НИЙГЭМ

О.Батбаяр: Улс орнуудад Омикрон хувилбарын давлагаа нэг сар үргэлжилж байна

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан манай улсад Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдсаныг албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дэлхийн улсууд дахь нөхцөл байдлыг танилцууллаа.

"Бид хил дээр хяналтыг эрчимүүлж, Омикрон хувилбарын давлагаа эхлэх хугацааг хойшлуулах чиглэлд ажилласан. Улс орнуудыг харахад Омикроны давлагаа нэг сар орчим үргэлжлээд намжиж байна. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь өвдсөн бол бусад нь өвдөх магадлалаар энэ хувилбар илүүрхэж байна. Илүү томуу төст шинж тэмдэгтэй байгаа учраас иргэд андуурч байна. Шинж тэмдгийн л эмчилгээ хийж буйгаараа онцлогтой" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button