Б.Болдсайхан: Хиймэл уушги, зүрхний бүрдэл хил дээр гацсан тул "Зүрх мартахгүй" төсөл түр зогслоо

"Сонгдо" эмнэлгийн дарга Б.Болдсайханы удирддаг "Зүрх мартахгүй" төслийн багийнхны хагалгаа тодорхой шалтгааны улмаас зогсохоор болжээ.
Энэ талаар Б.Болдсайхан эмч цахим хуудаснаа "Өдөр бүр зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийж байсан. Гэвч биднээс шалтгаалахгүйгээр хагалгаа зогсоход туллаа. Учир нь хилээр ачаа бараа орж ирэхгүй байгаагаас болж хил дээр хиймэл уушги, зүрхний ком өгдөг компанийн ачаа тээвэр саатсан. Тиймээс энэ долоо хоногийн төлөвлөгөөнд орсон 10 нярай, ирэх долоо хоногт 20 кг-аас дээш жинтэй 10 хүүхэд ороод түр зогсох боллоо" гэжээ.
уучлаарай 🙁 зүрх мартахгүй: өдөр бүр 2 хагалгаа орж байсан .. биднээс хамаарахгүы: хиймэл уушиг зүрхний ком өгдөг компаний ачаа тээвэр саатсан тул энэ 7 хоногт 10 нярай ороод, ирэх 7 хоногт 20кг-с дээш 10 хүүхэд ороод түр зогсох н ээ .. уучлаарай pic.twitter.com/5AxXxz3kH0
— Бундан Болдсайхан (@Boldsaikhan_dr) January 12, 2022
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.