НИЙГЭМУЛС ТӨР

Z үеийнхэн: Фэйсбүүк дээр уурласан эможи дарах нь миний улс төрийн оролцоо

Герман улсын “Konrad-Adenauer” сангаас Монголын Z үеийн залуусын улс төрийн оролцоог судалж үзсэн байна. Энэ үеийнхэнд өдгөө 17-26 настай хүүхэд, залуусыг хамааруулжээ.

-ОРОЛЦОО: ФЭЙСБҮҮК ЭСВЭЛ ОГТ ҮГҮЙ-

Ингэхэд, тэдний 59 хувь нь улс төрд “Огт оролцдоггүй” гэж хариулсан байна. Харин сошиал орчин дахь улс төрийн холбогдолтой мэдээллүүдийг эможи дарж, хариу үйлдэл үзүүлэх оролцоог “Заримдаа хийдэг” гэжээ. Өөр төрлийн оролцооны хэлбэрүүд бага хувийг эзэлж байна.

21 настай, Нийгмийн ухааны мэргэжлийн оюутан “Фэйсбүүк дээр бараг бүх телевиз, сайтууд пэйжтэй болчихсон учраас тэндээс мэдээллээ авдаг. Миний фэйсбүүкт сонирхолтой, улс төрийн холбогдолтой мэдээлэл гарч ирвэл, гарчгийг нь хараад уншдаг. Хааяа тэдгээрт лайк дарах, таалагдахгүй байвал уурласан эможи дардаг. Энэ миний хувьд улс төрд оролцож байгаа хэлбэр” гэж ярьжээ.

-УХУУЛАГЧААР НЬ АЖИЛЛАСАН НЭР ДЭВШИГЧДЭЭ 52 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГДӨГ-

Харин сонгуульд оролцохыг “Маш чухал” хэмээн үздэг нь судалгаагаар батлагдсан байна. Судалгаанд оролцсон залуусын 95 хувь нь сонгуульд оролцохыг “Чухал”, “Маш чухал” гэж хариулсан бөгөөд, 80.2 хувь нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөө илэрхийлж байж. Гэвч бодит байдал дээр дунджаар 48 хувь нь л саналаа өгчээ.

Мөн сонгуульд ухуулагчаар ажилласан залуучуудын 52 хувь нь тухайн нам, нэр дэвшигчдээ саналаа өгсөн бол 41 хувь нь өөрийн бодлоор сонголт хийжээ.

Үүнээс Z үеийнхэн сонгуулийг чухал гэж үздэг ч яг саналаа өгөх оролцоо нь дунджаас доогуур үнэлэгдэж байна.

-МЭДЭЭЛЛИЙГ ФЭЙСБҮҮКЭЭС АВДАГ БА УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ИНГЭЖ ҮНЭЛДЭГ-

Мөн улс төртэй холбогдолтой мэдээ мэдээллийг Фэйсбүүкээс 75-87 хувь нь авдаг аж. Үүний дараа дундаж дүнгээрээ телевиз орох бөгөөд, 19-22 насныхны хувьд 74 хувь нь мэдээллийн сайтаас мэдээллээ авдаг байна. Базсан дүгнэлтээр, тэдэнд улс төрийн мэдээллийн гол эх үүсвэр нь фэйсбүүк, телевиз, мэдээллийн сайтууд байна.

Харин залуусын 27.6 хувь нь сонгуульд ухуулагчаар ажиллаж байснаа ярьсан байна. Хүйсийн хувьд харьцангуй тэнцвэртэй. Мөн улс төрийн байгууллагуудад залуучуудын төлөөлөл хангагдаж чадаж байгаа эсэхэд:

  • УИХ-ыг 67 хувь “Үгүй”
  • Засгийн газрыг 66 хувь “Үгүй” гэж үздэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинs
Зочинs
1 сар 5, 2022 12:28

Z үе хаахаха

Холбоотой мэдээ

Back to top button