НийгмийнЯрилцлага

Ш.Гантулга: Н.Назарбаевын алдааг МАН давтаж байна. Монголчууд нэг л өдөр казахстанчууд шиг ТЭСЭРНЭ

-Казахстаны Ерөнхийлөгч ард түмнээсээ урваж, В.Путин маш том алдаа гаргалаа-

Казахстан улсад өрнөж буй жагсаал, улс төрийн нөхцөл байдлын талаар олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

-Казахстаны жагсаал улам хурцтаж байна. Тус улсын Ерөнхийлөгч Токаев “Манай улсад террорист бүлэглэлүүд орж ирсэн” гэж тодотгоод Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас цэргийн тусламж хүссэн. Казахстанд үнэхээр террорист бүлэглэлүүд орж ирсэн үү. Эсвэл энэ жагсаалыг тэгж харагдуулах сонирхол түүнд бий юү?

-ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн тогтвортой, онц аюултай бослого хөдөлгөөн байтугай гудамжны жагсаал ч болдоггүй байсан орон бол Казахстан. Гэтэл одоо яагаад улс орныг бүхэлд нь хамарсан, хурцширүүн тэмцэл гарав гэсэн асуулт гарч ирнэ. Зарим олон улсын тоймч “Үүнд лалын алан хядагч байгууллагууд нөлөөлж байна”, “Афганистанд өнгөрсөн жил ялалт байгуулсан “Талибан” хөдөлгөөнийхөн Казахстан руу орж ирлээ”, “Гадаадын их хэмжээний санхүүжилттэй жагсаал” гэх мэтээр тайлбарлаж буй. Казахстаны Ерөнхийлөгч Токаев ч мөн энэ жагсаалыг террорист бүлэглэлтэй холбон тайлбарлаад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас цэргийн тусламж хүсэн, эх орон руугаа оруулчихлаа.

Тэдний хэлж, олон улсын хэвлэлүүд мэдээлж буй шиг террорист бүлэглэлүүд Казахстанд жагсаж, түйвээж байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан бий. Улс орны хэмжээнд, ийм том хэмжээний жагсаал хийх хүч ард түмэнд л бий. Хэчнээн хүчтэй, нөлөөтэй бүлэглэл байлаа гээд тэгж чадахгүй. Нэг юм уу хоёр үсрээд гурван томоохон хотод жагсаал хийн, донсолгож чадна. Казахстаны жагсаалын ард ерөөсөө казахстанчууд өөрсдөө л байгаа. Жагсаал болоход дотоодын хүчин зүйл л нөлөөлсөн.

-Тэр нөлөөлсөн гол хүчин зүйл нь тэгш бус байдал, нэг хүний, нэг намын дарангуйлал мөн үү?

-Казахстаны Засгийн газар хувьцаат компани шиг болж, хэдхэн хүний ноёрхол тогтчихсон байсан. Хэдхэн нөлөө бүхий хүн, өндөр албан тушаалтнууд л хөлжиж, баяжаад ядуу, дунд давхрагийнхны амьдрал орхигдчихсон. Назарбаевын ноёрхол, дарангуйлал хэтэрхий гаарч, эсрэгээрээ ард түмэн сөхөрсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, Казахстан ардчилсан бус дундад зууны хаант улстай төстэй орон болж хувирсан байхгүй юу. Үүнийг Монголоос ч харж болно.

“Казахстанд дундаж орлогын занга” гэдэг эдийн засгийн үзэгдэл болж байна. Юу гэсэн үг вэ гэвэл, Казахстан газрын тосоо их хэмжээгээр гадаад руу гаргадаг. Гэтэл үүний өгөөж, ашгийг бүх ард түмэн бус цөөн тооны элит давхрагынхан л хүртдэг. Баян хоосны ялгаа энэ хэрээр улам гарах болсон. Засгийн газрыг удирдаж буй тэрбумтнууд, нөлөө бүхий хүмүүс ард түмний амьдралыг ойлгохоо больсон. Амьдралаас тасарсан. Ингээд тэд шингэрүүлсэн шатдаг хийн үнийг хоёр дахин нэмсэн нь өнөөгийн жагсаал болох эхлэлийг тавьчихлаа. Монголтой харьцуулахад нэмсэн үнэ нь бага юм шиг хэрнээ энэ нь ядуу хүмүүст том цохилт болсон.

Шингэрүүлсэн хийг ахуйн хүрээнд хэрэглэдэг, машиндаа хийгээд таксинд явдаг казахстан иргэд үүнийг тэвчээгүй, эсэргүүцлээ шууд илэрхийлсэн. Ерөөсөө л ийм жагсаал. Түүнээс биш ямар нэгэн террорист бүлэглэл, мэргэжлийн зэвсэглэсэн алан хядагчид Казахстанд жагсаад, түйвээгээд байгаа юм огт байхгүй гэж би дүгнэж байна.

-Иргэдийнхээ жагсаалыг террорист бүлэглэлүүд хийж буй мэтээр харагдуулаад нухчин дарсан тохиолдол олон. Казахстан ч мөн тэдний адил аргыг хэрэглэж байна гэж ойлгож болох уу?

-Ерөөсөө тийм л юм Казахстанд болж байна. Ард түмнийхээ жагсаал, цуглааныг алан хядагчдын үйлдэл гээд цэргийн хүчээр дардаг арга Социалист системийн орнуудад бий. Энэ аргыг Казахстан улс одоо ашиглаж байна.

Нэгдүгээр сарын 4-нд Алма-Аты хотод нэг ч цагдаагийн хүн үзэгдээгүй гэсэн мэдээлэл бий. Хотын чөлөөлөн, хуаран руугаа буцах тушаалыг цагдаа нарт ганцхан газар өгөх эрхтэй нь Засгийн газар. Тэгэхээр цагдаа нараа албаар буцааж, жагсагчид богино хугацаанд төв талбайг эзлэх боломж албаар олгосон болов уу гэж хардаж байна. Тэгэнгүүтээ “Жагсагчид ёстой хүчтэй байна. Ийм богино хугацаанд төв талбайг эзэллээ. Жирийн иргэд ингэх боломжгүй. Террорист бүлэглэлийн хийж буй үйлдэл” гэж харагдуулах, ард түмний жагсаалын нэр хүндийг унагаах, дараа нь цэргийн хүчээр дарах сонирхол Казахстаны Ерөнхийлөгч Токаевт, Засгийн газарт нь байна.

-Цөөнгүй цагдаагийн толгойг тасдах зэргээр онц хэрцгийгээр хөнөөсөн нь террорист бүлэглэлүүдийн хийсэн үйлдэл гэж зарим томоохон хэвлэл мэдээлсэн. Казахстаны Ерөнхийлөгч “Террорист бүлэглэл орж ирсэн” гэж мэдэгдсэн нь зүгээр нэг жүжиг биш гэдгийн баталгаа энэ мөн үү?

-Тийм мэдээлэл гарсан байна лээ. Харсан, харсан. Үүнийг жагсагчид, ард түмэн хийгээгүй. Казахстаны Засгийн газар өөрсдөө хийсэн үйлдэл ч байж магадгүй. Жагсаалын нэр хүндийг унагаах, террорист бүлэглэл хийсэн мэт харагдуулахыг тулд тэгсэн байж мэднэ.

2013 онд гарсан нэгэн бослогыг дарахын тулд Казахстан улс энэ аргыг хэрэглэж байсан удаа бий. Тэгэхийн тулд эхлээд шоронгийн хоригдлуудаар тусгай отряд бүрдүүлэн, сулласан. Өнөөх хоригдлууд нь дэлгүүр хоршоог дээрэмдэн, иргэдийг хөнөөн, цагдаа нартай буудалцсан. Үүнийг албаар сулласан хүмүүсийн хийсэн үйлдэл гэж хэн ч хараагүй. Жагсаж буй иргэд цагдаа нартай буудалцлаа, дээрэм тонуул хийлээ л гэж харсан. Тэгж харагдуулахын тулд л шоронгийн хоригдлуудыг албаар сулласан байхгүй юу. Тэгэнгүүтээ өнөөх жагсаалыг террорист халдлага гээд цэргийн хүчээр дарсан тохиолдол бий. Энэ бараан түүх л одоо давтагдаад байх шиг. Угаасаа иргэдийнхээ жагсаалыг дардаг ганц арга нь энэ.

-Энэ жагсаалын ард ОХУ, АНУ ч юм уу томоохон гүрэн байх магадлал хэр бол?

-Байхгүй. Казахстан бол үнэхээр тогтвортой, амгалан тайван орон. Тэнд тийм жагсаал болно, ийм нөхцөл байдал үүснэ гэж таамагласан нэг ч орон байхгүй.

Зүгээр л казахстанчууд эрх тэгш амьдрал, эрх чөлөөг хүссэний илрэл нь энэ жагсаал. Тэд хувьцаат компани шиг ажилладаг төр засаг, ноёрхлоо хэтэрхий их тогтоосон Назарбаеваас салахыг хүсэж байна. Казахстан улс Засгийн газраа огцруулсан, шингэрүүлсэн хийн үнээ буулгасан ч тусыг эс оллоо. Жагсагчдын сэтгэл ханаагүй, нөхцөл байдал улам хурцатсаар байна.

Жагсаалыг удирдаж, манлайлж буй хүн байхгүй нь Казахстаны Засгийн газрын “шүдний өвчин” болж байна. Уг нь тэд ийм байдалд хүргэхгүйн тулд шуурхай арга хэмжээ авсан ч тус болоогүй. Казахстаны Аюулаас хамгаалах байгууллагынхан Жагсаал гарсан даруйд бослогыг тэргүүлж магадгүй хүмүүсийг бүгдийг нь хоёр, гуравхан цагийн дотор баривчилсан шүү дээ, уг нь.

Казахстаны Ерөнхийлөгч Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас цэргийн тусламж хүссэн. Тус байгууллагаас тусламж гуйна гэдэг ОХУ-аас “аврал эрсэн”-ээс өөрцгүй. В.Путин Казахстан руу цэргээ илгээх эсэх судлаачдын анхаарлыг ихээхэн татаж, эргэлзээ төрүүлж байв. Хэрвээ ОХУ Казахстан руу цэргээ илгээвэл оросууд тэдний хувьд алан хядагч, эзлэн түрэмгийлэгч болно. Оросын хоёр дахь Афганистан нь Казахстан болох эрсдэл байсан. Ийм эгзэгтэй, эрсдэлтэй нөхцөлд Орос улс цэргээ Казахстан руу илгээлээ.

-В.Путин түрэмгийлэгч болж харагдахаас ч үл эмээн цэргээ илгээсэн өөр шалтгаан бий юү?

-Энэ асуулт яалт ч үгүй урган гарна. Үүнд нөлөөлсөн хэд, хэдэн хүчин зүйл бий. ХАБГБ-ын Ерөнхийлөгч цэргээ оруулах шийдвэр гаргасан нь Путинийг ухрах газаргүй болгосон. 2021 онд ОХУ-д ардчилал бүх талаараа хумигдан, Путинийг дэмждэг “Нэгдсэн Орос” хөдөлгөөнийхөн ДУМ-ийн сонгуульд “хар машин”-аар ялсан.

Хэлмэгдсэн хүмүүсийн дурсгал, баримтыг цуглуулдаг байгууллагыг гадаадаас санхүүждэг гэж Путин мэдэгдээд татан буулгасан. Энэ нь Оросын бүх либераль үзэлтэй хүмүүсийн хацар руу алгадсантай адил. Үүний сацуу В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Байдентэй яриа хийсэн. Мөн Герман улс ОХУ-аас газрын тосны хоолой оруулж ирэхийг зөвшөөрсөн. Энэ нь В.Путин Европын холбоонд буулт хийсэн гэсэн үг. Одоо дахиад ухарвал нэр хүндээ, нөлөөгөө алдана, сул доройгоо харуулна гэдгээ В.Путин мэдэж байсан. Яг ийм эгзэгтэй цаг үед Казахстаны жагсаал боллоо. Дахиад ухрахгүй, нөлөөгөө алдахгүйн тулд Путин тус улс руу цэргээ илгээхээс өөр аргагүйд хүрчих шиг боллоо.

Казахстан Оросын маш чухал холбоотон. Хоёр улс хоорондоо бараг 7000 км хилийн шугмаар хиллэдэг. Хэрвээ Казахстанд Оросын эсрэг чиглэсэн орон, лалын улс бий болчихвол хойд хөршид бөөн төвөг учирна. Адаглаад 7000 км хилийн зурвасыг хамгаалж, застав байгуулна гэдэг том ажил. Казахстан улс импортын бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг ОХУ-аас авдаг. Тэгэхээр тус улсыг алдана гэдэг хойд хөршид том гарз. Энэ мэтийн хүчин шалтгаан Путинийг цэргээ Казахстан руу илгээхэд мөн нөлөөлсөн байх.

Ийм шийдвэр гаргаснаар В.Путин маш том алдаа гаргаж, ОХУ-ыг аюулд орууллаа. Түүнээс уйдсан иргэдээ улам л эргэлзүүлсэн алхам хийлээ.

-Казахстаны цагдаа нар жагсагчдын эсрэг хүчтэй эсэргүүцэхгүй, харин ч эсрэгээрээ дэмжиж буйг харуулсан бичлэг цацагдаж буй. Үнэхээр тийм юм болж байгаа юу. Эсвэл албаар тийм мэдээлэл цацаж байна уу?

-Цэрэг, цагдаагийн олонх нь ард түмний талд байгаа нь тодорхой. Тэд хэдийгээр ард түмний талд сэтгэл зүрхээрээ байлаа ч гэсэн өргөсөн тангараг бий. Хүн л болсон хойно ажилгүй болохыг, халагдахыг, цолоо хураалгахыг хүсэхгүй. Жагсагчдыг ямар нэгэн байдлаар тогтоох хүчин чадал Казахстаны цагдаагийн байгууллагад байсан уу гэвэл байсан.

Гэтэл энхийг сахиулагчид Казахстанд орж ирээд нөхцөл байдлыг тэс өөр болгоод хувиргачихлаа. Улсын Ерөнхийлөгч хүн гадаадаас тулсамж хүсээд, эх орон руугаа өөр орны цэргүүдийг оруулаад, ард түмнийхээ өөдөөс буудах эрх олгоно гэдэг байж боломгүй зүйл. Казахстаны Ерөнхийлөгч Токаев ард түмнээсээ урвасан үйлдэл, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нэр хүндийг гутааж байгаа хэрэг. Одоо Казахстаны бүх сайтуудаар Токаевыг “Өөдгүй муу нохой” гэж харааж байна.

Үүнээс гадна Казахстанд лалын шашны байгууллагууд хүчтэй нөлөөтэй. Өмнөх Ерөнхийлөгч Назарбаевын нэг том алдаа нь гэвэл, лалын шашны хэт даврагч байгууллагуудыг ихээхэн дэмжсэн, санхүүжилт авдаг. Одоо энэ жагсаал, болж буй үйл явдлууд лалын шашны байгууллагуудад том завшаан болно. Ард түмний сэтгэл санааг өөртөө татах, итгэлийг нь олох маш сайхан боломж. Гадаадын цэргүүд ороод ирсэн, өчиггүй буудаж буй өнөө цагт казахстанчууд хүссэн, хүсээгүй тэднээс аврал эрнэ. Нөгөөдүүл нь “Оросууд манай мөнхийн дайсан гэж бид та нарт хэлдэг байсан. Гэтэл тоогоогүй. Одоо юу болж байгааг хар” гээд маадгар суугаа.

Нөхцөл байдал хурцдах тусам илүү зоригтой, хүчтэй, амь насаа дэнчин тавихад бэлэн хүмүүсийг ард түмэн дагадаг. Лалын шашны хэт даврагч байгууллагуудад тийм зориг, хүч, нөлөө бий. Казахстаны жагсаалыг энхийн аргаар бус хүчээр дарах гэж оролдох тусам байдал улам хурцатна. Яг одоо энхийг сахиулагчид Казахстаны жагсаалыг амархан дарж чадна. Учир нь жагсаж буй иргэдэд ямар ч зэвсэг байхгүй байгаа. Казахстаны иргэд амиа аврах, хамгаалахын тулд хүссэн, хүсээгүй зэвсэг барина.

-Хүчээр бус шийдэх хамгийн зөв гарц юу бол?

-Нэн даруй гадаадаас орж ирсэн цэргүүдийг буцаан, дараа нь жинхэнэ шударга, ардчилсан сонгууль хийх хэрэгтэй. Энэ л ганц гарц. Түүнээс биш Засгийн газар огцорлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй. Ерөнхийлөгч Токаев үндсэндээ улс төрийн “хүүр” болж хувирлаа. Одоо түүнд ард түмэн нь итгэхгүй, улам үзэн ядна.

Хэрвээ Казахстанд хүчтэй сөрөг хүчин байсан бол өөр хэрэг. Токаев сөрөг хүчинтэйгээ хэлэлцээд, энхийн замаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Гэтэл хамаг сөрөг хүчнээ нухчин дарчихсан болохоор тэгж хэлэлцэх, гэрээ хийх нам үлдээгүй. Хаашаа ч харсан, уурлаж, хэлэгнэсэн иргэд жагсаж байна. Тэгж гэрээ хийх, хэлэлцэх аргагүйд хүрээд л ОХУ-аас цэргийн тусламж хүссэн юм. Оросын цэргүүд Казахсанд ирээд баахан иргэнийг буудан хөнөөж байна. Ийм нөхцөл байдал Казахстанд, Орост ч ашиггүй.

Казахстанаас бизнес ангиллын онгоцоор олон хүн Орост очсон гэх мэдээлэл бий. Назарбаевын охин нөхөртэйгөө хамт очоод буй. Тэгэхээр жагсаалын дүйвээнээр Казахстаны элит давхрагынхан, эрх мэдэлтнүүд Орос руу зугтчихлаа.

-Н.Назарбаев Орос руу зугтахаар зэхэж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэрбээр Орост очсон болов уу?

-Ээ дээ, бараг оччихсон байх. Аль хэдийн зугтчихсан байж магадгүй.

-Энэ жагсаалаас болж Казахстан улс тусгаар тогтнолоо алдах эрсдэл бий юү?

-Жагсаал иргэний дайн болж хувирвал Казахстан улс газар нутгаа алдана. Учир нь хөрш зэргэлдээх орнуудаас нь газар нутаг тасдаж өгөөд байгуулсан улс шүү дээ, Казахстан чинь. Тиймээс тэр хэрээр хэврэг, газар нутгаа алдах эрсдэлтэй.

-Энэ жагсаал Монгол Улсад ямар нэгэн эрсдэл дагуулах уу. Манай улсад яаж нөлөөлөх вэ?

-Манай улсад эрсдэл дагуулж, нөлөөлөлгүй яах вэ. Үймээн самуун болж буй орон хөрш зэргэлдээх улсуудад ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдал алдагдан, дүрвэгчид орж ирэх эрсдэлтэй. БНХАУ энэ нөхцөл байдалд татагдан орж магадгүй. Энэ талаар одоо нэг их юм ярих шаардлагагүй.

-Казахстанд үйл ажиллагаа явуулдаг олон улсын компани, байгууллагууд дүрвээд гарах эрсдэл өндөр. Тэдгээрийг Монгол руу татах, эдийн засгаа хөл дээр нь босгох боломж манай улсад бий юү?

-Тийм боломж олдоно гэж нэг их найдах хэрэггүй. Учир нь хэчнээн иргэний дайн болж, жагсаж, цугласан ч тухайн оронд гадаадын байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Харин ч эсрэгээрээ тэдэнд боломж нээгддэг. Дайн хийж, хүнд нөхцөлд байгаа оронд хөрөнгө, мөнгө их хэмжээгээр хэрэг болно. Тиймээс гадны байгууллагуудыг алдахгүйн тулд татвараа хөнгөлөх гэх мэтээр уян бодлого явуулдаг.

Жишээлбэл, Конго улсад хэчнээн жил иргэний дайн болж байгаа билээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компани, байгууллагууд дүрвээд гарах нь битгий хэл харин ч эсрээгээ хөлжин, томорч байгаа. Тэгэхээр энэ тал дээр найдах хэрэггүй. Казахстаны жагсаал Монгол Улсад нэг л талаар эергээр нөлөөлнө.

-Тэр нь юу бол?

-Казахстаны жагсаалаас төр засаг, нөлөө бүхий хүмүүс, төрийн түшээд сургамж аваасай. Ард түмэн хүчтэй, эвлэлдэн нэгдээд босвол юу ч зогсоож дийлэхгүй гэдгийг хараасай.

Монгол Улсад өнөөдөр ямар байгаа билээ. Нэг нам хэт хүчирхэгжин, дарангуйлж, ард түмэн өдрөөс өдөрт сөхөрсөөр байгаа. Баян, хоосны ялгаа улам гарч, хэдхэн хүмүүс хөлжин, баяжиж буй. Ардчиллын үнэ цэн улам алдагдаж байна. Энэ бүхэн яг л Казахстаны араас биднийг оруулна.

Назарбаевын гаргасан алдааг МАН давтаж байна. “Манайх л Засгийн эрх барьж байвал болно. Тэр л чухал” гэж бодож байх шиг байна. Сонгуулиар юу болдог билээ. Энэ нь өөрөө нэг намын дарангуйлал, тэгш бус байдлыг гааруулаад байгаа юм. Ард түмэн одоо бол тэсээд, тэвчээд байна. Нэг л өдөр тэвчээр нь тасарна, тэсэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
60 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-08 10:01

Баян хоосны ялгаа бол Хувьсг�##�ын тохироо. Монголд бол бүгд ядуу учраас бүрдэхгүй байх л лаа. Эсвэл бүгд баяжсан ч байж мэднэ.

Зочин
Зочин
2022-01-08 10:27

энэ хүн өөрөө ч эсргүй фашист шинжийн хүн дээ мэдлэгтэй боловч хүндэлэгдэх сэтгэл төрөхгүй юмаа

Зочин
Зочин
2022-01-08 10:38

Зөнөг өвгөнөөр бид за�##�гах уу

Зочин
Зочин
2022-01-08 15:19
Reply to  Зочин

Бас нэг хулгай биз чи. Цаг нь ирэхээр чамайг хамгийн түрүүнд өрлөж �##�на даа муу намчин авилгач �####� минь.

Иргэн
Иргэн
2022-01-08 12:42
Reply to  Зочин

Энэ хүний хэмжээний юм уншсан,мэдлэгтэй хүн хэн байна.Мэдлэгтэй шудрага учраас энэ хүн дэмжлэг авдаггүй л дээ.Манайхан худ�##�ч хульхи,хуйв�##�дагч попрогч нараа дагаж чоно дагасан хэрээ шиг сэг зэм, өвдөл цөвдөл горьдож амьдардаг зантай.Копьи Анантай уулздаг хүн хааны сууд�##�д сууж байна.Тийм хүмүүст өөрөөс нь илүү тэнэг �##�батууд хэрэгтэй бөгөөд тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг тул монгол дэвжихгүй байна.

Зочин
Зочин
2022-01-08 12:37
Reply to  Зочин

Тмээ чиний өтсөн толгойнд �##�т хийсэн ч сэгсэрэх байхаа

Зочин
Зочин
2022-01-08 10:54

Зах зээлд амьдрах чадамжгүй цагаан гартангууд сонгууль луйвардаж, эрх мэдэл авилгаар амьдарч,бидний татварыг тендер нэрээр хэнд ч хэрэггүй хог болгон офшорт хурааж байгааг тэмцэлийн хурц хэлбэрээр устгахаас өөр боломжгүй.Казахстанд ийм л зүйл болж байгаа.Зөв зөв дэмжиж байна.Амжилт.

Zochin
Zochin
2022-01-08 11:12

Odoo bol onoo margaash Mongol uls iim bolohod hureed bgaaa., buh yum buruugaaraa ergej bgaag Zgr haraad suugaal bgaa hezee bugd bayjih uu geel… yag unendee toriin gesen buh baiguullga Olson ajliin suudal bolgon dr yaaj hurdan bayjih uu gsn bodoltoi esvel odor honogoo ongorooson, tetgemj tetgever avdag ene mongoo avaad bhiinsan gsn bodoltoi bolohgui butehgui hun bolgoniig demjij. Tom companyuud, toriin Albaniihan jijig dund uildveriinhee buh business, Sanaa ashig bugdiiin hulgailna. 3say 4 mynga hunii 70% setgelzuin oorchlolttei, hort havdraaraa delhiid 1t, huuhdiin ovchloloor Azi -daa 1t, hort utaagaaraa 1t iiim uls orond bn shdee. Zgr l eruul, tseverhen, bolomjiin tsalintai ajiltai, haluun dulaan gertee huuhduudee hotlool Zgr amidarmaar bgn… daanch buh zuiliig buruugaar erguuleed ingeed samraad buh hun niigmeeree stresstei, ovchin zovlontoi, setgelzuin oorchlolttei boltson. Eniigee Zgr zuil gj boddog ireedui bolson huuhduud maani yag adilhan iiiim muuhai niigemd amidraasai.

Зочин
Зочин
2022-01-08 11:25

НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ , НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ , ТҮҮН ДОТРОО КОММУНИСТ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ ДАНДАА ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙДАГ.АРД ТҮМНИЙ ЭСЭРГҮҮЦЛИЙГ ГЕНОЦОДЛОН УСТГАДАГ НЬ КОММУНИСТ УГШИЛТАЙ ОРНУУДАД Л БАЙДАГ

Зочин
Зочин
2022-01-08 11:35

Казакстаны ерөнхийлөгч одоо ердөө л сумны бай болсон

Зорге !
Зорге !
2022-01-08 11:36

Д�##�дыг мэддэг Д�##�аи лам гэдэг шиг л авч баина даа ! Номын шизотои ! анарх экстримист террорииг маш их сурт�##�чилдаг зуунги нохор шуу !

Иргэн
Иргэн
2022-01-08 12:48
Reply to  Зорге !

Гантулга харин ч нэг үнэнийг тоймч хүн шиг хэлж байна..Хэдэн жилийн өмнө бичиж байсныг нь уншаарай.Гарцаагүй л үнэнийг хэлж байсан байдаг шүү.Ийм хүнийг сонгодогүй хэрнээ Сү.Батболд,Өнөрболор Анужин бидон Ганбаа,Батшугар,Анандбузар мэтийн юмсыг сонгож тэжээгээд өөрсдийгөө доромжлуулж охидоо хүчиндүүлж байдаг өрөвдөлтэй ард түмэн мину.

Хүн
Хүн
2022-01-08 11:37

Тат�##�зсан солиот өвгөнд тэр том гүрнүүд ямар хамаа өайгаа болоочгүй агуу путинг шүүмжилжээ ккк

Хүн
Хүн
2022-01-08 11:39

Ээ бурхаан путинг буруутгаад ямар гээч том зөнөг дэбил вэ ха ха ха

Зочин
Зочин
2022-01-08 11:41

Өө �######�уул Гантулга улсаа муулдаг зангаа давтлаа ингээд байв�##� таныг сонгуульд яаж дэмжих юм бэ? ... Хэлж байгаа үгэн дотор нь авах юм байна. Гэхдээ з�##�уучуудыг бослого тэмцэлд ури�##�ж д�##�д утгаар намайг дээш нь гаргаад өгөөрөй гэж болохгүй. Манай улсад ковид 2 жил гаруй хугацаанд хүндрэл учрууллаа гэсэн ч �##�даа оноо 2 байгаа �##�даагаа бид нийлээл хэлэлцээл засаад явах болхоос гадны оронд болсон бусармаг үйлдлийг дуурайж ёстой өнөө г�##�уу хэрээг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчийн үлгэр шиг юм болж болохгүй шүү......Бас муухираар буруу бодлогоо хүч түрэн тулгаж болохгүй........

Зочин
Зочин
2022-01-08 12:03

Чи чинь 200 авилгачийг буудахад төр цэвэршинэ гэж ярьж байсан одоогийн төрд ч луйварчид байдаг байх, энэ яриад олныг үймээнд турхирч байгаа цүнх баригч нарын ард бас том луйварчид авилгач нар байдаг юм биш үү

Ахмад
Ахмад
2022-01-08 12:08

Энэ хүн СЭТГҮҮЛЧЭЭ хийгээд явсан бол АРД ОЛОН ЧИНЬ хүндлэхийн дээдээр хүндлэх байсан даа ...Улс төрд зүтгэж... дэндүү ихээр хийрхэж ...ОРЧИН ЦАГИЙН ФАШИСТ дүр төрхтэй ... нэг л сэтгэлд буухгүй асууд�##� ярьдаг...АРД ОЛОНДОО АД ҮЗЭГДСЭН импри�##�ист өвгөн болж дээ....Гантулга гуай таныг тойрон хүрээлэгчид чинь НЭР ХҮНДТНЭЙ СЭТГҮҮЛЧ ТАНЫГ хэн ч биш болгож байгааг бодолцож үзээсэй гэж хүсэх байна

Зочин
Зочин
2022-01-08 12:41
Reply to  Ахмад

Бурхан өршөөг буур бодлыг чинь. Улс төрийн тоймч мэргэжлийн дипломатч хүн! Тэр дундаа хамгийн мэдлэгтэй оюуны өндөр потенци�##�тай эх оронч хүнд итгэхгүй бөхчин хурандаа манаачдаа итгээд явж л байхаа�####�а бүгдээрээ

Зочин
Зочин
2022-01-08 12:15

С.Баяр 2008 онд яг л энэ технологиор цагдаа , г�##� унтраах ангийг хойш нь татан зориуд намын байраа шата�##�ган засгын газрыг сөрөг хүчинтэйгээ хууль бусаар байгуулж Оюу толгой , Таван толгойн гэрээнүүдээс авилг�##� авч , удахгүй засгаас зугтсан хүн шүү дээ...

tugs
tugs
2022-01-08 19:55
Reply to  Зочин

Өнөөгийн Казахстаны ерөнхийлөгч тухайн үед манай дарга нарын амжуулсан туршлагыг хэрэглэх гээд хян�##�таа �##�дчихсан болж таарав уу?

Зочин
Зочин
2022-01-08 12:27

Мундаг шүү та. Эргүү мангаруудыг сонгосоор байгаа мангарчуудыг я�##�тай билээ дээ. Ядуур�##� гуйланчл�##� руу �##�хаад марш.

зочин..
зочин..
2022-01-08 12:28

Казакстан нэг хүний ноёрхол хэт ноёрхсон,манайд нэг намын ноёрхол давамгайлснаараа ижил төстэй бололтой. үүнийг мэдэрсэн хүчнүүд нэгдээд засгийн газрыг огцруулах жагса�##�,суулт хийгээд эхлэв бололтой.

Зочин
Зочин
2022-01-08 12:28

Гантулга МАНингаас дээр. Энэ дайны боловсролтой хүн МАНинд байхгүй

Эрдэнэчулуун
Эрдэнэчулуун
2022-01-08 12:38

37 онд ард иргэдээ эсэргүү гээд буудан хороосон МАХН 7-1 бас 5иргэнээ буудан �##�сан МАН

zochin
zochin
2022-01-08 12:53

Er eersdiigee harahaad denduu NAM shutsen.hiisen oligtoi uomgui.Songuuli bolhoor hudaldaad avna.Irgediin uur hilen deed tsegtee bga shuu.Ymarch zorilgogui uzeegui gazraa uzeh gj heden tn achaa .mashin hulegleed tuseviin mungiig tbumaar ursgaj bn.Heleh hungui tahin shuteh uzel noerhoj bn
Bolovsrol.chadvartai ulsaa udirddag hungui muu bn

зочин
зочин
2022-01-08 13:12

Яг зөв мэдээлэл өглөө

Эрдэнэ
Эрдэнэ
2022-01-08 13:14

Ийм л хүн Монголд ххэрэгтэй б.а

Зочин
Зочин
2022-01-08 13:35

Жэкей муу урвагч нохойн гөлөг ОХУ руу зугтаасан уу д�##�имдуулаад буудчих аавын хүү казакстанд байгаа болов уу

эгэл
эгэл
2022-01-08 13:37

Ханатай хэлжээ, таныг дэмждэг. Гэхдээ хэт огцом өөрчлөх бодол (200луйварчныг �##�ах гэх мэт) хуучинсаг үзэлтнүүдэд зууш болдгийг анзаарах хэрэгтэй. Яг ийм байд�##� Казахстанд болж байна

Иргэн
Иргэн
2022-01-08 13:41

Өндөр мэдлэг боловсролтой, улс төрийн тойч хүн гэсэндээ маш зөв дүн шинжилгээ хийсэн байна. Казахстаны эрх баригчид Хятад, Оросын луйварчидтай сүлэлдэн Казахстаны баялагийг улаан цайм дээрэмдэж, өөрсдөө хагартлаа баяжиж, ард иргэдийн амьдр�##�ыг улам дордуулсан. Үүнийг эсэргүүцсэн ард түмний тайван жагса�##�ыг бусниулахын тулд гаднаас хорлон сүйтгэгчдийг зориуд оруулж ирсэн. Назарбаев өөрөө Дубай руу зугтсан сураг байна. Хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг сайн мэдэж байсан учир хаашаа зугтахдаа ч төлөвлөсөн байж. Учир нь гадаадад нуусан хөрөнгийн дийлэнх нь тэнд байдаг сурагтай.

Зочин
Зочин
2022-01-09 07:08
Reply to  Иргэн

Назарбаев Лондонд ихээхэн хөрөнгөтэй,

Зочин
Зочин
2022-01-08 14:03

Токаев,Назарбаев нар бол гадаадын хөлсний цэргүүдийг нутагтаа оруулж ард түмнийхээ эсрэг буудах эрх олгож байгаа нь яах аргагүй урвагч өөрсдийнхөө амь нас эд хөрөнгийг хамга�##�ахын тулд улс орноо золиослож байгаа арчаагүй хүмүүс гэдгээ харууллаа.Ер нь хууль бусаар хөлжиж асар их хөрөнгө хураагаад түүндээ сэтгэл нь ханахаа болисон дарангуйлагч нарын нийтлэг дүр төрх ийм байдаг.Гантулга гуай яг л үнэнийг бичсэн байна.

Зочин
Зочин
2022-01-08 14:09

Дарангуйлагчаас ангижирч байна гээд л сүрхий тэмцсэн Ирак,Ливи,Сири,Ешипет я�##�аа. Яг ингэж сүржигнэж байгаад толгойгүй,удирдагчгүй болж хоорондоо �##�адаж үймээн самуунд живж байгааг нь өгөр Америк тэргүүтэй барууныхан инээгээд л харж сууж байгаа даа. Саддам Хусейн ерөнхийлөгч байхад нь Ирак хүн болж төрснийхөө төлөө сар бүр 10000 доллар Газрын тос борлуулсан орлогын сангаас хлээн авдаг байжээ. Америкчуудыг даган үгэнд нь орж Хуссейнээ дүүжлээд, тэр цагаас хойш хоорондоо �##��##�цаж, амьдр�##� нь там болсон доо. египетчүүд Америкчуудын үгэнд орж Хосни Мубаракаа шоронд хийж �##�аад я�##�аа даа. Ливичүүд Америкийн �######� долоож Каддафигаа устгаад одоо тамд байгаа аятай мөнхийн иргэний дайнтай амьдарч байна ш дээ. Казакстаныг яг ийм замаар оруулах гэж байгаа Америк,герман,франц, ит�##�и зэргийг газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Орос л үүнийг хийж дэлхийг аварна даа.

Зочин
Зочин
2022-01-08 14:16

ОДКБ-ийн дүрэм нь тийм юм. Казахстаны цэрэг цагдаа иргэд болон дээрэмчидтэй нэг т�##� болсон тул гаднаас цэрэг авах нь гарцаагүй байсан.

zochin
zochin
2022-01-08 14:27

ene dandaa neg baliar emh zambraagui baidald busdiig urialsan surtalchilsan amnii beleeggui yum yaridiin shizo ovchtei balai ovgon

Urgen
Urgen
2022-01-08 14:36

Puten shig delhiig udirdaj bgaa hunii alsiin haraag manai endeh umd gutalnii heruul hiij yavdguud hezee ch oilgohgui bizde, helnseeree boldog bsan bol mongol maani ch hugjchih bailaa, daanch suuliin 30 jild tomorson luivarchinguudaa darj chadhgui baij unen hudal ni medhgui am uralduulch pan guruhuus uur shidiig mongolchuud uzuuleheese ungursun bh

Зочин
Зочин
2022-01-08 14:44

ҮНЭН ЮМ ХЭЛЭЭД БАЙНА ДАГ АЙН

Зочин
Зочин
2022-01-08 15:31

Мундаг өвгөн мундаг л байхым даа. Сайхан яриа бн. Ямар ч террор байхгүй. Гаднын цэрэг оруулаад ард иргэдээ хядсан үндэслэлгүйгээ баяжсан 2 казак өвгөнийг чаушеску шиг гудамжинд бууд муу хүүрнүүдийг.

Зочин
Зочин
2022-01-08 15:49

Энэ хүн эрүүлээр сэтгэхгүй. Нээх бүгдийг мэдэгч, Ард нь АНУ, ОХУ байхгүй, Путин хар машинаар ялсан ч гэх шиг. Зүгээр фашист сэтгэлгээтэй гажиг

Zochin
Zochin
2022-01-08 16:04

Kazakhstan Mongol 2 shal oor zamaar 30 jil yavsan. Lal n ornuud oor baidag. Adiltgaad baih yum eroosoo baihgui.

Зочин
Зочин
2022-01-08 16:56

Гадны цэрэг орно гэдэг тэр орны иргэдийг хайрлахгүй буудаж устгана гэсэн үг. Үндэс угсаагаар нь харааж байгаад л буудна шүү дээ

Зочин
Зочин
2022-01-10 06:18
Reply to  Зочин

Манай хэдэн луйварчин ч ялгаагүй 2дох иргэншилтэй байд�##� эвгүйдвэл хөрөнгө офшор руугаа зугтаана.

Зочин
Зочин
2022-01-08 17:49

Зэвүүн п б�##�иар новш юу турхираад байгаа юм. Уул нь их хүндэлдэг ба йлаа яван явсаар тар нь танигдаваа хөөрхий Нохойн шөлөг хуцаж л байг бид таср�##�тгүй урагшилсаар л байх болно.

Зочин
Зочин
2022-01-08 18:00

Болж буй үйл явцыг аргагүй л улстөрийн тоймч хүн шиг үнэхээр гайх�##�тай нэгтгэн дүгнэж хэн хүнгүй ойлгохоор танилцуулжээ. Танд баярл�##�аа, мундаг байна, амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-01-08 18:15

Bitgii muruud!!!! Urgelj muu muuhai um bodoj yavdag har energy

Зочин
Зочин
2022-01-08 18:22

Ардчил�##� нэрээр хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг туучаад хамаагүй тансагласан мөнгө нь 16 оноос хойш олдохоо байсан АН ийн нэртэй пздаануудаа үгүй хийцгээе Дорлигжав,Элбэгдорж,Баттулга,Бат үүл,Эрдэнэбилэг гээд тоочоод баршгүй

mongol
mongol
2022-01-08 18:40

Mergech tulugch naraas ajlaa asuugaa,mergeluuleed butne gej boddog,lamaar ochij no unshuulchihaad bolchihloo gej setgeed uuj ideed untaad ugdug neg iimerhuu zalhuu humuus bas sain bn gej hudal magtaal sonsood m#liital ineed aldaad yavdag,buruu,chadahgui yamiig ni shuumjleheer zasaad avahiin orond haraaj zuhuud,alah tsuluhduu tuldag neg iimerhuu niigmiin hog,shaar,zalhuu zaluuchuud,humuus ih bolj bn daa,manguu ulsturchiduus bolj uls oron zavharch bn shuu

Зочин
Зочин
2022-01-08 19:45

Өөр хүн байхгүй юм шиг,энэ нэг фашист үзэлтэй хүний зүрхийг хөөргөөд.

Зочин
Зочин
2022-01-08 20:04

Муу амтай зэвүүн өвгөн вэ хатгаад байгаа юмуу

Зочин
Зочин
2022-01-08 20:23

Кадит�##�изм бол хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн нийгэм. Хэн баян баына тэр сайхан амьдарна. Харин ядуусгүй бол капит�##�ын нийгэм оршин тогтохгүй. Ядуусын хөлс хүчийг сорж шимж, илүү ажиллуулж , нэмүү өртөг үүсгэн , тэр ашгийг баячууд авч баяжиж энэ нийгэм оршино. Нийгмийн ийм ялгаа хэт ихэсвэл хувьсг�##� болдог. Оросын 17 оны хувьсг�##� энэ шүү дээ. Капит�##�истууд ийм сүйрлээс гарахын тулд дундаж давхрага бий болгосон. Одоо энэ дундаж, буюу завсрын давхрагын хүчээр өнөөдрийн капмт�##�ист орнууд оршин тогтнож байна. Зүй тогтол нь энэ юм. Казахт энэ дундачууд �##�га тул хувьсг�##�ын тохироо бүрдэх шахаж. Монголд харин энэ дундачууд байгаа тул хувьсг�##�ын тохироо бүрдээгүй байна.

Зочин
Зочин
2022-01-08 20:26

Өвөө хувьсг�##�д ури�##�ах хэрэггүй. Тохироо нь бүрдээгүй байна. Хэт баячүүд бас хэт ядуус гэсэн хоёр туйл үүсвэл хувьсг�##� болдог.

Иргэн
Иргэн
2022-01-08 21:22

Гантулга эрүүл хүн биш байх бас болоогүй сонгуульд ѳрсѳлдѳнѳ

Zochin
Zochin
2022-01-09 01:13

Yag unen.yag unen

Зочин
Зочин
2022-01-09 06:49

Монголд гудамжны үгээр гаршсан амьтад их болжээ. Хэрүүл хогын үгээр суурьшиж хүмүүжсэн хүмүүс их хэзээ ч засрахгүй шүү дээ наад заваан үгээ өөртөө хэлцгээ эрлийзүүдээ

Zochin
Zochin
2022-01-09 09:29

Manaihtai yag adilhan bsan bn ard irged tegeed l delberlee deed heden awilgachid hylgaichid neg um bodmoor um iim bdal hvrgehgvi bh heregtei shv herew iim um bolbol gadni l idesh bolood dyysna tseteg oryyldag tvmen byryy sh te ard irgedee ingej nyhchin darah arga heregleed bvvr dordloo sh te

МОНГОЛ
МОНГОЛ
2022-01-09 09:50

Казакстан дайнд ороод 3сая гаруй оросуудаа гаргаад 3.3сая хасагаа �##�длаа гэхэд ахиад 10 гаран сая хасагууд үлдэнэ. Монголчууд иймэрхүү үймээн самуун гаргав�##� шууд мөхнө. Байлдах чадвартан ч байхгүй. Харин толгойгоо ажиллуулж баян хоосон ялг�##�гүй монгол улс, монгол үндэстнээ авч үлдэх, биеэ дааж, бу�####�ас хараат байдлаас гарах арга зам бодох хэрэгтэй. Монгол хүн бүр үүний төлөө зогсох хэрэгтэй. Хийрхэж туйлшрах хэрэггүй. МАХН-МАН ЗГУИХЕӨК шун�##� тэнэглэл хоёроо зогсоох хэрэгтэй. Монголчууд бидэнд байлдъя гээд буу ч байхгүй сум ч байхгүй. Нэг нь буугаа өгөөд сумаа өгөхгүй бол чулуугаар шидэлцэх юм уу? Уха�##�аг уран арга зам бодож олохсон доо

Мянхай
Мянхай
2022-01-09 14:31

МАН засгийн эрхийг мөнхөд авсан юм шиг даварч байгаад нэг л өдөр тэвчээрээ барсан ард түмний хилэнгийн г�##�д хуйхлуулна даа

Зочин
Зочин
2022-01-10 01:11

ЗӨНӨЧИХӨЖ ЭЭ ХӨӨРХИЙ

Холбоотой мэдээ

Back to top button