СПОРТ

Эмэгтэй уулчид өвлийн цагаар Хүйтний оргилд анх удаа гарав

Уулчин бүхний тэсвэр тэвчээр, ур чадвар, хатуужлыг шалгадаг хайрхнуудын нэг нь далайн түвшнээс дээш далайн түвшнээс дээш 4374 км өндөрт орших Алтай таван богдын Хүйтний оргил.

Монголын хамгийн өндөр эл оргилд Монголын гурван эмэгтэй уулчин өвлийн цагаар авиралт хийгээд амжилттай гарчээ. Эмэгтэй уулчин өвлийн цагаар Хүйтний оргилд анх удаа гарч буй нь энэ.

Тэд бол Гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ П.Эрдэнэтогтох, спортын мастер Ч.Зул нар юм. Нийт 11 хоног авирсан гурван уулчин өглөөдөө шар тостой гурил, өдөртөө талх, оройдоо ая шөл уугаад авирчээ. Үүний сацуу 60 гаруй км замыг чарга чирээд алхаж туулсан тэд хацраа хайрах зэргээр багагүй бэртсэн гэнэ. Тэд авиралтынхаа талаар баримтат кино хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 09:09

mundag yumaa emegtei hun eregtei hunees baga bietei ch gesen setgel ni tom baidag yum shuu

Холбоотой мэдээ

Back to top button