НИЙГЭМ

“Хүн гөрөөс” жүжиг 30 жилийн дараа тоглогдоход дөрөв хоног үлдлээ

“Bee” театр зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Монголын орчин үеийн уран зохиолын чухал төлөөлөгчдийн нэг П.Баярсайханны шилмэл бүтээлийн чуулганыг “Сармагчин бол сармагчин” нэрээр “Тагтаа” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байдаг.

Жүжиг энэ сарын 15-наас эхлэн тоглогдох бөгөөд найруулагчаар УГЗ Б.Мөнхдорж ажилласан байна. Харин дүрүүдэд Г.Мөнхжаргал, Б.Одгэрэл нар тоглох юм байна.

“Хүн гөрөөс” жүжиг үүний өмнө 1991 онд УДЭТ-т, Г.Доржсамбуугийн найруулгаар тоглогдож байжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 11:28

Зугаа цэнгэлээ больсон нь дээр дээ. Загатнаад байгаа бол онлайн болго

Холбоотой мэдээ

Back to top button