Нийгмийн

ТОДРУУЛГА: Монголоос гадаад руу зорчсон иргэдээс омикрон ИЛРЭЭГҮЙ

БНСУ-ын Чунчон мужид “Омикрон” хувилбарын таван тохиолдол илэрчээ. Эдгээрийн дунд Монгол Улсаас БНСУ-д очсон монгол иргэн байсан талаар тус улсын “News1” сайтад мэдээлэв.

Өнгөрсөн сарын 31-нд БНСУ-д очсон тухайн иргэнээс шинжилгээ авахад “Омикрон” туссан нь батлагдан, тусгаарласан гэнэ.

Энэ талаар УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулахад "Гадаад улс руу зорчсон иргэдээс омикрон илэрсэн гэх мэдээлэл худал. Бидэнд ч ийм мэдээлэл ирээгүй. Манай улсад ч бүртгэгдээгүй.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button