Нийгмийн

ЯПОНЫ ХЭВЛЭЛ: Татварын хууль зөрчсөн сүлжээ бүхий хэрэгт Д.Дагвадоржийн нэрийг дурджээ

2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд Асашёорюү Д.Дагвадоржтой холбоотой хэргийн талаар Японы “週間文春” /Shyukan Bunshun/ хэвлэлд шуугиан тарихаар нийтлэл нийтлэгджээ. Эл нийтлэлийг товчлон хүргэе.

Нийтлэлээс дурдвал, Нихон Их Сургуулийн ерөнхийлөгч асан 75 настай Хидэтоши Танакаг Токио хотын Прокурорын газрын Тусгай мөрдөн шалгах албаныхан түүнийг эхнэрийнх нь хамтаар орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгасан ба улмаар түүнийг баривчлан саатуулсан.

Хэргийг шалгах явцад түүний гэрээс зуу гаруй сая иен бэлнээр олдсон ч тэрбээр “Энэ бол миний олсон орлого. Үүнд эхнэр маань огт хамааралгүй” хэмээн мэдүүлэг өгч байжээ. Гэтэл Хидэтоши Танакагийн ойр дотнын найз гэгдэх Иногүчи Тадаог мөн японы хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Учир нь, Иногүчи Тадао нь Нихон Их Сургуулиас төрөн гарсан сүмочдод очих ёстой мөнгө шагнал урамшууллыг Хидэтоши Танакад өгдөг байсан аж.

Асашёорюү аварга Д.Дагвадорж үүнд нэр холбогдох болсон гол шалтгаан нь Хидэтоши Танака гэгчтэй холбоотой гэж эх сурвалжийн нийтлэлд дурджээ.

Хидэтоши Танакагийн удирдаж байсан “Ничидай” /日大/ хэмээх сүмочдын клуб нь Монголоос сүмо бөхөд сонирхолтой хүүхэд залуусыг хүлээж авдаг байжээ. Хидэтоши Танака эхнэрийнхээ хамтаар эл клубынхаа ажлаар Монгол Улсад ирж байсан ба түүний хөтөч, орчуулагчаар нь Асашёорюү аварга Д.Дагвадорж ажиллаж байжээ.

Ингээд Японы хууль сахиулагчдын анхааралд Асашёорюү Д.Дагвадоржийн нэр холбогдсон сүлжээ өртөж эхэлсэн байна. Улмаар “Танака-Ичидай-Асашёорюү аварга” гэсэн гурвалсан сүлжээний талаар буюу “Монгол чиглэл” /Mongolian Route/-той холбоотой хэргийн сэжүүрээс атгасан гэж дурджээ.

Түүнчлэн, эл нийтлэлд Японы Токио хотноо төлөөлөгчийн газраа нээсэн Монгол Улсын Худалдаа Хөгжлийн Банк /ХХБ/ болон Японы “Савада Холдингс” /Sawada Holdings/ компанийн үүсгэн байгуулагч Хидэо Савада албан тушаалаа хүлээлгэн өгснөөс үл хамааран ХААН Банкны хувьцааг Токиогийн хөрөнгө оруулалтын компанид худалдсан талаар мөн онцолжээ.

Ийнхүү Нихон Их Сургуулийн Ерөнхийлөгч асан Хидэтоши Танакагийн хууль бус үйлдэлтэй холбоотой хэргийг шалгах явцад Асашёорюү аварга Д.Дагвадоржийн нэр холбогдож эхэлсэн нь эрхгүй анхаарал татаж эхэллээ.

Японы хууль хяналтынхан эл хэргийг цаашид гүнзгийрүүлэн шалгахаар болов. Японы Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Шинсүкэ Сүэмацү “Ничидай” сүмочдын клубтэй холбоотой хэрэгт онцгой ач холбогдол өгч, цаашид илүү нарийн шалгаж, Хидэтоши Танакагийн хэргийг улам нягтлахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

(Эх сурвалж: Shyukan Bunshun)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 5, 2022 12:50

Ene hunees neh sain yum garahgui bho

Зочин
Зочин
1 сар 5, 2022 12:50

Дагвадорж гээд нэг луйварчин Монголын цээрийг одоо үзэх юмгүй b

Зочин
Зочин
1 сар 5, 2022 13:11

Энд ч Сумьяабазар , тэнд ч Дагвадорж юу л болоод байна даа , Долгорсүрэн зааныхан маань - тээр жил ЗААН маань баахан самар түүсэн сураг байсансан ... Сайны хажуугаар " самар " түүцгээдэг л удамтай ул�####�г аа даа ...

Zochin
Zochin
1 сар 5, 2022 13:39

Ugiin shunatai ger bileeree sanahgyumiig sanana aimshig Dagvadorj s muu yum l ih duulhiin Tamir busgyi aztai yum salj amarsan gesen unen l heljdee

Зочин
Зочин
1 сар 5, 2022 15:14
Reply to  Zochin

Тарган, жижигхэн �######�оос с�##��##�гүй яахав дээ

Зочин
Зочин
1 сар 5, 2022 13:47

Дагвадорж гээд нэг луйварчин Монголын цээрийг одоо үзэх юмгүй b

Зочин
Зочин
1 сар 5, 2022 13:53

..Khulduu Davgaa gej..!

Зочин
Зочин
1 сар 5, 2022 14:53

Алтан шаахай өмсөвч мангар тэнэг нь арилахгүй ээ гэж, сумтайбузар хулхи шатахуун хийгч мангар дагваа гээд мангаруудыг ингэж бөөндөж гаргаж болдог байх нь

Зочин
Зочин
1 сар 5, 2022 15:17

Ene bas neg araatan

Зочин
Зочин
1 сар 5, 2022 17:28

Хууль нь �##�агчилдаггүй үйлчилдэг улсад �##�ь эрт шоронд орчихсон байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button