Шатар сонирхогчдын УАШТ-д Э.Түвшинтөгс, Г.Санчирдулам нар түрүүлэв

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр дуусав

УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан 10 дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Говьсүмбэр аймгийн шатарчин Энхтунгалагийн Түвшинтөгс түрүүлж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж мөнгө, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) алт, Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) мөнгө, Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) хүрэл медаль авлаа.
Шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нар тодров.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.