Нийгмийн

Хүүхдээ хаясан эх, ЭЦЭГТ ижил хариуцлага тооцдог болъё

Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас энд тэнд хаягдсан нярай болон нярайн цогцсын талаарх мэдээллийг олонтаа хийх болов. Өчигдөр гэхэд л Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын зам дээр төрөөд удаагүй нярайг үлдээсэн талаар мэдээллээ. Азаар хүүхэд амьд үлдэж одоо эмнэлэгт байна. Төрөөд удаагүй нярайг дэлгүүр, хогийн сав, цүнхэнд битүүлж, жорлонд унагах, гудамжинд, найзынхаа гэрт орхиод зугтах зэрэг тохиолдлууд ойр ойрхон гарах боллоо.

-ХҮСЭЭГҮЙ ХҮҮХЭД БАЙСАН Ч ХАЯХ НЬ...-

Хүсээд ч хүүхэдтэй болдоггүй эхийг зовоодог ганц зүйл нь "хүүхэд олох" байдаг. Тэд маш их мөнгө зарж, эмчилгээ хийлгээд ч хүүхэд олдоггүй. Олдох л юм бол тогтоохын төлөө бүхнээ зориулдаг. Харин хэн нэгний хүсээд ч олдоггүй зүйлийг зарим нь зүгээр л хог мэт хаа хамаагүй хаях нь хүн ёсноос гажууд, харгис явдал мөнөөс мөн.

Тэд хүүхдээ хаяхаасаа өмнө “Намайг нярай байхад ингээд хаясан бол” гэж боддог болов уу?


Хүүхдийг төрүүлэх, төрүүлэхгүй байх эрх эхэд бий. Гэвч өөрөө төрүүлэхийг зөвшөөрч, тээж амаржсан хэр нь төрүүлснийхээ дараа үр зулзагаа "үхвэл үхэг" гээд хаяхын оронд асрамжид өгөх, бусдад үрчлүүлэх замыг сонгосон бол ядаж л үрдээ сүүлийн удаа өгч буй хүн ёсны "бэлэг".

Хүчирхийллийн дуудлагаар хүүхдийг түр хамгаалах байранд сэтгэл зүйчид тэдэнтэй ярилцдаг. Тэд хүүхдээс "Хамгийн хайртай хүн чинь хэн бэ" гэж асуухад түүнийг хүчирхийлж, зовоодог ээж, аавыгаа л нэрлэдэг тухай хүүхэд хамгааллын байгууллагууд хэлдэг.


-ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛААС Л БОЛЖ УУ-

Дөнгөж төрсөн эх гармоны өөрчлөлтөд ордог гэх. Гуратлаа, гутарлаа гэхэд хүүхдээ хаях хүртлээ гутардаг уу? Уг нь ээж болсон хүн дахин төлөвших боломжийг атгаж, өөр өнцгөөр хорвоог харах нүдтэй болдог баймаар. Гэвч зарим эхэд үүнийг ухаарах ухаан, төлөвшил алга. Хэтэрхий их нийгмийн, сэтгэл зүйн асуудалдаа дарагдсан гэж дараа нь мэдүүлдэг. Үүнийхээ шийтгэлийг ч амсдаг.

-ХАЯГДСАН НЯРАЙД...-

Хүүхэд эцэг, эхээ харж, тэдний итгэл үнэмшлийг өөртөө шингээсэн байдаг гэж сэтгэл зүйч болон нярай судлаачид хэлдэг. Нярай байх цагаасаа гээгдэх мэдрэмжийг өөртөө шингээчихсэн хүүхэд насан туршдаа гоморхох сэтгэлтэй байдаг гэх хууч яриа ч байдаг. Тиймээс нярай хүүхдийг хаях сонголтыг хийлгүй, бусад сонголт гарцыг олж, эх хүнээс гарах сүүлчийн энэрлээ үзүүлээсэй.

НЯРАЙГ ХАЯВАЛ ЭХ, ЭЦЭГ ХОЁУЛАНД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛЪЁ

Нярай хүүхдээ хаясан бол зөвхөн эхэд хариуцлага тооцож, торгох, хорих арга хэмжээг авдаг. Тэгвэл нярай хүүхдээ хаясан эх, хаяхад хүргэсэн эцэг нарт хамтад нь хариуцлага тооцдог тогтолцоонд шилжих чухал юм.

Одоогийн байдлаар нярай хүүхдээ хаясан эх доорх хуулийн хариуцлагыг хүлээдэг.

  • 10.5 дугаар зүйл. Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  • 16.3 дугаар зүйл. Хүүхэд хаях гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрсөн эхийг нөхөр нь сэтгэл санаа,хоол унд,хайр энэрэлээр дутаавал сэтгэл санааны хямралаас хүүхдээ хаях ч энүүхэнд болно шүүдээ хөөрхий.Тэр хүнийг тийм болгосон НӨХӨР ТУЙЛЫН БУРУУТАЙ АЙМААР ЗОВОЖ БАЙЖ ҮР ХҮҮХДИЙГ НЬ ГАРГАЖ БАЙХАД ЯАГААД ЭХНЭРЭЭ ЗОВООЖ БАЙГАА ЮМ БЭ ЭРЧҮҮДЭЭ АРАЙ ДЭНДҮҮ ЮМ БИШҮҮ НӨХӨРТ НЬ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙВАЛ ТААРНА

Зөв
Зөв

Ганцхан эх нь хариуцлага үүрээд эцэг нь үүрдэггүй. Шинжилгээ хийгээдл эцгийг нь баталгаажуулаад адил хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Эцэгийн эрээнээс юмуу бээжингээс олж хариуцлага хүлээлгэж нөхөн төлбөр гаргуул

Зочин
Зочин

Эх нь мансуурсан бол яах вэ

Холбоотой мэдээ

Back to top button