Нийгмийн

Ж.Нарангэрэл: Омикроноор халдварласан бол дархлаагаа дэмж

Ковид-19 халдвар болон шинээр дэгдэж буй Омикрон хувилбарын эмчилгээг хэрхэн хийх талаар Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

"Нийт иргэдийн дунд Омикроны тархалт хурдацтай байгаа тул томуугийн буюу Омикрон мутацын шинж тэмдэг илрээд эхэлсэн бол онцгой эмчилгээ хийх шаардлагагүй. Онцгой эмчилгээ гэдэг нь вирусийн гаралтай эм, тан хэрэглэхгүй гэсэн үг. Тиймээс томуу туссан гэж үзээд дархлаагаа сайн дэмжих чухал. Түүнчлэн өөрт илэрч буй шинж тэмдэгтээ тааруулж, хоолой хөндүүрлэж байгаа бол хоолой хөндүүрлэлтэд уудаг эм зэргийг хэрэглэнэ.

Омикрон мутацын үед хэвтэн эмчлүүлэгчид хүчил төрөгчийн хүнд хэлбэрийн дутагдалд орохгүй байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button