УЛС ТӨР

Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах УИХ-ын тогтоолыг баталлаа

Өнөөдөр /2022.01.14/ УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар уг тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Э.Тэмүүлэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. УИХ-ын дарга "Э.Тэмүүлэн гишүүний санаачилсан тогтоол төрсөн өдрөөр нь батлагдлаа, баяр хүргэе" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button