ПРОТОКОЛ: АН-ын тамга, тэмдгийн асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар АН-ын тамга тэмдгийн маргааны асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын даргын захирамжаар уг асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж ажилласан бөгөөд МАН-ын гурав, АН-ын гурван гишүүн оржээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ц.Мөнх-Оргил гишүүнд харамсаж байна, юмыг оромдож сурсан юм байна. Энд тэндхийн цаас цуглуулаад, үүнийгээ ажлын хэсэг дүгнэлт болгож оруулж ирж.
ХЗБХ-ны дарга С.Бямбацогтын компанийн захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан гэж хүн УБЕГ-ын даргаар ажилладаг. Энэ хүн мэдээллийн технологийн мэргэжилтэй хүн, хуулийн хүн биш. Зохион байгуулалттай гэмт хэрэг л үйлдэгдэж байна. Үүнийг шалгаж тогтоох нь л ажлын хэсгийн ажил байсан.
АН-ын тамгыг өгөхгүй байгаа нь манай газрын чиг үүрэгт хамаарахгүй гэж бичсэнээ АН-ын тамга тэмдгийн дугаарыг хүчингүй болгох дүгнэлт гаргачихсан ч байх шиг, Д.Чинтулга гэдэг хүн. Зориуд хоёр тамгатай, хоёр ҮБХ-той, хоёр даргатай болгосон. Энэ арай хатуудсан тоглоом шүү.
МАН энэ гэм хийсэн хүмүүсээ битгий хамгаал. Д.Дэлгэрсайхан гэдэг хүн шударга байсан бол ийм ажил хийлгэх ч үгүй байсан. Юун УДШ, СЕХ руу асуудлыг авчрах. Хэргээ улс орны хэмжээний асуудал болгох уу, энэ хүрээнд нь нэг тийш болгох уу гэдгээ шийдээрэй” гэлээ.
Үүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Д.Дэлгэрсайхан дарга Д.Чинтулга байцаагчийн актыг хүчингүй болгох эрхтэй. Гэхдээ актыг хууль тогтоомжийн дагуу биш байна гэж үзээд хүчингүй болгохгүй байгаа энэ тохиолдол угаасаа шүүх рүү очно.
Шүүх дээр очсон асуудалд би дүгнэлт гаргах эрхгүй байна шүү дээ” гэлээ.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Над дээр ирсэн бичгийг албан ёсны системээр дараа дараагийн хүмүүст шилжүүлсэн. Д.Чинтулгад бичиг цохогдсон баримт байна. Аливаа бүртгэл дээр хяналтын байцаагч дүгнэлт гаргах, хүчингүй болгох эрхтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шударга бай л даа. Худал бичиг цаас үйлдэж байхад Д.Дэлгэрсайхан юу хийж байсан юм, гар хөл болж явсан”.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Та бүхэн шаардлагатай бол Д.Чинтулгын дүгнэлт хэзээ орсныг харах боломжтой. Ажлын цагаар бичиг үйлдсэн гэдэгт илтгэлтэй байна. Ажлын бус цагаар үйлдэгдсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН асуудлаа МАН-ын ажлын хэсгээр шийдүүлэхгүй ээ. Тамга будилуулах нь эрх баригчдаас л үүдэлтэй шүү дээ. УДШ маргалдагч талуудын өгсөн бичигт л хариу өгч байгаа. Танай дотоод асуудалд оролцохгүй, нэг даргатай болоод ирвэл бүртгэе л гэж байгаа. Өөрсдөө л эвтэй байя. Хэн нэгнээр хэрүүлээ битгий шийдүүл. Энд угаас асуудал шийдэгдэхгүй, замхраад өнгөрнө. Өөрсдөө ажлын хэсэг гарга” гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг уншиж сууна. Их харамсаж байгаа. Сонгууль дууссан учраас зөв дүгнэлт гаргах ёстой, Ц.Мөнх-Оргил гишүүн ээ. Ц.Мөнхцэцэг гишүүн юманд авах гээхийн ухаанаар ханддаг учраас танаас асууя. Тамга нь нэг хүнд байсаар байтал “Надад өгөхгүй байна” гэж нэг хүн өргөдөл бичээд л, хяналтын байцаагч нь шууд дүнэлт гаргаад явдаг ямар ёс журам байна аа.
Ц.Мөнх-Оргил гишүүн та боль оо. Долдугаар сарын 11-ний үйл явдал болоход та Хууль зүйн сайд байсан шүү. Та ийм маргаанд цэг тавих ёстой байтал улс төрийн даалгавар биелүүлж байгаа юм шиг ийм ацан асуудал оруулж ирж байгаа юм бэ. Бид УБЕГ-ын хүмүүстэй ярихгүй ээ, тэд нөлөөнд автсан хүмүүс байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ажлын хэсэг АН болон МАН-ын гурав гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжуудыг хэрхэн хангасан бэ гэдэг дээр санал дүгнэлт гаргасан. Тамганы асуудлыг тулгаж шалгалаа.
Ц.Тувааны тамгыг хүчингүй болгох дүгнэлт нь холбогдох хууль, журмыг баримталсан байна. Д.Чинтулга байцаагчийн гаргасан шийдвэр хуульд нийцсэн гэсэн үг. Шүүх дээр процесс үргэлжилж байгаа учраас эцсийн хатуу дүгнэлт гаргах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүлээж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Би хэн нэг улс төрчийн юм уу намын даалгаврыг биелүүлээгүй ээ. Олон бичиг цаас цуглуулж, лавлагаанууд авлаа. Олон хурал, зөвлөгөөн хийлээ. Явж явж нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй байна. АН-ын гурван гишүүн СЕХ, УБЕГ-ыг хууль зөрчлөө гэж байгаа бол МАН-ын гурван гишүүн хууль ёсны дагуу ажилласан байна гэж дүгнэлт гаргасан.
Шүүх дээр байгаа асуудал дээр Д.Чинтулгын зөв, буруу гэж дүгнэлт гаргаад байхгүй. Шүүхийн шийдвэр гарах байх гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бид ямар нэг шүүн таслах ажиллагаа явуулаагүй шүү. Дээрээс нь мэдээлэл өгөх, авах эрхийнхээ хүрээнд асуудлыг хэлэлцэж байгааг ташрамд хэлье. Үндсэн дүрэмд “АН нь УИХ-ын сонгуулиар олонх суудал авсан бол дарга, ЕНБД нар нь огцорно” гэж заасан. Манай нам дээр ингэж огцордог. Тэгэхээр С.Эрдэнэ бол намын дарга биш. Ингээд Үндсэн дүрмийн дагуу би намын даргын ажлыг хүлээж авсан, гудамжнаас тамга олж ирээгүй. Надад байгаа, хаяж үрэгдүүлээгүй гэдгийг хэлье.
С.Эрдэнийг чөлөөлж, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон асуудал хүчин төгөлдөр гэдгийг УДШ ч баталсан байгаа. Гэтэл УБЕГ-аас үүнийг хүчингүй болгох дүгнэлт гаргачихдаг юм уу. Энэ асуудлыг тодруулмаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ингэж бүхнийг хоёр хувааж болохгүй л дээ. Сүүлийн гурав, дөрвөн жил АН-ыг ажил хийлгэхгүй байгаа. Энэ нь төрийн тэргүүнээс болоод байсан юм. Ц.Тувааныг хууль бусаар л бүртгэсэн. Энэ хэрүүлийн бузраас чинь болж төрийн байгууллагад гэмгүй ажиллаж байгаа хүмүүс хэлмэгдэж байна.
Төрийн байгууллагууд дээр очоод дарамтлаад байж болохгүй. “Жэнко”-гийн даалгавраар явна гэж Н.Алтанхуяг ороод ирэхээр нь би “Болохгүй ээ” л гэж байсан. УДШ-ийг, УБЕГ-ыг бас их хутгаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Асуулт асуухаар ямар булзааруулсан хариулт өгөхийг мэдэж байна. АН-ын тамгыг өгөхгүй байгаа нь манай чиг үүрэгт хамаарахгүй гэж Д.Чинтулга байцаагч шийдсэн байна лээ гэнгүүтээ олгочихсон. Энэ үнэхээр хуулийн асуудал. Байнгын хорооны энэ хуралдаанаар юу ч гарахгүй. Эрх баригч нам л тоглож байгаа нь тодорхой. Зорилгодоо хүрсэн бол үүнийгээ зогсоогоод хууль ёсоороо АН-ын асуудлыг дотооддоо шийдэх боломж олгохыг хүсье” гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Д.Дэлгэрсайхан, хариул даа. Чи ямар нэг чиглэл авч, ажилласан уу. Сүүлдээ энэ ажлын хэсэг, УБЕГ-ын ажлыг МАН-ын хийж байгаа ажил мэтээр яриад байна шүү дээ” гэлээ.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Миний хувьд ямар нэг намын гишүүн байгаагүй. Мөн манай байгууллага дээр ямар нэг дарамт шахалт ирээгүй гэдгийг мэдэгдье” гэлээ.
ХЗБХ-ны хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ed nar neeree vnen bvtehgvee s#a bitvv hervvl
taltsaj hereldehees uur ajilgvi ymnuud
Ed nar uursduu l ehleed dotood uchraa oloh heregtei baigaam shdee
Ах намынхаа араас орж байгаа дүүрцэн юмнууд
Асуудал аа өөрсдөө шийд нэг мөр дараа н хуулийн дагуу баталгаажуул
ed nar neeree vnen bvtehgvee s#a bitvv hervvl
МАН зориудАН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж ҮБЕГ-нханд үүрэг өгч хийлгэсэн тодорхой байна Тэр 7-р сарын 1-ий яргаллыг үйлдсэн олон хүний аминд хүрсэн Мөнх -Оргилоос өөдтэй үг гарахгүй, зориуд будлиулсан зүйл ярьж мэдэн будилж байгаа нь илт юм.Тэр Мөнхцэцэг гэгч жулдрай бас л илэрхий УБЕГ-ынханы хууль зөрчсөн асуудлыг хацайлж байгаа гаас үзэхэд цаашид шударга бус ажиллах этгээд гэдгээ харууллаа.-
МАН-ынхан Эрдэнэ нгэгч намаасаа хөөгдсөн этгээдийн гэмт хэргээр барьцаалж АН-ыг хагалан бутаргах ажлыг 2 жил шахам хийлээ. Одоо цаашдаа хэдэн жил үргэлжлүүлэхийг хэлэхэд бэрх Ийм хогийн луйварчид, хулгайч нар төр зайдагнаж байгаа нь гамшиг юм даа.
АН-ын албан тушаал сандал суудлын бузар хэрүүл МУ-н их хуралд падлийгүй хууль журмынхаа дагуу шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж албан тушаал сандал суудлаа булаалдацгаа.
Эргүү даргын хэнээтнүүд МАН аар замаа заалгаад. МАН д дагар орцгоо. Урваж шарваж сураагүйм биш