Утаа ба оньсого #5: Иргэд модоо хэмнэснээс утаа их гарч байна

Өнөөдөр /2022.01.13/ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон НМХГ, “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг тодруулахаар ажиллалаа.
Энэ үеэр айлуудад гэнэтийн шалгалт хийж, түлшний чийглэгийг багажаар хэмжсэнээс гадна иргэдийн байр суурийг сонссон юм.
Түлшний чанарыг шинжлэхэд чийглэг хэвийн хэмжээнд байв. Харин нэг айлаар ороход ихээхэн бараан утаа баагьж байлаа. Шалтгааныг тодруулахад, иргэн эхний хийсэн түлшээ унтрах дөхөн цогшиж байх үеэр дээр нь түлш нэмж хийдгээ ярилаа. Улмаар түлш шатаж эхэлтлээ хэсэг хугацаанд бараан утаагаар уугьдаг байна.
Үүнд НМХГ-ын мэргэжилтэн “Мод хийж асаах хэрэгтэй. Өмнөх цогон дээрээ нэмж хийж асаахаар уугина” гэлээ. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан “Иргэд мод үнэтэй учраас хэмнэж, өмнөх цогон дээрээ нэмж галлаж байгаагаас утаа уугьж байна” гэж дүгнэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёоо �######�аачаа, иргэд хэмнэж ч гэх шиг... иргэд чинь түлээний хэмнэх мөнгө байтугай хоолны ч мөнгөгүй байгаа шүү. Хөрсөн дээрээ бууж бодитоор ажилламаар байна. БҮх зүйлд иргэд буруутай тэ хахах. бэлдсэн айлаар биш захын гэр хорооллоор яваад үзээч...
Наадах чинь худлаа. Модноос дор илч гаргадаг шахм�##� түлш юм бол тэр чинь хэрэггүй. Барьц�##�дуулагч их байгаагаас ш�##�тга�##�ах магадл�##�тай. Өөрөөр хэлбэл шатамхай бодис бага байна гэсэн үг.