Нийгмийн

13 настай монгол охиныг зодсон солонгос охидод ял оноолоо

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр БНСУ-д 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон Солонгосын дөрвөн охиныг яллах шүүх хурал амжилттай боллоо.
2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.

Тиймээс Гадаад иргэний эрхийг хамгаалах байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогссоны хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо.

Эл хэргийг шийдвэрлүүлэхэд хандив өргөж, БНСУ-н ерөнхийлөгчийн самбарт саналаа өгсний хүчинд Монгол Улсын иргэний эрхийг харийн нутагт хамгаалуулж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-13 22:28

Үнэн хэзээд үнэ цэнээ �##�ддаггүй. Солонгос охидын цаашдын амьдр�##�д ч нэмэр болох болтугай.

Зочин
Зочин
2022-01-13 23:05

зөв зөв

Зочин
Зочин
2022-01-14 21:25

Өмнөдөд сургуулийн хүүхдүүд бие биеэ дээрэлхэх сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд оруулж х�##�дах нэр төрд нь х�##�дах явд�##� их байдаг бололтой байдаг. Энэ нь гэмт хэрэг юм гэдгийг бусад хүүхдүүд ойлгож асуудлаа тайван замаар шийдвэрлэж сурахыг хичээх хэрэгтэй. Кинон дээр ч их гардаг. Амьдр�##� дээр ч олны нэрд гарсан хүмүүсийн өнгөрсөн үеийг сөхөх хандлага их байдаг.

Зочин
Зочин
2022-01-14 21:29

Сургуулийн захир�##� жоохон идэвхтэй ажилладаг бол ийм явд�##� болохоос сэргийлж чадна. Хүүхдүүдэд нээлттэй. Мэдээлэл өгөх боломжоор хангаад хүүхдүүдээ сонсоод асуудлыг бага дээр нь шийдвэрлэсэн бол юм ингэж дуусахгүй байх боломжтой. Хэрэг гарахаас өмнө захир�##� хүүхдүүд дээрэлхдэг хүүхдүүдийг илрүүлж чадаад ганцаарчлан эцэг эхтэй нь хамт уулзаад сануулга өгөөд явсан бол энэ охид ийм хэрэг үйлдэхгүй байж ч болох байсан,

Мэндгэрэл
Мэндгэрэл
2022-01-18 21:32

Соёл иргэншилтэй улс орон "мундаг" юм даа. Монголд "төрөөс төрсөн тэрбумтан", НДС-ын хөрөнгө идсэн нөхдүүд нь олон тэрбум төгрөг "идчихээд" 40-хөн саяар торгуульсан болдог, шороэд ял эдлэх хэрэгтэн нь УИХ-д суудаг, "хэрэгээ хялбаршуулан шийдвэрлүүлэхийг хүссэн" гэдгээр ялаас чөлөөлөгддөг "ёстой хуульгүй тэнэгүүдийн орон" гэлтэ юм даа.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button