НИЙГЭМ

Утаа ба оньсого #4: Түлш бутрамтгай, тортог ихтэй байна

Өнөөдөр /2022.01.13/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон НМХГ, “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг тодруулахаар ажиллалаа.

Энэ үеэр айлуудад гэнэтийн шалгалт хийж, түлшний чийглэгийг багажаар хэмжсэнээс гадна иргэдийн байр суурийг сонссон юм.

Тэгвэл иргэд нэгдсэн байдлаар “Түлш өмнө нь гөлгөр, өөгүй гадаргуутай байдаг байсан. Энэ жил маш их хагарч, бутарч байна. Мөн маш их тортог гарч байгаа. Их утаа гарч уугих юм. Ямартай ч энэ жил түлшний чанар мэдэгдэхүйц өөрчлөгдсөн” хэмээж байна.

Үүнд албаны хүмүүс “Түлшний чийглэг хэвийн байна. Шалгалтууд ч хэвийн гарч байгаа” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button