Нийгмийн
ЭМЯ: 649 тохиолдол бүртгэгдэж, ХОЁР хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн нөхцөл байдлын мэдээллээ нийтэллээ. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 649 тохиолдол бүртгэгдсэний 10 нь зөөвөрлөгдөж, 465 нь Улаанбаатарт, 174 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, өнгөрсөн өдөр 61-ээс дээш насны НЭГ хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан бөгөөд хавсарсан эмгэгтэй байжээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4,090 хүн эмчлүүлж буйн 36 нь нэн хүнд байна. Мөн 680 хүүхэд, 338 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.