ЭРҮҮЛ МЭНД

Сэрэмжлүүлэг: Дүрдэг цай дуусчхаж, ТЕРАФЛЮ уух уу

Тохиолдол: “Найзындаа зочилтол дүрдэг цай дуусчихсан байна, Терафлю уух уу гэхээр нь "Наадах чинь эм биз дээ" гэсэн чинь "За, за боль" гэснээ өөртөө найруулснаа тэрэндээ боорцог дүрээд идчихлээ”  гэх мэдээллийг “МОНОС” фарм пэйж хуудсандаа нийтэлж анхааруулга өглөө.

Терафлю нь ханиад томууны үед илрэх хамар ба хамрын дайврын хөндий битүүрэх,  нус гоожих, найтаах, бие өвдөх, хоолой, толгой, булчингийн өвдөлт, халуурах, дагжих үеийн шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилгоор богино хугацаанд эмчилгээнд хэрэглэдэг эм бэлдмэл юм. Терафлюгийн найрлагад парацетамол 325 мг, фенирамины малеат 20 мг, фенилэфриний гидрохлорид 10 мг, аскорбины хүчил 50 мг тус тус агуулагдана. Терафлюг жоргүй олгох хэдий ч 12-оос доош насны хүүхэд хэрэглэхгүй, 12 наснаас дээш шаардлагатай үед зургаан цагийн зайтай ууна. Эмчийн зөвшөөрөлгүй 7 хоногоос дээш хугацаагаар хэрэглэхийг хориглоно.

Эмч: ТЕРАФЛЮ ХҮССЭН ҮЕДЭЭ УУДАГ ЭМ БИШ, ТУН ХЭТЭРВЭЛ ЭРХТЭН СИСТЕМД ГАЖ НӨЛӨӨТЭЙ

“Терафлю” эмийн талаарх мэдээллийг эмийн лавлахын эмчээс тодруулахад “ Терафлю нь 3-4 эмийн найрлагатай. Халуун бууруулах, ханиалга намдаах үйлчилгээтэй. Ханиадын  шинж тэмдэг эхэлж байгаа үед зөвлөдөг. Хэрэглэх заалт нь, өдөрт  нэг удаа аяга халуун усанд найруулж бүлээнээр нь уудаг тун хэмжээтэй эм. Терафлю хүссэн үедээ уудаг эм биш. Эмийн найрлага дахь эм бодист харшилтай бол хориглох заалттай. Тун хэмжээ хэтэрвэл мэдээж эрхтэн системийн талаас гаж нөлөөтэй.” гэлээ.  

ВИТАМИН ДУР МЭДЭН ХЭРЭГЛЭСНЭЭР ЭРДЭС БОДИСЫН ТОГТОЛЦООНД ГАЖУУДАЛ ҮҮСДЭГ

Эм гэдэг өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр эмчийн заавраар хэрэглэдэг ОНЦГОЙ бүтээгдэхүүн. Монголчуудын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэггүйгээс витамин, антибиотек зэргийг  дур мэдэн хэрэглэх нь бүр түгээмэл. Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшилтай болох, дархлаа сулрах аюултай бөгөөд мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг  олон төрлийн өвчин үүсгэдэгийг эмч мэргэжилтнүүд хэлсээр, сануулсаар байгаа ч эм дураараа хэрэглэх нь дадал болон хэвшжээ. Эмийг дур мэдэн уух нь хожим ямар ч  эмэнд эмчлэгдэх боломжгүй аюул ойрхон байдгийг ч сануулсаар ирсэн. Витамин , эрдэс бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь эмийн тун хэтэрсэнтэй адил бие махбодод байх ёстой эрдэс бодисын тогтолцоонд гажуудал үүсч, өвчинг хүндрүүлэх, шинэ өвчинг үүсгэдэг. Витамин нь хүний дархлааны эс, бодис нэмэгдүүлэхэд шууд  оролцдоггүй байна. Витамин хэрэглээг дур мэдэн сонгох нь ходоод, бөөр өвчлөх,  цусанд сахар ихсэх, хэт таргалалт үүсэх гаж нөлөөтэй.

Эмийн зохисгүй хэрэглээ, түүний үр дагаврын талаар товчхон мэдээлэхэд ийм байна. Эцэст нь анхааруулахад, Терафлю бол дүрдэг цайг орлуулж хэрэглэдэг, тэгэхдээ бүр боорцог дүрж идээд, уучихдаг зүйл огт биш. Терафлю нь ханиадны эхний шинж тэмдгийг эмчлэхэд зөвлөдөг ЭМ.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 09:11

emiin zohisgui hereglee mongold buur arai gazar avch bainaa

Зочин
Зочин
2022-01-07 09:23

Ямар солиотой нь дүрдэг цайг орлож уудаг байна, энэ хүмүүс ийм сэтгэцийн өвчлөлтэй болсон уу? Аль эсвэл тийм хэнэггүй юм уу? Эмийн сангаас эм л гэж авсан баймаар юм ????

Зочин
Зочин
2022-01-07 10:09

эмийн зохистой хэрэглээ гэдэг зүйл монголд түй ч �##�га

Зочин
Зочин
2022-01-07 10:33

эмч нар авиг�##� өгөхгүй бол антибиотик бичиж өгөхгүй ямарч хэрэггүй иймэрхүү эм үр ашиг бхгүй мөнгөний гарз эмээ хязгаарлахгүй зарах нь зөв эмч эмнэлэгийнхан худлаа зохистой хэрэглээ нэрээр үр дүнгүй эмээр иргэдийг хохироох нь чух�##� иргэдийн мөнгийг барах нь зохистой хэрэглээний зорилго

Зочинs
Зочинs
2022-01-07 10:55

Эм бүхэн тун хэмжээтэй байдаг. Тунг хэтрүүлвэл ХОР болно

зочин
зочин
2022-01-07 11:02

эмийг хүнс мэт хэрэглэж байна. маш дураараа. интэрнэтээр дүүрэн эм бэлдмэлийн зар. солонгос япон сармисны ханд нтр гд. эмчид биш зар суртачлагаанд автаж хэрэглээд бна. хян�##�тын өнөө гайхлууд хардаг л бх даа

Иргэн
Иргэн
2022-01-08 07:56

Манайхан чинь эмийн донтой. Нэг нь энэ сайн эм гэчихвэл аваад л уучихна, эмч нар нь өөрийнхөө болон танилынхаа эмийн сангийн борлуул�##�тын менежер л гэсэн үг. Тиймээс ч 2 �##�хаад л эмийн сан. Аптекийхан нь ёстой нөгөө “үгээр оношилж, эмээр бөмбөгдөгчид”.

piiiiiiiiiiizda
piiiiiiiiiiizda
2022-01-09 23:20

yuuuweee yuuu shaagaad bganbee?

Холбоотой мэдээ

Back to top button