ирээдүйг өөдрөгөөр төсөөлсөн “Алсын хараа-2050” болон оны өмнөхөн баталсан Эдийн засгийг сэргээх "Шинэ сэргэлтийн бодлого"-доо Эгийн голын УЦС барина, манай ирээдүй, эдийн засгийн өсөлт, эрчим хүчний хараат байдал өөрчдөгдөх эсэх нь эл УЦС төслөөс хамаарна хэмээн тусгасаар, ярьсаар явна.

“АЛСЫН ХАРАА-2050”: ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРНА

Тус төсөлд дурдсанаар Монгол Улс эрчим хүчний хэрэглээ өндөртэй уул уурхайн болон хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх гэж буйтай холбоотойгоор цаашид эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байх нь хэтийн тооцооноос харагдаж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг эргэлтэд оруулах хувилбараар тооцож үзвэл, салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 2025 он гэхэд 46.7 хувиар, ДНБий хэмжээ 42.4 хувиар, ажлын байрны тоо 46.7 хувиар, бүтээмж 32.2 хувиар, ажиллагсдын бодит цалин 28.5 хувиар өсөх болно.

2030 он гэхэд салбарын үйлдвэрлэл 84.9 хувиар, салбарын ДНБ 84.4 хувиар, ажлын байрны тоо 84.9 хувиар, бүтээмж 54.7 хувиар, ажиллагсдын бодит цалин 53.9 хувиар тус өсөхөөр байна хэмээн тооцоолжээ.

Гэвч Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн, Засгийн газрын тэргүүнийхээ бодлого, шийдвэрийг үл умартсан, дарчихаад ирсэн байдлаас болж дээрх тоон мэдээлэл, тооцоолол өөрчлөгдөж, Л.Оюун-Эрдэнийн төлөвлөгөө задрах нь гарцаагүй.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ ЭХЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХ БОЛОМЖОО ДАЙЧИЛНА

Тус бодлогын хоёрдугаарт Эрчим хүчний сэргэлтийн асуудлыг хөндсөн.

Ерөнхий сайд хэлэхдээ “Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон.

Үүний тулд цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая” хэмээсэн юм.

Ийнхүү Ерөнхий сайд нь ойрын хугацааны эдийн засгийг сэргээх бодлогодоо ч уг УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх талаар дурджээ. Гэвч Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд энэ төсөл нэгэнт хөдлөхгүй болж, цэг тавьсаныг нотолж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-05 08:14

Женко байсан бол саяын уулз�##�тыг Монголын т�##�д эргүүлээд хэд хэдэн ашигтай хэлэлцээр хийгээд ирэх байсан даа

Зочин
Зочин
2022-01-05 08:16

Одхүүгийн ярилцлагыг уншиж байсан хийж чаддаг з�##�уусын энэ ажилд оруулахгүй гэчихээд чадахгүй хүмүүсээр нь багаа бүрдүүлээд ажил зогсоогоод байна гэж байсан одоо тэгсэн Хүүк нь очсоноо бүр байхгүй болгоод ирчихдэг Яана даа

Зочин
Зочин
2022-01-05 08:17

Huuk ghdee neg tiim chihereer argalchij boloh 3 nastai huuhed shg l sanagdsan bhdaa hahah

Зочин
Зочин
2022-01-05 08:19

Sergeegdeh erchim huch manaih shg ulsad mansh heregtei zvil. Hiideg meddeg humuus n hiiy gd zutgeed bhad zarim neg heneggui tolgoigui ymnuud n hiilgehgui galaas n Zutgeed bdag. Ireeduid ug n hen heniih n vr udam end mongold amidarhaar ym bga shd

Зочин
Зочин
2022-01-05 08:20

Manai yronhiilogchid ugasaa tolgoi bhku yr n yah gj ywsanaa medej bga ymuu hytad oros 2 uulzanguut n neg ymnaas dutchih gd bga ym shg sanagdaad setgel hodloloor putintei uulzaad irdeg ymuu haashain

Зочин
Зочин
2022-01-05 08:23

Ediin zasag talaasaa bodson ch gsen mongold nen ashugtai zvil bhad hurelsukh yroosoo buteey gj bodsonguu

БИ БУРИАД ХҮН
БИ БУРИАД ХҮН
2022-01-05 08:37

Усан цахилгаан станц бол эдийн засгийн ямар ч үр ашиггүй Монгол Улсыг хэдэн их наяд төгрөгийн өрөнд оруулж эцэст Хятадуудад Монголын газар нутгийг зарах гэсэн ашиг сонирхол юм. Оросуудад арай гэж бөөн хүчин чармайлт гарган олон мянган Орос хүний цус асгаруулан байж Монголыг бие да�##�гасан улс болгосон тул тийм ч амархан Хятадуудад өгье гэж бодохгүй л байгаа байлгүй дээ.

Зочин
Зочин
2022-01-05 08:39

Эг

Зочин
Зочин
2022-01-05 08:43

Харах л үлдлээ. Цаг хугацаа харуулна.

Зочин
Зочин
2022-01-05 09:55

Эгийн голын УЦС аа барьцаагая ард түмэн минь дав�##�гайлцгая

ЗочинТ
ЗочинТ
2022-01-05 12:01
Reply to  Зочин

ЛУЙВРААР ТӨРИЙН СЭНТИЙ ЗАЙДАЛСАН ИЙМ УХААН МУУТАЙ УХНА ХУЛГАЙЧ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙХААР ЧИНЬ МОНГОЛ ЯАЖ ӨӨДЛӨХ БИЛЭЭДЭЭ. ЯАЖ 6 ЖИЛИЙГ ИЙМ АМЬТАНТАЙ МОНГОЛЧУУД ДУУСГАНАДАА

Өөрөөр сэтгэе
Өөрөөр сэтгэе
2022-01-05 10:01

Усан цахилгаан станц барих 100 боломжит газар байгааг манайхан тогтоосон гэдэг. Эгийн УЦС-аар оростой найма�##�цаад, өөр газар 2-3 УЦС барихад л болно ш д. Юу ч хийгээгүй 30 жил өнгөрөөчихөөд өгөр оросуудаас боллоо гэх нь бидний з�##�хуу, арчаагүйнх

Dash
Dash
2022-01-05 11:14

Usan tsahilgaan stantsaar uhsen atsaa hiih geed baigaa yum be.tuunii orond barag aimag bolgond nuursnii ord bn tuuniigee tushigleed ДЦС bari l da

Андуурцгаа
Андуурцгаа
2022-01-05 12:19

Жижигхээээн хүүхдүүд байж их том яринааа Оросоос асуух шаардлагагүйч гэх шиг яг бодит байд�##� дээр Оросууд улайм цайм эсэргүүцэж байв�##� хэцүүшдээ бид нар хэн билээ д�##�айд гарц байгаа билүү хэдэн хөрштэй билээ эдийн засаг гээл олон юм бна шүү дээ

zochin
zochin
2022-01-05 14:22

2025-6 onoos ongotsni tulshee oorsdoo uildverleed ehlene gesen,tegehleer yah uym bol rosneftee

монгол
монгол
2022-01-06 09:17

ТА , ЧИ МОНГОЛ ХҮН ЮМ БОЛ ЯМАНД ЖААХАН ӨӨДРӨН ХАНДАЖ БАЙЦГААЯ
ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУХАЙД МОНГОЛ УЛС НЭГ ДОР ГАРГАХ БӨӨН МӨНГӨГҮЙ ДЭЭ Л ТЭГЭЖ БАЙГАА БОЛОХООС МӨНГӨТЭЙ БОЛ ЁСТОЙ НӨГӨӨ ЛААГАА ИДНЭ ҮҮ ЛУУВАНГАА ИДНЭ Ү МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГ, ОРОСУУДАД, ХЯТАДУУДАД ПАДЛИЙГҮЙ ХЭРЭГ
КАЗАКСТАН БОСЛОГ ГАРААД ОРОСУУДЫН НӨЛӨӨНӨӨС САЛЖ ЭХЭЛЖ БАЙНА. ОДООХОНДОО ОРОСУУД МОНГОЛЧУУДЫГ УУРЛУУЛЖ НӨЛӨӨНӨӨСӨӨ ГАРГАХЫГ НЭГ ИХ ХҮСЭХГҮЙ Л БОЛОВ УУ, ОРОС УЛС БАРУУНЫ ЧИН БАРИМЖАА ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ДУУРИАХ, ШҮТЭХ ҮЗЭЛТЭЙ УЛСУУДААР БҮСЛЭГДЭЖ БАЙГААГ НЭГ БОДООРОЙ

Zochin
Zochin
2022-01-06 17:35

Tursun nutgiin mini gol usaar bitgii orold!!!
Jinhene ekh oron ch Uls turchid neg ch alga.
Uursdiin yavtsuu erkh ashigiin tuluu yu ch hiihees butsahgui ,
Eh hutgiun mini tsever tsengeg usand buu gar hur!!!!

Холбоотой мэдээ

Back to top button