Нийгмийн

"Бид хоёр 10 кг махыг цагийн дотор татдаг"

"Оюутан 2 хүүхэд бууз, баншны мах мах татна. Кг 2000" гэх зар богино хугацаанд олон хүнд хүрсэн. Залуус биеэ дааж, зав чөлөөгөөрөө цаг үедээ тохирсон ажил хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэж байгааг иргэд сайшаан дэмжиж байгаагаа сэтгэгдэл, эрэлтээрээ илэрхийлсэн. Зар дээрх дугаараар тухайн хүүхдүүдтэй холбогдлоо.

Тэд "өчигдөр ТВ8 телевизээс ярилцлага авья гэсэн. Бид хоёр нүүр царайгаа харуулах сонирхолгүй байсан учраас татгалзсан" гэдгээ юуны өмнө хэлж өөрсдийгөө ойлгууллаа. Цааш нь "Бид хоёр оюутан биш, 12 дугаар ангид сурдаг. Хүмүүс сурагч гэхээр мах татаж чадахгүй жаахан хүүхдүүд гээд хандахгүй болов уу гээд оюутан гэж зар тавьсан. Эхлээд нэг групп руу хийсэн ч зарыг маань устгачихсан. Харин дараагийнх нь хүмүүст маш сайн хүрсэн. Бид хоёр хөдөөнөөс ирсэн, амралтаараа ЭЕШ-д бэлтгэх сургалтад сууж байгаа. Долоо хоногийн гурван өдөр хоёр цагаар хичээллэдэг болохоор бусад цагт нь ажил хийе гэж ярилцаад ингэж шийдсэн. Цаашид TOEFL шалгалтын бүртгэлийн хураамжаа ч гэсэн өөрсдөө ольё гэж ярьсан. Зараас хойш маш олон хүн ярьсан. Өчигдөр хоёр айлд очсон. Очсон айлууддаа оюутан биш, Булганаас ирсэн хоёр сурагч гэдгээ хэлж байгаа.

Бид хоёр 10 кг махыг цагийн дотор татаж байгаа. Яг одоо нэг эмээгийнх рүү явж байна. Хүнээр буузны махаа татуулсан чинь том татчихлаа, жижиглээд өгөөч гэсэн. Дараа нь Өгөөмөр захын тэнд 20 кг мах татна. Өдөрт 2-3 айлд л очих боломжтой юм байна.

Холбогдсон хүмүүст өөрсдийнхөө хичээлийн цаг, өмнөх айлын захиалга зэргээ танилцуулж цагаа тохирч байна. Мөн холбогдсон хүнийг тодорхой хэмжээнд судалж өөрсдийн аюулгүй байдалдаа анхаарч байгаа. Зурагаа нийтлүүлэхийг хүсэхгүй байна. Учир нь багш нар маань харчихвал суралцана гэж явчхаад хичээлдээ анхаарсангүй гэх байх. Хүмүүс бид хоёрыг их дэмжиж байна. Үнэхээр мундаг байна. Өөрсдийнхөө олсон мөнгийг үрэхэд хүртэл гоё байдаг, амжилт хүсье гээд л. Өчигдөр махаа татуулсан айл бид хоёрыг оюутан болоод ирэхээр CU хоолны газар өөрсдөдөө хамгийн ойрхон салбарт зохион байгуулагчаар ажилд оруулж өгч болно шүү, холбогдоорой гэсэн. Аав ээж, багш нар маань хичээлээ л сайн хийгээрэй гээд явуулсан. Ээж, аав маань өвчин тусчихвий гэж айж байгаа болохоор хэлээгүй. Нэгдүгээр сарын 20 хүртэл энэ ажлаа хийнэ. Үеийнхээ хүүхдүүдэд хандаад хэлэхэд зав чөлөөгөөрөө ажил хийх боломж бид нарт зөндөө байдаг юм байна гэж хэлмээр байна" гэлээ.

Сүүлд нь та хоёр хутга, заазуураа яаж шийдэж байна гэхэд очсон айлынхаа хутга заазуурыг ирлүүлээд татаж байгаа. Мэс авч явах эрсдэлтэй шүү дээ гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 12, 2022 18:02

Амжилт хүсье Гар хөл хөдлөөд эрүүл байхад ингэ хөдөлмөрлөх нь зөв шүү. Айлуудаар явахдаа мш болгоомжтой байгаарай.

Haha
Haha
1 сар 12, 2022 19:16

Tiim udaan uu haha hurga zaazuur irlej ugnu

Холбоотой мэдээ

Back to top button