Top StoriesЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хэнтийд 12 настай охин удаа дараагийн оролдлогоор амиа хорлосон хэрэг гарлаа

Хэнтий аймагт энэ сарын 19-ний 19.00 цагийн үед 12 настай охин ЕБС-ийн дотуур байранд амиа егүүтгэсэн байдалтайгаар олдсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед хүүхдийн амиа хорлолттой холбоотой хэрэг тул мэргэжлийн ёс зүйн үүднээс охины тухай дэлгэрэнгүй мэдээлэл, байршил болон бусад баримтыг нууцлан хүргэж байв.

Харин тухайн хэрэгтэй холбоотой шинэ баримт, тус сургуулийн удирдлагын ёс зүйгүй байдал, үл хайхрах хүчирхийлэл гэх мэт үнэн төрхийг илчлэх эх сурвалж холбогдсон учир бид тухайн хэргийг эргэн харж, нэхэн сурвалжлах нөхцөл бүрдсэн юм. 

Охин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЕБС-ийн долоодугаар ангийн сурагч байсан. Энэ жил 12 нас хүрсэн бөгөөд аав, ээж нь бага байхад нь хоёр тийш болж аав нь өөр амьдрал зохиож, ээж нь хотод ажил эрхэлдэг байсан. Иймд охин нагац эмээгийндээ амьдарч, ойр ойр ээж нь эргэж ирдэг байсан юм. Хэдийгээр тусдаа амьдрах боловч аав, ээж нь охиныгоо хайраар дутааж байгаагүй” хэмээн ойрын эх сурвалж бидэнд ярив.

Охины эмээ сумын төвөөс ойролцоогоор 3 км-ийн зайд байрлах хоолны газар ажил эрхэлдэг. Заримдаа оройтох тохиолдол гарах үед охинд унтаж байгаарай хэмээн захих боловч “айж байна” гэсээр ганцаар гүйгээд ирдэг байжээ. Өмнөх жил нэг удаа сар хүрэхгүй хугацаанд сургуулийн дотуур байранд охиныг суулгасан, харин энэ жил мөн л адил охиныг харах хүнгүйдээд түр оруулсан нь энэ байжээ. Гэтэл дотуур байранд ороод ердөө зургаа хоноод л өөрийнхөө амийг егүүтгэсэн байна.

-Сургуулийн удирдлага: Өмнө нь эмээгийнхээ гэрт хоёр ч удаа ингэж айлгаад амжсан гэсэн-

Бид тус хэргийн талаар сургуулийн удирдлагатай холбогдон асуухад “Би охинтой нэг удаа уулзаж ярилцаж байсан. Гэр бүлийн салалттай холбоотой сэтгэл зүйн хямрал ажиглагдсан. Мөн охины эмээ архины хамааралтай гэсэн. 

Гэхдээ охин хичээлдээ сайн, бусадтайгаа нийцтэй тийм үйлдэл хийнэ гэж хэнд ч анзаарагдахааргүй харагдаж байсан. Тухайн хэрэг гарахаас цагийн өмнө оройн хоолны үеэр тааралдахад “инээмсэглэн мэндлээд” зөрсөн хүүхэд шүү дээ. 

Охины хойноос бид маш их харамсаж байна. Ээж нь яг өмнөх өдөр нь манай энд ирээд явсан. Удахгүй охиноо авна гэж байсан юм л даа. Гэтэл ийм хэрэг болчихлоо. Өмнө нь эмээгийнхээ гэрт хоёр ч удаа ингэж айлгаад амжсан гэдэг. Манай байранд бол ийм үйлдэл гаргаж байсангүй.

Задлан шинжилгээгээр амиа хорлолт болох нь тогтоогдсон. Мөн түүний жил гаруйн хугацаанд хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтэрт ганцаардаж байгаа тухайгаа, аавыгаа шинэ гэр бүл зохиосонд гуниглаж буйгаа бичсэн байсан. Ер нь манай дотуур байранд буй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай харагддаг. Ихэвчлэн гэр нь хөдөө байдаг, гэр бүлийн хувьд зөрчилтэй гэх мэт. Эдгээр хүүхдүүд мэдээж гэр бүлээ санах, гуниглах нь олон тохиолддог.

Талийгаач охины ээж нь ирж уулзаад манай сургуулийнханд ч ямар ч гомдолгүй хэмээн хэлсэн. Цагдаагийнхан тухайн хэрэгтэй холбоотой шалгалтыг манай байгууллага дээр хэдэн өдөр хийсэн тул бид сурагчдаа гэрт буцаагаад байсан юм. Харин одоогоор хүүхдүүдээ буцаан авч сургалтаа хэвийн үргэлжлүүлэх тал дээр ажиллаж байна. Сурагчид, эцэг эхчүүд болон багш нар хэвийн харилцаатай байгаа. Охины дурсгалд зориулан нэг танхимаа тохижуулах төлөвлөгөөтэй байна” хэмээсэн юм. 

Гэтэл сургуулийн удирдлагын бидэнд ярьсанчлан хэвийн, тогтуун биш байгаа тухай мэдээлэл манай редакцад ирсэн юм. Бид эх сурвалжид үүсэх эрсдэлийг тооцож нэрийг нууцлан мэдээлж байна.

-Эх сурвалж: Тэр үйлдэл тухайн өдрийн эхний оролдлого биш, хүүхдүүд мэдсэн байхад томчууд анзаараагүй байсан-

“Сургуулийн удирдлагын ярьсан тайлбарыг танай нийтлэлээс уншлаа. Яагаад ингэж худлаа ярих болов гэсэн бодол төрөөд бодит байдлыг хэлэхгүй бол болохгүй нь. 

Талийгаач охиныг хоёр настай байхад нь аав ээж нь салцгаасан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ойр байдлаас харсан миний зүгээс гэр бүл салалттай холбоотой амиа хорлолт гэж хэлж чадахгүй. Өөр хүчин зүйл байсан нь гарцаагүй. 

Миний мэдэхээр саяхнаас охин толь халаасалж явах болсон. Толио гаргаж өөрийгөө хараад “би яаж хөөрхөн болох вэ” гэх асуултыг үргэлж асууна. Яг л түүнийг хэн нэгэн “хөөрхөн биш” гээд хэлчихсэн юм шиг л. Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, зөрчилтэй хүүхдүүд байдгийг нуух юун. Тэд биенээ дээрэлхэж, бүлэглэн зодож, үгээр доромжлох бол наад захын асуудал. Гэтэл үүнийг сургуулийн захирал нэгэнд нь бурууг тохож нэг загнаад л орхиж харагддаг. Угтаа үндсээр нь засах шаардлагатай. ЕБС бүрд сэтгэл зүйч байлгах тухай ярьж л байдаг. Гэтэл аймгийн төвд тухайн орон тоо бүрдээгүйг харахад сумын бидэнд бол алсын мөрөөдөл болчихлоо.

Есдүгээр сарын 19-ний 19.00 цагт охин амиа бүрэлгэсэн. Гэхдээ тэр үйлдэл тухайн өдрийн эхний оролдлого биш байсан. Учир юу вэ гэвэл тухайн өдөр нь тийм үйлдэл хийсэн гэдгийг нь дотуур байрны бүх хүүхдүүд харсан. Тэр бүү хэл сургуулийн зарим хүүхдүүд ч анзаарсан байна лээ. Тэр жаахан охин улаан эрээн хүзүүтэй бүхэл өдөржингөө явахад томчуудын нэг нь мэдээгүй нь харамсалтай. Ямар аймгийн том цогцолбор сургууль биш дээ. Алга дарам газар оршиж, гарах орох бүрийдээ тааралддаг хэдэн хүүхдээ анзаарч чадсангүй тэд.

Томчууд анхаараагүй гэдгийг батлах ганцхан зүйл хэлье. Тэр хэргийг хамгийн анх хичээлээ давтахаар очсон найз нь мэдэж, томчуудад дуулгасан. Тухайн хүүхэд угаас охиныг өдөр амиа хорлохыг завдсаныг нь харсан учраас л ойр ойр “хичээлээ давтах уу” гээд л очоод байсан гэсэн. Тухайн хүүхэд одоогоор хөдөө гэрээсээ ирээгүй л байна. 

“Охины тэмдэглэл олдсон, гэр бүлийн байдлаас болсон гэж бичсэн гэх” мөн л худлаа. Тухайн хэргийн газраас охины эд зүйлс дотор дэвтэр байсан нь үнэн. Гэхдээ тэр дэвтрийг битүүмжлээд цагдаагийнхан аваад явсан. Түүнийг нээж юун тухай бичсэн болохыг сургуулийн захиралд мэдэх, унших эрх байхгүй биз дээ. Зүгээр л сургуулиасаа тэр хэргийг холдуулж, сул тал буюу гэр бүлийн салалт руу чиглүүлж байна.

Дараагийн нэг худал зүйл бол багш, сурагчид, эцэг эхчүүдийн харилцаа хэвийн гэх. Яаж бүхэл бүтэн хүн сургуулийн орчинд амиа алдчихсан байхад нам гүм байх билээ дээ. Энд дээр дооргүй л бужигнаж байна. Гэтэл хамгийн ихээр хүүхдүүдийн сэтгэл зүйгээр наадаж байгаа хүн “бүгд хэвийн” гээд хэлчхэж. 

-Сэтгэл зүйгээр наадаж байна гэлээ, яаж?

-Охины ойр тойрны хүүхдүүд, ангийн хүүхдүүдээс цагдаагийнхан мэдүүлэг авч буй. Гэтэл саяхан хэдэн хүүхдийг захирал өрөөндөө дуудаж охины хэрэгт буруутган загнасан байсан. Үүгээр ч зогсохгүй тухайн хүүхдүүдийн цагдаад өгөх мэдүүлгийг үг үсэггүй цээжлүүлэн явуулж буйг сонслоо. Ингэснээр хэргийг улам үнэнээс холдуулж, өөрсдөө хариуцлагаас бултаж байгаа нь илхэн.

Мөн охиныг анх дотуур байранд орохоор ирэхэд нь олон хүүхэдтэй өрөөнд оруулсан ч ээжийг нь явсан дариуд ганцааранг нь нэг өрөөнд оруулсан нь хачирхалтай. Хэдийгээр хэдхэн хонуулаад авах байсан ч шилжилтийн насны охиныг ганцааранг нь нэг өрөөнд суулгаж л байдаг.

Үүнээс гадна тухайн өдрийн дотуур байрны жижүүр мэргэжлийн бус, гадуур хумс буддаг хүн байдаг юм. Манай нутгийнхан тэр жижүүр эмэгтэйг “Хүний хумс будаад явж байгаад хүүхэд анзаарсангүй” хэмээн ам дамнан ярьж байна.

Ер нь хариуцлагаас хэн ч битгий зугтаасай, тухайн хэргийн үнэн зөв тодроосой гэсэн дээ өөрийн харж мэдэрч буй бүхнээ хуваалцлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх түвшнийхэн анзаараасай хэмээн хүсэж байна” хэмээсэн юм.

-Хэрэв тус өдрийн хичээлд суухдаа ямар нэгэн байдлаар мэдэгдсэн бол зохих арга хэмжээг авах л байсан-

Охины ангийн багштай холбогдлоо “Тухайн өдөр охин бусад үеийнхтэйгээ адилхан сэргэлэн цовоо байдалтайгаар л хичээлдээ суусан. Манай хичээл өглөөний ээлжид ордог юм л даа. Гэтэл орой нь тийм хэрэг болсон тухай сонсоод балмагдсан. Хэрэв тус өдрийн хичээлд суухдаа ямар нэгэн байдлаар мэдэгдсэн бол зохих арга хэмжээг авах л байсан. Яг ямар хүчин зүйлээс болж охин тийм нөхцөл байдалд хүрсэн тухай хэлж мэдэхгүй байна” хэмээв.

Харин тухайн өдрийн дотуур байрны жижүүртэй холбогдож хэргийн тухай тодруулахад бидэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

-Хүүхдийн амиа хорлолттой холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй- 

Бид цааш тухайн хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус аймагт энэ сарын 19-ний 20.00 цагийн үед 12 настай хүүхэд дотуур байрандаа амиа алдсан тухай бүртгэгдсэн байна. Гэхдээ тухайн хэрэг хүүхдийн амиа хорлолттой холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн юм.

Хамгийн сүүлд…

Талийгаач охин цахим хаягтаа "Бүгдэд нь хайртай шүү. Хүний богинохон амьдралд биеэ хайрлая. Уучлаарай" гэж бичсэн нь түүний хамгийн сүүлчийн үг байжээ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-30 08:39

Харамс�##�тай хэрэг гарчээ. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид минь ээ, өнөөдөр нийгэм, амьдр�##� биднээс таср�##�тгүй ажиллахыг шаардаж, нэг өдөр амрах эрхгүйгээр тийм байд�##�тай байгаа хэдий ч өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцдаг, багш нар нь анзаараад харчихдаг, хүүхдүүддээ хэн нэгнийг гаднах төрх байд�##�, ааш авир, ер нь л хүнийг гадуурхаж, дээрэлхэж болохгүйг, хүүхдүүд л юм чинь санамсаргүй хэлсэн гэж бодох ч үүний цаана ийм хор уршиг байдаг, хүн бүр адилгүй, тоглоом даадаг, даадаггүй гэж байдаг гэж �##�ь тохирох үгийг сонгон хэрэглэж, хүүхдүүдээ л зөв хүмүүжүүлэх нь чух�##� болоод байнаа. Ийм зүйл байх ёстой л юм шиг, танай хүүхэд манай хүүхэд гэлгүйгээр хойч үе маань бүгд л энэ л улс орондоо, нийгэмтэй хөл зэрэгцэн амьдрана. Гэр бүл с�##��##�т, нийгэм гээд маш олон зүйлсээс бид өнөөдөр сэтгэл зүйн асуудлуудтай тулгарч байна. Давж гарч чаддаг нь байна, чаддаггүй нь байна. Томчууд бид нар ийм байхад хүүхдүүд маань яах билээ. Сэтгэл зүйн байд�##�, сэтгэл санаа гэдэгт анхаар�##� хандуулах цаг нь болсон шүү. Чиний буруу, миний буруу гэх биш. Насанд хүрсэн бид бүгд л хойч үедээ анхаар�##� хандуулж, ядаж дор бүрнээ л өөрсдийнхөө үг, үйлдлийг зөв байлгаж байж л үлгэрлэл үзүүлнэ. Харамс�##�тай байна. Дахин эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин
2024-09-30 09:11

ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ БЯЦХАН ЗҮРХЭНДЭЭ ЮУ ТЭЭГЭЭД ОДОВ СУРГУУЛЬ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРАА ХЯНАЛТ СУЛ БАЙНА.СУРАГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙГ МАШ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ТЭР БАЙРНЫ БАГШ ХУМСАА Л ЯНЗЛААЧ ТИЙМ ХҮНЭЭР БАЙРНЫ БАГШ ТАВЬЖ Л БАЙДАГ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГА АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ.СҮҮЛИЙН ҮЕД ГЭМТ ХАЛДЛАГА БОЛОН ГЭНЭТИЙН ОСЛООР АМИА АЛДСАН ХҮҮХДҮҮДИЙН ТОО ЭРС ӨСЛӨӨ ОДОО ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ҮҮНИЙ ХОР ХОЛБОГДЛЫГ СУРАГЧ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД МАШ САЙН ТАНИУЛААЧ ТОДОРХОЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ.ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА ШҮҮ.

Зочин
Зочин
2024-09-30 09:36

Хайран охин. Хүүхэд хамга�##��##� нь хаана байнаа

Irgen
Irgen
2024-09-30 10:23

Ene ger buliig salgahgui bhar huulichilj ugumur yuma er em ali alind ni uchir bga shde tamine bolj ugwul salgahgui huulitai bmar bna ted naraas bolj ur huuhedud hohirod bh ni hetsv yuma tamine

Болор
Болор
2024-09-30 14:07

Эх хүн л үр хүүхдүүдээ хамга�##�ах ёстой. Шаардаж байна. Өөр хэн ч хамга�##�ж чадахгүй. С�##�сан ч хүүхдүүд хамга�##�ах ёстой. Арчаагүй эцэг эх хүүхдүүдээ �##�ж байна. Мааш их харамс�##�тай гомдолтой байна.

Irgen
Irgen
2024-09-30 14:49

Yamar hatuu bnaa

Зочин
Зочин
2024-09-30 14:56

Үе тэнгийхний дээрэлхэлт эсвэл хайр дурл�##� байж,болно.

Зочин
Зочин
2024-09-30 15:08

Бодвол харж хандах хүнгүй гээд хүчирхийлж айлгаж ичээдэг бсн хүн бсн бх хөөрхий минь ийм юмийг нуухгүй ичихгүй аав эжжд багш цагдаа хэнд ч хамаагүй хэлж бай

Зочин
Зочин
2024-09-30 16:21

Ээж нь уулзахаар ирхэд нь хүүхдүүдтэй өрөөнд байлгасан хирнээ, ээжийг нь явахаар ганцааранг нь өөр өрөөнд амараадаг байсан юм бол. Энэ сонин юм.

Зочин
Зочин
2024-09-30 16:25

Ene surguulin bagsh nar bolon hvvhdvvded noo bn ygd iim joohon ohin amia horlow surguulin zvgees ygd hudlaa medeelel uguh bvgd daramt hvchirhiilel yum bsh vv

Зочин
Зочин
2024-09-30 18:13

Гэр бүл с�##��##�т ээж аав нь буруутай хаяж явсан аав нь

K and K
K and K
2024-09-30 20:41

Хүүхдүүд амьдр�##� үзээгүй болохоор хамгийн аймшигтай, хэрцгий хүчирхийлэгчид байдаг. Энд бол хүүхдүүд, хүчирхийлэгчид, багш �##�бан хаагчид нь буруутай. Тэд одоохондоо баригдахгүй үлдэх л байх, гэхдээ үйлийн үр тэднийг үлдсэн амьдр�##�ынх нь мөч бүхэнд хийсэн гэм нүглийг нь сануулж хаа байгаа газар нь очиж нүглийг нь үүрүүлэх болно.

Зочин
Зочин
2024-09-30 21:17

Dotuur bairandaa daramttai baisan bha,ter jijuur enee tereeg shalgah heregtei huduunii m#luud untaj hewtey gd daramt ugsun bolow u.

Зочин
Зочин
2024-09-30 21:18

бие биеэ хайрлая гэж бичсэнийг харахад гадуурхах дээрэлхэх асуудлууд байсын бишүү

Зочин
Зочин
2024-09-30 22:22

хүзүү нь улаан байсан гэж бншд хүчирхийлэл юм бишүү сайн ш�##�гав�##� таарна нялхаараа амьтныг яаж зовоохоор ингэдэг бн эсвэл хэлнэ гэхээр нухчихсан юм уу хэнтийнхэн зарим нь зэрлэг гэсэн биздээ.

Зочин
Зочин
2024-10-12 23:20
Reply to  Зочин

Hentiihen Tim zerleg bishlde

Зочин
Зочин
2024-09-30 23:09

Хүүхэд гадуурхдаг ялгаварлаж харьцдаг багш нар их байдаг. Сурган хүмүүжүүлэх ямар ч чадваргүй багш нараас болж дээрэлхэлт гадуурх�##�т газар авч бна. Би хоорондоо зодолд үзэлц битгий хүний доор ор гэж зааж сургаж байгаа багш нартай олон удаа таарч бсан. Хүнлэг энэрэнгүй нийгмийн ирээдүйн иргэдийг ширэнгийн араатны амиа хамга�##�ах араатны инстинктэд сургаж байдаг м�##�аас дор багш нар байгаад байхаар яаж нийгэм зөв төлөвших юм бэ.

Зочин
Зочин
2024-10-01 00:06

Эмэгтэй хүүхдийг багш нар дарга нар хүчинддэг. Их сургуулийн багш нар бүр дэндүү.

Зочин
Зочин
2024-10-01 08:20

Bagsh ni gej hariutslaggui p###a bhima

Last edited 13 Өдөр Өмнө by Зочин
Сайдыг харж чаддаггүй
Сайдыг харж чаддаггүй
2024-10-01 11:11

Хятадын боловсролын сайдыг огцруулах уу?

Зочин
Зочин
2024-10-01 11:11

Эвий дээ бяцхан нялх хүүхэд шүү дээ Монголд хүүхэд хамга�##��##�ын хариуцлагын тогтолцоо гэж түй ч �##�га даа

Zochin!
Zochin!
2024-10-02 00:36

Za ene hrgtei oir bsn hunii huwid hdn ym hlh n zuitei gj bdlo. Hrgiig shinjeech nar shinjeed duussan, ar ger gmdlgui gj bhd ene site ygd ingd suhuud bna we? Ene site-d hn hndad bna we gdg mash todorhoi. Mdej ene hrg grsnd surguulin hmt olon bugd hrmsaj bga. Harin dund angiin hdn bagsh nar huuhdiin uhliig ashiglan sited handaad bga n ys zuigui bna shuu!!! Hawraas hoish dund angiin zarim ng bagsh nar n zahirliiga haluulah gd end tnd urgudul bicheed ywaad bga suragtai bsn, zahirlaas n asuudal ilrehguiblhor suulde ingj bga blltoi. Ta buhnii unshsanchlan hrgiig zahiraltai n holbotgon ih bichjee. Hergiin unen muniig bid bish tsagdaa shuuh togtooh bui za. Zarim negen bagsh nertei nuhduud huuhdiin uhleer dalimduulan sited medeelel ugsnuur yg yug hojih gsn ym bol?! Ar geriinhniih n setgel zui mash hund bna shuu dee! Ene medeeg unshaad uilaad suuj bga eejid n drgd n bga bid ch hlh ug oldohgui hetsuuhen bna!!

Last edited 12 Өдөр Өмнө by Zochin!
Зочин
Зочин
2024-10-02 21:53

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт байнга байдаг. Үүнийг багш нар захир�##� нь мэддэг хэрнээ таг дара�##� өнгөрдөг. Ийм дээрэлхэлтээс болж өнгөрсөн оны сүүлчээр Говь-Алтай аймагт өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ буудаж гэм зэмгүй 15 настай нялх хүүхдийн амь эрсэдсэн. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй,гэмт хэрэг үйлдсэн нөхдүүд зарим нь одоо болтол батлан да�##�т нэрээр ял завшаад зүгээр л явж байна. ..

Зочин
Зочин
2024-10-04 13:40

1

Зочин
Зочин
2024-10-04 13:41
Reply to  Зочин

1

Хөдөөгий согоо
Хөдөөгий согоо
2024-10-04 22:29

Монгол улс нь хүүхдэд үнэхээр ээлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button