Нийгмийн

Б.Энхбаяр: 461-р хорих ангийн камергүй буланд нэгнээ дэглэж, хэрэг тохдог

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ТНБД Б.Баасандоржоос 461 дүгээр хорих ангийн талаарх асуудлыг дэвшүүлэн асуув.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "461 дүгээр хорих ангид камергүй булан тохойд нэгнээ аваачиж бөөрлөөд, хэрэг тохуулдаг гэх сураг их сонсогдох юм. Энэ талаар мэдээлэл өгч тайлбарлана уу" гэж асуухад ХЗДЯ-ны ТНБД Б.Баасандорж:

"461 дүгээр хорих ангид ХЭҮК, прокурорын хяналтад чанга байдаг. Тиймээс энд хэрэг тохох, биенээ булан тохойд аваачиж дэглэх асуудал байдаггүй" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Semuun
Semuun

Баасандоржийг өөрийг нь хийх ёстой гэж ойлголоо

Зочин
Зочин

Булан тохойд нь камер тавиач дээ.

Иргэн
Иргэн

Улсын их хурал ховоор ажилладагаа болих , нүдээр үзэх зарчмыг баримтлах хэрэгтэй.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл

Тэр камергүй өрөөнд орж байдлыг туулаад гарсан хүмүүсээс түүнийг батлуулахад болох биш үү. Хорихынхон тийм гэж хэлэхгүй ш дээ тийм юм байхгүй ээ л гэнэ

Холбоотой мэдээ

Back to top button