Нийгмийн

Б.Хүсэлтүвшин: Тахианы цээж мах, нарийн ногоо идүүлдэг фитнессийн багш нар хүний эрүүл мэндийг "алж" байна

Хүнд гэмтэл авсныхаа дараагаар бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан тамирчин Балтавын Хүсэлтүвшинг спорт сонирхогчид анддаггүй билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Алтан гадас" одон гардаж, энгэрээ мялаалгаад удаагүй байгаа юм. Иймд түүнтэй ажил, амьдрал болоод спортын зарим нэг шүүмж өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

-Юун түрүүнд "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Олон жил спортоор хичээллэсэн танд спортын медалиас тэс ондоо одон медаль зүүх мэдрэмж ямар байв?

-Баярлалаа. Хийсэн зүйлээ үнэлүүлэх сайхан байлаа. "Алтан гадас" одонг зүүлгэх мөчид "Би зөв зүйл хийж байгаа юм байна" гэж бодогдсон. Их л сайхан мэдрэмж төрсөн. Баярласан сэтгэгдэл одоо ч хөрөөгүй байна.

-Одонгийн угаалгаа хийчихсэн үү, хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Одонгийн найр гээд олноороо ууж, идэхийг урьтсангүй. Маш олон хүнд сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Нуруу нь өвддөг л бол хол газраас ч гэсэн хамаагүй зориод ирээрэй. Мэргэшсэн эмчтэй хамтран гурван цагийн маш өгөөжтэй сургалт хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ шагналыг би олны хүчээр авсан болохоос зөвхөн өөрийн хүчээр аваагүй шүү дээ. Гэхдээ бага зэрэг төлбөртэй байх болов уу, үнэгүй юм үнэгүй л байдаг гэдэг шиг хүмүүсийн хандлага түүнд таарсан байх вий гэж бодож байгаа. Тиймээс тав, арван мянган төгрөгийн тасалбартай байлгаж магадгүй. Үүгээр орлого олбол сайн үйлийн аянд зориулна. Энэ талаарх мэдээллийг өөрийн Khuseltuvshin -н хуудсаараа мэдээлэл тавих болно.

-"Алтан гадас" одон авахад нь "Хүсэлтүвшин Чинсэтгэл" ТББ-ынх нь үйл ажиллагааг үнэлж буй хэмээн зарласан. Улс орноо онц нөхцөлд гаргасан үйлсийг нь үнэлсэн байх. Байгууллагаа танилцуулбал?

-Найман жилийн өмнө өөрийнхөө болон хүүгийнхээ нэрийг оруулсан төрийн бус байгууллагатай болъё гэж бодсон. Тиймээс "Хүсэлтүвшин Чинсэтгэл" гэдэг нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Хийж байгаа ажлаа "Буцааж нэхэхгүй тус" гэж нэрлэн бусдад тусалсан бол хариу нэхэлгүй ажиллахыг зорин ажилладаг.

БИ КАРМАД ИТГЭДЭГ

-Ковидын үед бага хэмжээний хандив өргөсөн хүн бүхэнд 300 мянган төгрөгийн үнэтэй фитнесс уураг бэлэглэж байсан явдлаар таныг хүмүүс бүр илүү мэднэ байх.

-Тийм ээ. Тэр үед хандив тусламжийн ажил их хийсэн. Ингэхдээ хамгийн багадаа 300 төгрөгийн хандив шилжүүлсэн ч бай. Бүх хүнд 50-с 300 мянган төгрөгийн уураг витамин үе мөчний бэлдмэлүүд хариуд нь өгч байсан. Иргэдээс цугларсан хандивын мөнгөөр амны хаалт авч, 15 мянган айлд тарааж өгсөн. 300, 500 гэлгүй цуглуулсаар байгаад л энэ ажлын ард гарсандаа баяртай байдаг.

Түүний өмнө нуруу, нугасны гэмтэлтэй зарим иргэдэд хагалгааны мөнгийг нь хандивлах зэргээр чадах ядахаараа тусалсан. Энэ талаарх зураг мэдээллийг цахимд нэг их тавьдаггүй. Учир нь өөр өвчин зовлонтой олон хүн холбогдож туслахыг гуйдаг. Тэр болгонд туслах юм сан гэсэн сэтгэл байдаг ч чадал хүрэхгүй тохиол байдаг.

-Спортоор 21 жил тасралтгүй хичээллэж байгаа хүн ер нь яагаад ТББ байгуулах болсон юм бэ?

-Би карма гэдэг зүйлд итгэдэг. Үйлийн үр гэж байдаг юм. Хүний хийсэн сайн, муу үйлийн үр хэзээ ч хаалга андуурч тогшдоггүй. Би сайн үйл хийсэн бол түүний минь үр надад болон миний үр хүүхдэд ирнэ. Миний хийдэг ажлыг дэмжиж хандив их, бага хэмжээгээр өгсөн хүмүүст ч адилхан сайн үйлийнх нь хариу үр очих л болно.

Төрийн бус байгууллагынхаа хажуугаар бэлтгэлээ хийнэ, бусдад багшилна. Дээрээс нь өмгөөлөгчөөр ажилладаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг вэ?

-Би цагаа маш сайн зохион байгуулж, нарийн төлөвлөж ажилахыг. Ангийнхаа хоёр найзтай хамтраад “Нинж Нирун” нэртэй хуулийн ферм байгуулсан бараг л ажиллаж амжихгүй байгаа. Цаашдаа ч мэргэжлээсээ бүр хөндийрч энэ жилээс анагаах ухааны чиглэлээр сурах гэж төлөвлөж, yуруу, нугасны гэмтлээр мэргэшихээр төлөвлөсөн байгаа.

Одоогоор фитнесс болон бусад спортоор хичээллэх боломжоор бүрэн хангасан, аппликейшн гаргах ажилд түлхүү анхаарч байна. Бэртэлтэй хүмүүстэй голчлон тулж ажилладаг шигээ цахим платформаар ч эрүүл зөв хооллох, өндөр болох, дасгал хөдөлгөөний бэлтгэлийн техник, системийг цогцлоосон вэб сайт аппликейшн гаргах ажил эхлүүлсэн. Гол төлөв миний менторлодог бэлтгэлийн заавар байхаас гадна бидэнтэй холбогдож жич зөвлөгөөгөө авч болно.

БЭРТЛИЙН ДАРАА Ч АМЖИЛТ ГАРГАЖ БОЛДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН

-Та хүнд гэмтэл авсан ч бэлтгэлээ зогсоогоогүй. Яагаад?

-Уг нь больчихъё гэж бодсон ч чадахгүй юм билээ. Яг над шиг гэмтэл аваад шантарч байгаа хүмүүст боломж байдгийг харуулахыг хүссэн. Өвдлөө гээд унжийх юм бол сул дорой болно. Хүсэл мөрөөдөл дуусах үед амьдрал зогсдог гэдэг тиймээс гэмтэлтэй хүн ч спортод амжилт гаргаж болдгийг харуулсаар байх болно.

-Цаашдынх нь зорилго юу байгаа вэ?

-Энэ жил бодибилдингийн хоёр тэмцээнд орж "баавгай" агнах зорилготой байна. Бид маш том амжилтаа баавгай агнах гэж хэлдэг.

-Та мэргэжлийн бодибилдинг руу орох бодолтой байдаг уу?

-Мэргэжлийн бодибилдинг допингийг чөлөөтэй хэрэглэхийг зөвшөөрдөг. Миний сонирхол бишээс гадна бусад тамирчид шиг хүссэнээрээ нуруундаа хүнд жинг аваад сууж, ачаалал авч чаддаггүй учраас эрүүл мэнд, сайн техник, зөв хооллолт руу чиглэсэн тиймдээч сонирхогчийн бодибилдингдээ байх нь зөв гэж боддог.

БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ, ШИНЖИЛГЭЭГЭЭР ХЯНАХ ХЭРЭГТЭЙ

-Өөрийн хуудсаар нь дамжуулан олон хүмүүс зөвлөгөө өгөхийн танаас хүсдэг юм билээ. Тэдэнд нэгдсэн нэг зөвлөмжийг өгч, бэлтгэлийн жороосоо хуваалцахгүй юу?

-Энэ жил их онцлог жил байна. Он дөнгөж гарах үед фитнесс клубүүд хүн цөөтэй байдаг. Харин энэ жил маш их дасгал хөдөлгөөнд дурласан хүмүүсээр дүүрчээ. Гоё сайхан харагдах, эрүүл амьдралын хэв маягтай болохоор иргэд анхаарч байгаа нь илт мэдэгдэж байна.

Жингийн дутагдалтай хүмүүс аль болох өглөө бэлтгэл хийхээс татгалзаж, өдөр эсвэл үдээс хойш хийж байгаарай. Ингэхдээ бэлтгэлийн цагийг нэгээс илүү байлгах хэрэггүй. Аль болох хоолондоо цагаан будаа, төмс, халуун ногоо зэрэг сэрүүн чанартай хүнснээс татгалзаж бүрэн нойртой байхыг хичээх хэрэгтэй. Нэгээс бага цагаар бэлтгэх хийх учир бэлтгэлээ 10-12 тооны давтамжтайгаар 3-4 оролт хийвэл булчин чинь хурдан масс авна. Цагаан будаа идэхгүйгээр гурвалжин будаа, хөц будаа, овьёос, шар будаа зэрэг калор өндөртэйгөөс гадна сэрүүн чанаргүй учраас дархлааг маш сайн нэмэгдүүлнэ. Ингэснээр макро, микро шим тэжээл нь биед илүү тогтох юм.

-Харин жингийн илүүдэлтэй хүний тухайд?

-Жингийн илүүдэлтэй хүмүүс жин хасахдаа их хэмжээний хөлс алддаг. Тиймээс витамин, эрдэс минерал дээрээ ажиллаж эхлээрэй. Хөлсөөр шим тэжээлээ их гаргаад алдагдаад ирэхээр буцаад маш хурдан таргалдаг. Өдөрт олон хоол идэлгүй ганц хоёр удаа маш сайн шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Олон жаахан жаахан хоол идвэл жин хасагдахгүй энэ нь даавартай холбоотой байдаг. Есөөс олон цагаар битгий унтаарай. Тэгвэл бие чинь улам сулрах болно бас л даавартай холбоотой байдаг.

Жингийн дутагдалтай ч бай, илүүдэлтэй ч бай бага жингээр дасгаж техникээ л маш сайн ойлгож дасгалаа хийгээрэй. Нуруу нь өвддөг бол заавал MRI зураг авахуулж, түүндээ таарсан бэлтгэлээ хийж сурах нь чухал.

-Их хэмжээний шим тэжээлийн дутагдал Монголчуудад элбэг байдаг. Жингийн дутагдалтай хүмүүс нурууны мурийлт, цүлхийлт, далийлт, гулгалт зэргээр өвдөж байна. Учир нь шим тэжээл нь үе мөч биеийг тэжээж чадахгүй байна. Удаан хугацаанд өвдөөд явчих л юм бол хүндээр өвддөг хүний гол тулгуур хүнд гэмтэх эрсдэлтэй. Би ч бас өвдсөн эрхтнээ тоохгүй халааж зөөллөөд л яваад байсан боловч нэг л өдөр гэнэт хүндэрч бэртэл авсан юм.

-Шавь нарынхаа үр дүн гаргасныг харах ямар байдаг вэ?

-Маш гоё. Хамгийн гоё нь тэр. Би хоолны дэглэм бариулахгүйгээр тэднийг дасгалжуулдаг.

Энэ ташрамд Ази, дэлхийн аварга тамирчин байна уу, хоол зүйч ч байна уу та нарт нэг зүйлийг хатуухан хэлье. Хоолны дэглэм бариулж бэлтгэл хийлгэсэн хүн чинь өвдвөл хариуцлагыг нь хүлээдэг бай! Идэж байгаа нь ихэнхийг нь хасчхаар нойр булчирхайн дааврын тогтолцоо алдагдаж мөн цөс ялгарахгүйгээс шалтгаалж цөсөө авахуулах хүмүүс ихсээд байна. Бүх тосыг хассанаас болоод цөс ялгарахгүйгээс болж цөсний чулуу үүсэж байна. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн богино хугацаанд үр дүн гаргахын төлөө төлбөр төлөөд өөрсдийгөө хохироохоо болих хэрэгтэй. Ямар ч гэрээгүй төлөвлөгөөгүй заавар авч бэлтгэлд ороод эрүүл мэндээ муу багшид бүрэн даатгах нь буруу алхам шүү!

Тахианы цээж мах, шим тэжээлгүй нарын ногоо идүүлж байгаа багш нар ч бас ичих хэрэгтэй. Тийм зөвлөгөө өгдөг бол багшлахаа болих хэрэгтэй. Шинжилгээгээр биеийг нь хянаж байх хэрэгтэй байх. Бүр болохгүй бол надаас эсвэл нарын мэргэшсэн эмчээс заавар зөвлөгөө авч болно. Асуулаа гээд таван минут л өөрөөсөө ичиж байх. Насаараа мэдэхгүй өөрийнхөөрөө гүрийж явснаас дээр шүүдээ. Гэхдээ адилхан л бусдыг гоё болгохыг зорьж байгаа хүмүүс өөрийгөө хөгжүүлж, дэмтэй байх нь зөв.

-Таны бэлтгэлийн систем ч гэсэн ийм байдаг уу?

-Ганцаарчилж сургалт авсан хүмүүстээ хаана ч өөрсдөө юмаа чаддаг байлгахаар өөрт нь зааж өгдөг. Дасгалаа ойлгож авсан учраас хоёр сарын дараа гэхэд л үр дүн нь нүдэн дээр илт харагдаж, бүр хурдацтай гоё болдог. Миний боловсруулсан бэлтгэлийн систем нь бэлтгэлээ дундуур нь тасалсан ч бай буцаж таргалдаггүй. Тиймээс сурагчдадаа шинэ жилээр дуртай торт, салатаа идээрэй гэж захисан. Тэглээ гээд таргалсан хүн нэг ч байхгүй. Харин хамгийн бага нь 500 гр хасаад ирсэн бол хамгийн ихдээ хоёр кг жинг хассан байгаа нь өнөөдрийн хэмжилтээр гарсан.

-Ямар онцлогтой бэлтгэлийн систем юм бэ, уншигчид маань үүнийг их сонирхох болов уу?

-Энэ систем бол сүүлийн хоёр удаа ДАШТ-н үеэр туршсан систем, уламжлалт анагаан ухааныг европ эмчилгээний аргатай хослуулж, Монголын цаг агаарын уур амьсгалд тохируулан боловсруулагдсан. Би өөрөө ч ДАШТ-д орохдоо тахианы цээж мах, шим тэжээлгүй нарын ногоо зэргийг иддэггүй. Энгийн л хоол иддэг гэх үүдээ. Сурагчид маань ч ийм аргыг өөртөө суулгаж авдаг. Мөн энэ систем ч бас удахгүй нээгдэх гэж байгаа аппликейшн дотроо багтаасан байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа. Танд ч бас.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-06 08:59

Багш болгон л өөр юм ярьдаг

Зочин
Зочин
2022-01-06 09:02

Өөр юу идэх вэ

Зочин
Зочин
2022-01-06 09:18

ene neg baahan fitnes bagsh nertei durakuud humusiig alj baigaa ni unen shuu

Зочин
Зочин
2022-01-06 09:18

Yg togtson ym gj yu bhaw hun bvriin biyiin ontslog oor ter bvgded tohirson hool ideh n chuhal bhdaa ternees bush neg hewend tsutgasan ym shg bvgd neg jdeed baij bolku l bh

Зочин
Зочин
2022-01-06 09:19

Oor yu idwel boloh we? Ooh tosgui l bol boloh bh tiimuu

Зочин
Зочин
2022-01-06 09:42
Reply to  Зочин

chi t1 uu haha ooh tos idej bolno gj bgan bishu hahaha

Анхзаяамаа
Анхзаяамаа
2022-01-06 09:24

би яг тэгсээн манай багш өглөө өдөргүй тахиа идүүлээд, нарын ногоо ид гээд л байсан. Тухайн үед бие гоё болсон ч уд�##�гүй цөс өвдөж, чулуужсан. Одоо цөсгүй, бүдүүн хүн болсон доо

Удаахзаяа
Удаахзаяа
2022-02-05 22:25

Хужаа ногоо идэхээр аргагүй ээ. Удахгүй хорт хавдар үүдийг чин тогшино

Болдсайхан.Б
Болдсайхан.Б
2022-01-06 09:30

хэзээ ч ийм хүнд өгөөжтэй ярилцлага уншиж байсангү баярлав сэтгүүлч Үүрийнцолмонд. манай багш яг тэр буруу системээр бэлтгэл хийлгэжэн яг одоо мөнгөө авна идагаас

Зочин
Зочин
2022-01-06 15:13

wow ter appiig n tesen yadan huleej baiya

Зочин
Зочин
2022-01-06 16:06

GOLD SHVV

Zochin
Zochin
2022-01-06 19:33

Uuruu nuguu horiotoi taria budaa hiicheed dotor erhtnuudee hamgaalah gej eldwiin ym hergelj neg ysondoo zali hergelj amjilt awchaad uiliin urd itgedeg gej helj chaddiin.buh ymaa unen shudraga heleh heregtei neg l gemgui hun

Зочин
Зочин
2022-01-06 21:12

Улам улам сайжируулж яваарай. Сайн үйлс бүхэн дэлгэрэгээ.

Зочин
Зочин
2022-01-07 01:00

Үнэхээр гоё мэдээлэл өгсөн ярилцлага болжээ. Амжилт хүсье!

soko
soko
2022-01-07 09:57

zov galbirtai bolhr shiideed baynmonkh bagshiin fb groupd orood tahianii mah nariin nogoo 1 sar ideed l odoo tsos noir bulchirhai ovddog bolsondoo .

Зочин
Зочин
2022-01-07 11:21

Нарийн ногоо бол цул химийн хор учраас ам руугаа ойртуулж болохгүй шүү

Зочин
Зочин
2022-01-07 11:22

Махаа ид тэгвэл өвдөхгүй бүдүүрэхгүй

Зочин
Зочин
2022-01-07 12:45

Өөхтэй мах ид. Гурил бүү ид.

Зочин
Зочин
2022-01-17 08:28

Хэрэгтэй ярилцлага байна.Энэ ярилцлагыг шивсэн хүн �##�даагаа засна уу.Нарийн ногоо гэж бичнэ...нарын ногоо биш.

Зочин
Зочин
2022-02-05 20:42

Эмч биш энэ даавар энэ тэрээ ярих болоогүй л байлтай

Холбоотой мэдээ

Back to top button