УЛС ТӨР

Төлбөрийн чадваргүй хүмүүст улсаас өмгөөлөл үзүүлэх хуулийн төсөлд гүйцээн боловсруулах чиглэл өглөө

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалж, цус ойртолтоос сэргийлэх агуулгатай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан

Үүний дараа Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн үзэл баримтлал нь төлбөрийн чадваргүй, алслагдмал газар, хөдөө сумдад амьдардаг хүмүүст улсаас өмгөөлөгч томилж, эрхийг нь хамгаалдаг болоход оршиж байна.

Харин Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд өмгөөллийн үйлчилгээ арилжааны шугамаараа үргэлжлэх ёстой, төрийн албанд дахин бүтэц үүсгэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлж байв.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн ч, зарим заалтад эсрэг байр суурь илэрхийлэгдсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцааж, гүйцээн боловсруулах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button