СПОРТ
УАШТ-ээс таван алтан медаль хүртсэн хос

Монгол Улсад шинээр хөгжиж буй рөүингийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээн болов. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилд Доржнамжим, эмэгтэйчүүдийнхэд Б.Марал-Эрдэнэ нар түрүүллээ. Нэг гэр бүлийн хоёр Монгол Улсын анхны аварга болсон нь ховор амжилт.

Үүний сацуу Доржнамжим дараа нь хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөхдөө огцом шахалт, түлхэлттэй өргөлт, нийлбэр дүнгээр гурван алтан медаль хүртэн, улсын аварга болжээ.

Ингэснээр хосууд өчигдөр хоёр спортын төрөлд өрсөлдөхдөө улсын аваргын таван алтан медаль хүртсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha
Ха ха ха