Нийгмийн

"Шуудай тасарсан учраас модоо гялгар уутанд савлан зарж байна"

Хил хаагдсаны улмаас шуудай тасалдаж, модны захынхан түлшний модыг мяндас утас, бусад төрлийн олдоцтой байгаа тор зэрэгт савлан зарж байна. Улаанбаатар хотын зүүн бүсийг модоор хангадаг "Цайз зах"-аас сурвалжилга бэлтгэлээ.

БӨӨНИЙ ТӨВ: ГЯЛГАР УУТАНД МОДОО АВЧ БАЙНА

Цайз захын мод борлуулагч С: "Манай захынхан модоо шуудайлж зарж байна. Захуудад модны шуудай тасалдсан ч бид ихээр нь нөөцлөн авсан байсан учраас одоохондоо мяндас утсаар боож, задгайгаар зарахгүй байна. Гэхдээ нөөц маань шавхарч байна" гэлээ. Нөөц хомстож байгаа учраас өөрсдийн шуудайдаа савлаж авах өдөр ойртсон тухай хэлж байлаа. Хомсдолтой байгааг мэдсэн хүмүүс болон модны захынхан гялгар уутанд савлаад авч явдаг аж. Өөрсдийн уут, шуудайд авбал шуудайн үнийг хасаж 5000 төгрөгөөр нэг богцыг борлуулж байгаа аж. Шуудайлсан чигээр авбал 5500 төгрөгөөр зарж байгаа талаар хэлж байсан юм

ШУУДАЙ ХУДАЛДАГЧ: НӨӨЦӨЛСӨН БҮХ ШУУДАЙ ДУУСААД ДОЛОО ХОНОЖ БАЙНА

Шуудай борлуулагч А: "Модны шуудай тасраад долоо хонож байна. Байгаа нь л эд нар. Нөөцөд байсан шуудайгаа хэвийн үед 100 төгрөгөөр зарж байсан бол ховордож, хил хаагдсанаас хойш 500-1000 төгрөгөөр буюу үнийг нь 5-10 нугалж зарсан" гэлээ. Харин модны жижиг шуудайгаас бусад төрлийнх нь бага хэмжээгээр байгаа ч энэ долоо хоногт ч хүрэлцэхгүй хэмээв.

ДАМЛАН БОРЛУУЛАГЧ: ЭДИЙН ЗАСАГ ХҮНД ҮЕД ЗАДГАЙГААР НЬ ЗАРСАН Ч ЯАХ ВЭ

Бөөний төвөөс шуудайлсан мод авахаас гадна өөрсдөө очоод савлаад авах нь бий. Шуудай олдохгүй байгаа учраас энд тэндээс цуглуулсан эрээн мяраан юманд хийж байна. Эдийн засаг хүнд үед шуудайд мөнгө үрэхгүй байя гэж бодоод байгаа. Шуудайг нь түлэх биш, мяндсаар боосон ч яах вэ, уут саваа бариад ирвэл шуудайн мөнгийг нь хасаад зарахад бэлэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 08:24

sots niigemiin ued buh yumaa uursduu uildverldeg bailaa odoo buur araichdee neeree bugsuu archih 00n tsaaasaa l uildverlej chadaj baina

Зочин
Зочин
2022-01-10 08:42

gants shuudai uildverlej chadahgui ulsad amidarch baigaadaa bodol chine yamar baina humuusee ain

Зочин
Зочин
2022-01-10 10:30

манайх ийм арчаагүй болцон юмуу ганц шуудай ч үйлдвэрлэх чад�##�гүй байж бүхэл ббүтэн улс гэхээсээ ичмээр юм

Рөр
Рөр
2022-01-11 10:32
Reply to  Зочин

Тийм мундаг юм бол чи өөрөө хийгээч, баахан ярваганаж эрхэлсэн баасны машинууд. Өөрөө өөрөөсөө ич. Бу�####�ас өө хөйгаад яахав.

Зочин
Зочин
2022-01-10 10:57

Хамаг үйлпвэрүүдээ устгаж хорлосон юм чинь арга байж уу.Улсын хөгжил 30 жилээр ухарсан нь энэ.Энэ чинь л ардчил�##� биздээ.

Зочин
Зочин
2022-01-10 11:02

Ядахдаа шуудай хийхсэн

Зочин
Зочин
2022-01-10 11:17

Пластикний үйлдвэргүй бол мөнхийн гаднаас хараат

Зочин
Зочин
2022-01-10 12:25

28 жил төр барьсан МАНГАС ууд нэг юм бодох бгаа

Зочин
Зочин
2022-01-10 12:45

хүн болсон хойно аргаа олно шүү дээ. Бодож сэтгэхийг нь битгий хоригло сэтгүүлчид ээ

Зочин
Зочин
2022-01-10 15:35

Хятадууд бодлоготой болгож манай дарга нар дэмжээд дээр нь шашин гэж туйлшираад ичэж үхмээр л бга соц үед арай ийм бгагүй элбэгдорж батүүлээс эргүүлээд нэхмээр л бга юм

Зочин
Зочин
2022-01-10 15:35

Хамаг үйлпвэрүүдээ устгаж хорлосон юм чинь арга байж уу.Улсын хөгжил 30 жилээр ухарсан нь энэ.Энэ чинь л ардчил�##� биздээ.

Зочин
Зочин
2022-01-10 18:45

Gylgar uut ni duusahr yund awah uu yum yum hdeg uls bolohgui bol arai bishee iim uls gej yu bhaw hamag yuma belenchleed sursan yum bna

Холбоотой мэдээ

Back to top button