НИЙГЭМ

Утаа ба оньсого #1: Сайд нарт хэлэх үг алга

Өнөөдөр /2022.01.13/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон НМХГ, “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг тодруулахаар ажиллалаа.

Энэ үеэр айлуудад гэнэтийн шалгалт хийж, түлшний чийглэгийг багажаар хэмжсэнээс гадна иргэдийн байр суурийг сонссон юм.

Харин Н.Тавинбэх, Н.Уртнасан сайд нарт хэлэх үг байсангүй.

Н.Тавинбэх “Түлшний хүрэлцээ хэвийн, чийглэг хэвийн хэмжээнд байна. Утаагүй биш утаа багатай л түлш шүү дээ” хэмээж байв. Н.Уртнасан “Иргэдийн хэлж байгааг сонсож, шалтгааныг олон талт байдлаар тодруулмаар байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл тэд нөхцөл байдалд ямар нэг дүгнэлт өгөхгүй, үүрэг чиглэл даалгахгүй байдлаар ажиллалаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-13 13:18

Харваас тавилттай, бэлдцэн явж байгаа байхгүй юу хаха

Холбоотой мэдээ

Back to top button