НИЙГЭМ

Шинэ төсөл: Монгол хүн 100 жилийн дараа өөрийгөө хайхад ЭНДЭЭС ОЛНО

Уншигчдадаа “Цахим суварга” хэмээх нэгэн шинэ төслийн талаар мэдээлэл хүргэе. Суварга гэхээр шашны зан зүйлтэй ойролцоо ойлгогдож магадгүй. Гэхдээ нэгэнт суварга боссон бол цас бороо, нар сарны алинд ч үл ажран, зориулагдсан хүн, юмсынхаа оршихуйн илэрхийлэл болсоор байдаг.

Төсөл яг л энэ утгаар юм. Тодруулах юм бол, монгол хүний мөн чанарын охь болсон нүүдэлчин соёлын биет болон биет бус өвүүдийг “суварга” болгон босгоно. Гэхдээ цахим орчинд. Он цагийн уртад үл арилах үүлэн системд монголчуудын мартаж болохгүй соёлын өвүүд суварга шиг хадгалагдсаар байна гэсэн үг.

Тэр эсвэл энэ соёлыг өнөө цагт бид сонирхохгүй, өнгийж харахгүй байж мэднэ л дээ. Гэхдээ ирээдүйд хэн нэгэн сэрхийтэл судалмаар, сонирхмоор санагдвал “Цахим суварга” руу хандах боломж бий болох юм. Тэнд нүүдэлчдийн бүх биет болон биет бус соёлын өвүүдийг мэргэжлийн судлаачдын тайлбараар баяжуулж, биежүүлж үлдээх гэж төслийн багийнхан ажиллаж байна.

“Миний Монгол” экспедицийг 2012 оноос хойш зохион байгуулсан В.Батзориг энэ төслийг санаачилжээ. Үйл ажиллагаа нь 2021 оны тавдугаар сараас эхэлсэн аж. Энэ хүрээнд төслийн багийнхан өнгөрсөн зун Хэнтий, Дундговь, Архангай, Хөвсгөл аймгуудаар явж, нуруу шарын нүүдэл, дархад дууны соёлыг “Цахим суварга”-таа зориулан судалжээ.

Нэн яаралтай хамгаалах шаардлагатай 279 соёлын өв бий гэсэн жагсаалт байгаа. “Цахим суварга” төслийнхөн юун түрүүнд энэ 279 соёлыг судалж, цахим дахь энэ файлын сандаа байршуулахыг зорьжээ. Одоогоор тэд платформоо нээж, серверээ аль орны баталгаат газар байршуулбал зохилтойг хэлэлцэж байгаа аж.

Удалгүй тэд дэргэдээ эрдэмтдийн зөвлөл ажиллуулахаар төлөвлөжээ. Тэд нь тус төслийг хөгжүүлэхэд мэргэжил, салбарын хувьд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Эрдэмтдэд төслийнхний зүгээс урилга явуулах хэлбэрээр ажиллана гэнэ.

Энэ ашгийн бус байгууллага тул шууд санхүүжилт одоогоор аваагүй байгаа юм байна. Харин үүсгэн байгуулагчдынхаа орлогоор цэвэр одоогийн урсгал зардлуудаа санхүүжүүлж байгаа ажээ. Монгол хүн 100 жилийн дараа “Identity”-гээ хайхад сөхөж харах “нэвтэрхий толь” нь болох энэ цахим плаформын санаачилга ихээхэн анхаарал татаж байна.

"Цахим суварга" ТББ-ын Фэйсбүүк хуудастай энд дарж танилцаарай.

ФОТО:

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bajaa Sundui
Bajaa Sundui
2022-01-14 12:06

Монголын өв , соёлоос гадна яг өнөөдрийн амьдр##ын хэв маягийг оруулж тод харуулах нь хэрэгтэй байх.
Дандаа л өв соёл гээд харуулаад байв## одоогийн өөр бусад дэвшил нь харагдахгүй бусад улс орнуудаас юу ч нэвтэрч орж ирээгүй байжээ гэж харагдах юм бишүү.
Миний сан## : ЯГ ӨНӨӨДРИЙН МОНГОЛЫН БҮХ БАЙДЛЫГ БҮХ ЮМТАЙН ТОД ХАРУУЛЖ ҮЛДЭЭХ.

Холбоотой мэдээ

Back to top button