НИЙГЭМ
ThunderZ: Дахиж МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт орохгүй

МҮОНРТ-ээр шинэ он солигдох орой “Баярын мишээл” шоу нэвтрүүлгийг үзэгчдэд хүрсэн. Тус нэвтрүүлэгт томоохон уран бүтээлчид оролцсоны нэг нь рэппэр ThunderZ.
Тэр студид очиж бичүүлэхдээ өөрөө амьдаар үглэсэн аж. Ингээд “Яг энэ чигээр нь л гаргаарай” гэж хэлжээ. Гэвч МҮОНРТ-ийн баг дүрсний нь наана студийн бичлэг тааруулж, монтажилсан байна.
Энэ тухайд ThunderZ “Студи дэх дуугаралт муу байсан ч гэсэн амьдаараа үглэж, энэ чигээр нь нэвтрүүлэхийг хүссэн. Гэтэл зүгээр дууг нь дэвсчихсэн байх юм. Тийм бол яах гэж дахин дахин дуулуулж, бичиж авдаг юм бэ. Үзэж байгаа хүмүүс биднийг л ам барьсан байна гэж бодно” хэмээгээд “Дахиж МҮОНРТ-ийн дуулуулах гэсэн ямар ч нэвтрүүлэгт орохгүй” гэжээ.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэн2 өөрсдөө амьдаар дуулая гээд дуулж байхад ингэхээр чинь муухай шд. уран бүтээлч нь үзэгчидээ хүндлээд амьдаар явж байхад тв нь үзэгчидээ хүндэлсэнгүй дээ
Энэ казак з�##�уу юу.Ямар сонин нэртэй юм.Эх эцгийн өгсөн нэрнээс ичээ юу.
Дэнэг �######� мэдлэггүй
хэдэн оны хүн бэ
Болоогүй л юм байлгүй дээ