Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: “Тавантолгой түлш” гүрийж, НМХГ баталж, иргэд нь нотолсон ЧИЙГТЭЙ ТҮЛШ

Утаа, угаар, униар, тоос, тоосонцор нэмэгдэж, иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдэхтэй зэрэгцэн дарга нар нь гарч ирж, “Иргэд хямд нүүрс их түлж байгаа учраас утаа ихсээд байна”, уламжлалт зуухнаас болж утаа нэмэгдэж байна” гэх мэт “тэнэг” тайлбарууд хийж, агаарын бохирдол үүсээд буй шалтгааныг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж иргэдийнхээ тоглоом тохуу болж суух жишээтэй. Бид өнгөрсөн лхагва гарагт гэр хорооллын иргэд стандарт зуух авч хэрэглэхгүй байгаа нь утаа хамгийн их нэмэгдэж байгаа шалтгаан гэх сэдвээр сурвалжилга бэлтгэн хүргэсэн.

Тэгвэл энэ удаа "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлш чийглэг ихтэй байгаагаас үүдэж, асаахад уугилт өгснөөр утаа нэмэгдэж байна гэх сэдвээр олон талын эх сурвалжаас тодруулсан сурвалжилга бэлтгэлээ.

С.ДАВААСҮРЭН: ЧИЙГЛЭГ ИХТЭЙ ТҮЛШЭЭР УЛААНБААТАРЫН ГЭР ХОРООЛЛЫН 30 ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА

Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаагаас утаа нэмэгдэж байгаа гэх гаргалгааг анх гаргаж ирсэн, албан мэдээлэл өгсөн хүн бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Шахмал түлш чийглэг ихтэй байгаагаас утаа үүсэх шалтгаан болоод байгаа нь үнэн үү?

-Түлшний хувьд түүхий эд болон орц бүтээгдэхүүнүүдэд манайхаас шинжилгээ хийдэг. Шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол Улсад батлагдсан стандартын хэмжээнд байгаа юм. Чийглэгийн асуудал яриад байна. Стандарт нь 10 хувь буюу түүнээс доош байх ёстой гэж заасан. Тавантолгой түлшийн баруун үйлдвэрээс гарч байгаа түлшний чийглэгийн хэмжээ 1.4-1.6 гараад байна. Зүүн буюу шинээр баригдсан үйлдвэрийн түлшний чийглэг 6-8 байна. Аль аль нь стандарт шаардлага хангаж байгаа хэдий ч баруун үйлдвэрээсээ зүүн үйлдвэрийнх чийглэгээрээ өндөр байгаа юм.

-Чийглэг ихтэй байгаа юм бол яагаад худалдаад байгаа юм бэ?

-Яагаад гэвэл стандартаа хангаад байна. Гэхдээ өмнөх жилээсээ чийглэг өндөртэй байгаа учраас уугилт өгөөд, утаа нэмэгдээд байна гэдэг дүгнэлт гаргаад байна. Хоёр үйлдвэрийн түлшийг яаж адилхан чийглэгтэй болгох вэ гэдэг дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Нийслэлд нийлүүлж буй түлшний 30 хувийг зүүн үйлдвэр, 70 хувийг баруун үйлдвэр хангаж байна. Тэгэхээр баруун үйлдвэрийн түлшнээс тав дахин илүү чийглэгтэй зүүн үйлдвэрийн түлшээр Улаанбаатар хотын түлшний хэрэгцээний 30 хувийг хангаж байна гэсэн үг. Тиймээс л агаарын бохирдолд нөлөөлөөд байна гэж яриад байгаа юм.  

-Тав дахин илүү чийглэгтэй үйлдвэрлээд байгаагийн шалтгаан нь юу юм бэ. Технологийн горим нь алдагдсан гэж үнэн үү?

-Хатаалтын горимоос болоод байгаа юм. Баруун үйлдвэрт шатаадаг, зүүн үйлдвэрт уураар хатаадаг гээд байгаа. Өнөөдөр Н.Тавинбэх, Н.Уртнасан сайдаар ахлуулсан ажлын хэсэг үйлдвэрүүдэд ажиллая гэсэн. Анх зүүн үйлдвэр ашиглалтад орохдоо уураар хатаахаас гадна байгалаараа хатаана гэж байсан. Байгалийн хатаалт хүйтний улиралд байхгүй учраас  үйлдвэрээс шууд худалдаалагдаж байна. Үндсэн шалтгаан энэ.

ИРГЭН: САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭ НАРАНД ХАТААЖ ТҮЛЖ БАЙНА

Биднийг сурвалжилга бэлтгэж явах цаг үед Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад мэргэжилтнүүд айл өрхүүдийн хэрэглээний түлшний чанар, бүтцийн үзүүлэлтийг тусгай зориулалтын багажаар хэмжиж, утаа ихэссэнтэй холбоотой иргэд, хороодын Засаг дарга нарын байр суурийг сонсож явав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 9, 28 дугаар хороодод ажилласан юм.

Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллүүд сайжруулсан түлшний

илчлэг 5700-6000, чийг 1.7-2.5 хувь байна. Мөн иргэдийн эрүүл мэндэд хоруу чанар гараагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон хэмээн сайд нарт тайлбарлаж харагдав.

Энэ үеэр тус хороонд суух нэгэн иргэн “Түлшээ наранд тавьж хатааж байгаад галлаж байна. Үнэр нь хүртэл муухай. Түлшний чанар муу байна. Өнгөрсөн жил өдөртөө хоёр хувин хийдэг байсан бол энэ жил дөрвөн хувин хийж байна. Гэртээ байгаад учиргүй их галлаад утаа гаргаад байна гээд байх юм. Хөлдүү учраас уугиад, мөд асахгүй байна” хэмээн ярьсан юм.

-АЛБАНЫХАН ЧИЙГЛЭГ ИХТЭЙ ТҮЛШ ХЭРЭГЛЭДЭГ ХОРООДОД ОЧИЖ ХЭМЖИЛТ ХИЙСЭНГҮЙ-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшний чийглэг өндөр байгааг бидэнд хэлсэн. Гэтэл албаныхан, сайд, дарга нар баруун бүсийн үйлдвэрээс гардаг шахмал түлш хэрэглэдэг Сонгинохайрхан дүүргийн хоёр хороогоор орж, түлшний чийглэгийг хэмжсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм.

Учир нь зүүн бүсийн үйлдвэрийн түлшийг зөвхөн зүүн бүсэд оршин суудаг баянзүрх дүүргийн гэр хорооллын иргэдэд хуваарилдаг талаар түлш тараадаг борлуулалтын ажилтнууд болон түлшний цэгийн эзэд баталж буй юм.

 Бид бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Баянзүрх дүүрэгт байх түлшний цэгүүдээр орлоо. Тус цэгт биднийг очиход үйлдвэрээс ирсэн түлшийг буулгаж байхтай таарлаа. Түлш авч ирсэн ажилтнаас тодруулахад “Зүүн үйлдвэрээс гаргаж байгаа түлшийг Баянзүрх дүүргээ тойроод тараадаг” гэх мэдээллийг өглөө.

Харин түлшний цэгийн эзэн хэлэхдээ “Манай цэг дээр баруун болон зүүн үйлдвэрээс аль алинаас нь түлш ирдэг. Гэхдээ ихэнхдээ зүүн үйлдвэрээс ирдэг. Өнөөдөрийн түлш зүүн үйлдвэрээс ирж байна” гэлээ.

Харин нүүрсний чанар, чийглэгийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс өөр байгаа эсэхийг тодруулахад “Шуудай нь арай шинэ, саяхан савласан түлшнүүд ялгардаг. Миний бодож байгаагаар эрт шуудайлаад агуулахдаа хадгалсан, эсвэл шуудайлаад хэд хоносон түлшнүүд арай хуурай, хатуу байна. Шинэвтэр шуудайтай, савлаад л шууд үйлдвэрээс ачсан болов уу гэмээр түлш нь чийглэг ихтэй, тийм болоод ч тэр үү үйрмэг ихтэй ирж байна. Онгойлгоход цана цохьчихсон байна. Ийм түлшийг шатаахаар асалт нь удаан, уугиад, утаа гарах нь ихэсч байгаа юм. Манайх бас түлш түлдэг айл” хэмээсэн юм.

Х.ГАЛЫМБЕК: САЙН ТҮЛШНИЙ ЧИЙГШЛЭЭС БОЛЖ УТАА НЭМЭГДЭЖ БАЙНА ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ

Харин энэ бүхний эцэст хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод буй Тавантолгой түлш ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбектэй ярилцаж, тодрууллаа.

-Танай сайжруулсан шахмал түлш чийглэг ихтэй байгаа учраас уугилт өгч, утаа нэмэгдээд байгаа талаар НМХГ-аас мэдээлсэн. Ийм технологи алдагдсан зүйл байгаа нь үнэн үү?

-Сайжруулсан шахмал түлш үндэсний стандарттай. Түлшний чийгийн хэмжээ 10 хувиас ихгүй байх ёстой гэсэн байдаг. Өнөөдөр үйлдвэрлэж байгаа түлшээс өдөр бүр дээж аваад Химийн хүрээлэн, АМГТГ-ийн харьяа лабораторт тогтмол шинжлүүлдэг. Хяналтаар чийглэг арван хувиас ихгүй байх ёстой гэсэн стандартыг тогтмол хангадаг. Манай түлшний чийглэг тогтмол 2-8 хувьд хэлбэлзэж байгаа. НМХГ-ын улсын байцаагч нар биднээс үл хамааран түлшнээс дээж авч шинжлүүлдэг. Тэд Монгол Улсад мөрдөж байгаа стандартыг хангаж байгаа гэсэн дүгнэлтүүд гаргаж ирүүлдэг. Тэгэхээр баруун, зүүн үйлдвэрийн аль аль нь технологийн горимоо баримталж ажилладаг. Чийгийн хэмжээ 10 хувь байхад ч түүнийг мэдрэх боломжгүй. 10-аас доошоо л байвал ямар ч асуудалгүй.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танайд албан ёсоор энэ дүгнэлтээ танилцуулсан уу?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түлшний чинь чийглэг ийм байна гэж манайд албан ёсоор хандсан, мэдэгдсэн зүйл алга. Манайд өгч байгаа бичгүүдээс  нь харахад танайх стандартаа хангаж байна гэсэн бичгүүд өгдөг. Бидний хувьд түлшээ тогтмол шинжлүүлж байна.

-Шахмал түлш чийглэг байгаад, түүнээс болоод утаа нэмэгдээд байна гэдэгтэй танай компанийн зүгээс санал нийлэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Санал нийлэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-14 08:53

МАНингийн булчирхайнууд аа гэж

Зочин
Зочин
2022-01-14 09:08

Чийгтэй түлшээ нуужээ

Зочин
Зочин
2022-01-14 09:08

Ганбаатар юу хийгээд яваа юм

Zochin
Zochin
2022-01-14 09:46

Mungu ugaadag gazar um shig sanagddag bolson. Bykh udirdlagiig n' khalj, arga khemjee avakh kheregtei.

Зочин
Зочин
2022-01-14 09:54

ene utaa buur dendlee ene hogiin tuleege boliulaachee

Зочин
Зочин
2022-01-14 09:57

zunduu olon hun gertee ugaartaj uhlee

Зочин
Зочин
2022-01-15 10:25

Энэ эргүү хасагийн шээс юугаа мэдэх вэ

зочин
зочин
2022-01-16 18:48

Түлш чиийглэгтэй байгаа ш дээв Бид хатааж байж түлж байгаа. НЭМХян�##�тын газрынханд баяр хүргэе. Зөв дүгнэлт гаргасан байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгнаа амьдр�##� мэдэхгүзй очиж судлаагүй хариуцлагагүй хариуцлагатнуудыг х�##�ах хэрэгтэй. Хажууд нь арай гэж нэг явахаар хүний эрхийг хангахгүй айлын гэрт дайрч орно. Ямар эрхтэй юм бэ. Хүниый эрхийн комисс юу хийж байна аа. Ядарсан иргэдээрээ тоглоом тохуу хийж байгаад харамсаж байна. Тавин бэх, Уртнасан нарыг огцруулахыг шаардаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button