ДЭЛХИЙНИЙГЭМ

Нурсултан Назарбаев зугтахаар зэхэж, охин нь нөхөртэйгөө хамт Киргизийг зорив

Нурсултан Назарбаев гэр бүлийнхний хамтаар эх орноосоо дүрвэн гарахаар зэхэж байна гэсэн мэдээллийг дипломат хүрээний эх сурвалжаас иш татан “Telegram” сувагт нийтэлжээ.

Нурсултан Назарбаев бүх насаараа тус улсын Аюулгүйн зөвлөлийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг чөлөөлөх зарлигийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гаргасан юм.

Мөн Засгийн газрын тусгай онгоц Казахстаны нутаг дэвсгэрт газардсан талаарх мэдээлэл байна. Үүний дараа Назарбаевын охин Динара болон түүний нөхөр Тимур Кулибаев нар онгоцонд сууж, Казахстаныг орхин явсан гэжээ.

Нөгөөтээгүүр, ОХУ-ын Ту-214 онгоц Алма-Ата хот руу хүрч чадаагүй байна. Шалтгаан нь эсэргүүцэгчид нисэх онгоцны буудлыг эзлэн авсан тул оросын онгоц чиглэлээ өөрчилжээ. Одоо уг онгоц Узбекистаны агаарын орон зайд байгаа аж.

Назарбаевын хүргэн Кулибаевын хувийн онгоц аль хэдийн Киргиз улсыг зорьсон хэмээн ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Эл онгоцонд Нурсултан Назарбаевын гэр бүлийн бусад гишүүд ч байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Нурсултан Назарбаев өөрөө ч байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.

(Эх сурвалж: Anews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
1 сар 6, 2022 12:33

Tegne sh dee. Yum munkh baidaggyi l baikhgyi yu. Bykh yum khugatsaatai. Ene khaan zaan bolchikhson yum shig aashlaad baigaa nukhdyyd boliosoi zygeer.

Зочин
Зочин
1 сар 6, 2022 12:49

Mongoliin avilagchiid huuruudiig archih neg udur ingej ireesei

Зочин
Зочин
1 сар 6, 2022 12:54

Бэлэн мөнгөө гадаадад хадг�##�сан мөнгөө улсаасаа хулгайлаад зугатан �######�ав аа гэж. Хаа байгаа газраас нь олж устгах хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 6, 2022 13:18

Ийм эмх замбараагүй үймээн хэзээ ч сайн үр дагавар лагуулж байгаагүй ирак ливи я�##�аа одоо тамын орон болсон харин улс орноо хохироосон тухайн хүмүүстэй нь бол хатуу хариуцлага тооцох ёстой

Баатар
Баатар
1 сар 6, 2022 13:38

Багабанди эхнэр, охин хүргэний хамт гарсан гэж үнэн үү

ЗочинТ
ЗочинТ
1 сар 6, 2022 14:08

Назарбаев бохир хүн. үхэхээсээ өмнө юм үзнэ л дээ �######�уул. маш их хөрөнгөжсөн, ганцаар дарангуйл�##� тогтоож хөрөнгө завшсан нэгэн гэдэг нь илт юм билээ

zochin
zochin
1 сар 7, 2022 11:15

erdoosoo l gol shaltgaan Nazarbaev hun bolgon oilgoj bgaa,tuunii ger bul bas

zochin
zochin
1 сар 7, 2022 11:16

savnaasaa hetervel manaid ch iim uym bolno

Холбоотой мэдээ

Back to top button