СПОРТ
Аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд Н.Өсөхбаяр анх удаа түрүүлэв

“Талх-Чихэр” компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаан болж, аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглов.
Эл барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.