БНХАУ өвлийн олимпоо хийх гэж улайран дахин нэг хотыг “хаалаа”

БНХАУ-ын эрх баригчид 1.1 сая хүн амтай Южоу хотыг бүхэлд нь хааж, бүтэн хөл хорио тогтоосон мэдээлэл байна. “Би-Би-Си” /BBC/ агентлагийн сэтгүүлчийн мэдээлснээр, энэ нь коронавируст халдварын гурван тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аж. Халдварын тохиолдол бүртгэгдсэн ч халдвартай гурван иргэнд халдварын ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй ч ийнхүү хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Хөл хориогоор хотын замын хөдөлгөөн тэг зогсолт хийж, хүнсний дэлгүүрүүдээс бусад бүх дэлгүүр, үйлчилгээнүүдийн газрыг хаажээ. Мөн хотын оршин суугчдыг хотоос гарч явахыг нь хоригложээ.
Энэ мэтээр Хятадын эрх баригчид тэг зогсолт хийж, хатуу хөл хорио тогтоож байгаа нь Бээжингийн өвлийн олимптой холбоотой хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж эхэлсэн.
Өмнө нь, 13 сая хүн амтай Сиань хотод мөн хатуу хөл хорио тогтоосон нь нэлээд хэл ам дагуулж, гадаадын болон дотоодынхны шүүмжлэлд өртсөн билээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх ийм болмоор байна
Бид чинь их сонин араншинтай"ямар нэг сэдвээр м�##�гай"хийж байгаад л хийрхэх ккк. Хятадгн дан ганц "Олимп"хийх донд хөтлөгдөөд
Анхнааса�##� аюулт Өвчнөө л хурдан хумиж авахад л чиглээд хатуу хөл хориу тогтоогоод байгаа болохоос олимп гээд үхээд байгаа гэх хандлага нь өрөөсгөл ойлголт юм