Японд хутгатай этгээд халдлага үйлдэж 12 настай охиныг хөнөөжээ

Өнөөдөр өглөө Японы Кавасаки хотод үл таних этгээд бага ангийн хүүхүүд рүү хутгатай халдаж 15 хүүхдийг гэмтээж, 12 настай охин болон 39 настай эрэгтэйн амь насыг хөнөөсөн харамсалтай явдал болжээ.

Токио хотоос 21 км зайтай орших уг хотод болсон халдлагын хохирогчдыг дөрвөн өөр эмнэлэгт хүргэсэн байна. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ хэрэг явдлын дараа “Зүрх зүсэгдэж байна. Бид хүүхдүүдээ аюулаас хамгаалахын тулд бүхнээ зориулах ёстой” гэв. Мөн тэрбээр хичээл тарсны дараа сургуулийн насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайтар хамгаалж, яаралтай арга хэмжээ авахыг холбогдох салбарын сайдад үүрэг болголоо.

Халдлагын дараа сэжигтэн өөрийнхөө хүзүүн тус газар хутгаар шархдуулснаас үүдэж нас барсан байна. Цагдаагийн ажилтнуудын хэлснээр сэжигтэн 40-50 орчим насны эрэгтэй байжээ.

Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.