Нийгмийн

Түргэвчилсэн оношлуураар омикроныг зөв цагт нь үзэхгүй бол илрэхгүй гэв

Омикрон вирусийн шинж тэмдэгтэй иргэд цөөнгүй байна. "Халдвараа түргэвчилсэн оношлуураар илрүүлэх гэсэн боловч илрэхгүй байна. Шинж тэмдэг нь яг таарч байна" зэргээр иргэд тээнэгэлзэх болжээ. Иймд хэрхэн илрүүлэх, түргэвчилсэн оношлуураар илэрч байгаа талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Түргэвчилсэн оношлуураар омикрон вирусийг илрүүлэх боломжтой. Илрэхгүй байна гээд байгаа хүмүүс буруу цагтаа шинжлээд байж мэднэ. Мэдээж шинж тэмдэг илэрч эхэлснээр хойш түргэвчилсэн оношлуураар үзэх хэрэгтэй. Шинж тэмдэг нь яг таараад байгаа боловч түргэвчилсэн оношлуураар илрэхгүй бол PCR шинжилгээ өгч болно" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БУРУУ ЦАГ ГЭДЭГ НЬ ..............

Back to top button