"188 мянган төгрөгийн тэтгэмжээр уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхдүүд амьдрах уу"

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх асуудлаар эцэг эхчүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд буй. Эцэг эхчүүдийн төлөөллийн зүгээс:
"Бид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж өнөөдөр энд ирсэн. Олон асуудал байгаа ч өнөөдөр нийгмийн халамжийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр ирсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 188 мянган төгрөгийн тэтгэмжээр байнгын асаргаанд байдаг, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхдүүд амьдрах уу. ХНХЯ-нд Ажлын хэсэг байгуулагдсан ч ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байгаа учир бид Засгийн газрын хуралдаантай өдөр Төрийн ордны үүдэнд ирээд байгаа юм.
Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан шаардах хуудас бичсэнээ өнөөдөр хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ хамт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн" гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.