
J $tash гэх нэрээрээ алдартай америкийн рэппер дуучин найз бүсгүйгээ хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудаж хөнөөгөөд дараа нь амиа хорлосон хэрэг гарчээ. Аллагын хэрэг 2022.01.01-ний өглөө АНУ-ын Темпл хотод болсон гэж “The Sun” мэдээлэв.
Хэрэг болсон өдрийн өглөө буун дуун гарсан тул оршин суугчид цагдаад дуудлага өгсөн аж. Хэргийн газарт ирсэн цагдаагийн алба хаагчид эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олсон ба рэппер J $tash болон түүний найз бүсгүй 27 настай Жанетт Гальегос нарынх болохыг тогтоожээ.

Дуучин залуугийн найз бүсгүйн хүүхдүүдийнх нь нүдэн дээр эхийг нь буудаж, амийг нь хороосон хэмээн бүсгүйн хүүхдүүд нь цагдаад мэдүүлэг өгсөн байна. Рэппер эхийг нь хэд хэдэн удаа буудаж, дараа нь өөрийгөө буудаж, амиа егүүтсэн байна.
Рэппер залуугийн жинхэнэ нэрийг Жастин Жозеф гэдэг ба Жанетт Гальегос нар хэдхэн сар л хамт амьдарч байсан аж. Мөрдөн байцаагчид хос хоёр нэг бус удаа маргалдаж байсныг тогтоосон байна. Хамгийн сүүлд маргалдахдаа рэппер залуу найз бүсгүйгээ унтлагын өрөө рүү чирч, түүнийг шийтгэсэн гэнэ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
(Эх сурвалж: AP News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харуудын бүдүүлэг маягаар хүмүүжсэн дундад Ази
их шунв�##� ийм байд�##�д хүрнэ хүүхдүүд хайран байна
Биеэрээ дүүрэн шивээс хээ уг�##�з болсон бас л нэг уураа барьж чаддаггүй уурын мунхагтай хүнд гар байхоо эсвэл эхнэр нь тайван зантай биш бас л нэг солонгон аашт уу