Нийгмийн
Алтны ханш сүүлийн нэг сарын хамгийн доод үнэд хүрэв

Лондонгийн металлын биржид алтны ханш сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн доод үнэд хүрч буурлаа.
АНУ-ын Сангийн яамны 10 жилийн хугацаатай бондын өгөөж өсөхтэй зэрэгцэн алтны үнэ сүүлийн зургаан долоо хоногийн дээд хэмжээгээр уналаа
Энэхүү бондын өгөөж даваа гарагийн байдлаар 12 суурь нэгж хувиар нэмэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн огцом өсөлт болов.
Алтны үнэ 1.5 хувиар буурч, унц нь 1802 ам.доллар болсон нь 2021 оны 11 дүгээр сараас хойших хамгийн их уналт болсон байна. Өнгөрсөн онд томоохон банкнууд цар тахалтай холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрөө нэмэгдүүлээд байв. Үүнтэй зэрэгцээд алтны үнэ 3.6 хувиар буурч, 2015 оноос хойших хамгийн огцом унасан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.