Нийгмийн

Х.Баасанжаргал: Аварсан янгирын ишгэндээ сүү амсуулаад ууланд тавьсан

Ховд аймгийн Дарви сумын Бургасдаа аманд өвөлжиж буй Ц.Хишигбаатарын хүүхдүүд хонинд явж байхдаа нохойд  хөөгдсөн янгирын ишгийг аварчээ. Янгирын ишгийг аварсан Дарви сумын арванхоёрдугаар ангийн сурагч Х.Баасанжаргалаас тухайн өдөр болсон явдлыг тодрууллаа. Х.Баасанжаргал “Нэгдүгээр сарын 09-нд би дүүтэйгээ хонинд явж байтал уулнаас нэг нохой янгир хөөгөөд ороод ирсэн. Янгир их холоос хөөгдсөн бололтой эцэж сульдсан хэсэг хугацаа өнгөрсөн бол яг бариулах байсан. Бид хоёр араас нь мотоциклоор очоод нохойг хөөгөөд манай дүү араас нь гүйгээд бариад авсан. Бид хоёр голоороо сундлаад аав ээжээсээ асуух гэж гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд ус өгсөн уугаагүй. Сүү амсуулаад ууланд нь тавьсан. Аав, ээж хоёр хараад янгирын ишиг байна гэсэн. Төл гэхэд том л амьтан байна лээ. Манай энэ хавь эгц өндөр уулуудтай, чоно, бөхөн, ирвэс, янгир элбэг байдаг” гэлээ.

Ц.Хишигбаатарынх таван хүүхэдтэй. Дөрвөн төрлийн 1500 тоо толгой малтай, аймгийн аварга малчин айл. Х.Баасанжаргал айлын хоёр дахь хүүхэд. Хүү Дарви сумын ЕБС-ийн дэргэдэх байгаль хамгааллын “Янзага” клубын гишүүн.  

Дарви сум 549 мянган га газар нутагтай уул тал, говь хосолсон нутаг. Сутай, Хүрэн өндөр, Өлзийт, Жинстийн тасархай уул, Бумбат хайрхан, Музан Хөшөөтийн тасаг, тасаг салбар уулс, Хүйс, Тунгалаг, Дөргөн, Далан түрүүний тал, Буянт, Дэлгэр, Улаанбулагийн гол горхи оршино. Улаан номд орсон хар сүүлт, бөхөн, зэгсний гахай, ирвэс, суусар, нүүдлийн есөн зүйл, суурин 26 төрлийн жигүүртэн амьдарна. Дарвийн Чулуутын нурууны булш, Долоотын давааны долоон чулуу, хүрэл үеийн хадны сүг зураг, Алтан гадас, Суврага хайрханы оромж зэрэг түүхийн ба өнө эртний дурсгалт газруудтай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 13:10

Аав ээж нь үнэгүй юм няд�##� гээд �##�аад идчихгүй яахав м�##�чид шүүдээ

Зочин
Зочин
2022-01-12 13:29

uneheer mundag huu ym

Зочин
Зочин
2022-01-12 13:30

baharhaj bn. an amitan baigali delhiidee hairtai achlaltai mundag huu bn

Зочин
Зочин
2022-01-12 13:35

Хөдөөний хүүхдүүд хөөрхөн сүрхий шүү

Зочин
Зочин
2022-01-12 18:10

Ядаж дулаан ортол байлгаад тэжээж байхгүй. Өлөн саарлын зоог болно доо.

Холбоотой мэдээ

Back to top button