СПОРТ
АИХ-ын депутат Ч.Бямбаад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын начин Д.Амарсайхан түрүүлэв

Ардын их хурлын депутат, улсын аварга малчин, аймгийн алдарт уяач Ч.Бямбаад хүндэтгэл үзүүлэх барилдаан Өмнөговь аймагт болов.
Эл барилдаанд улс, аймгийн цолтой 48 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, “Булган хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Дундговь аймгийн Өндөршил сумын харъяат, “Хур харцага” дэвжээний бөх аймгийн арслан Х.Батбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Увс аймгийн Хяргас сумын харъяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.