УЛС ТӨР

Б.Энхбаяр: Саяхан нэг хүнд хийгээгүй 15 хэргийг нь хилсээр тохчихсон байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалж, цус ойртолтоос сэргийлэх агуулгатай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан

Үүний дараа Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн үзэл баримтлал нь төлбөрийн чадваргүй, алслагдмал газар, хөдөө сумдад амьдардаг хүмүүст улсаас өмгөөлөгч томилж, эрхийг нь хамгаалдаг болоход оршиж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улсын өмгөөлөгчийн цалинг шүүх, прокурорын цалинтай дүйцүүлье гэдэг санал байнгын хороон дээр унасан. Би Б.Чинзориг, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдийн үзэл баримтлалыг ерөнхийд нь дэмжиж байна. Төсөв нь 2022 оны төсөвтөө орчихсон юм байна билээ. Бид баталчихсан гэсэн үг. Ер нь үнэгүй юм гэдэг чанаргүй байдаг биз дээ. Бид бол цалин гэхээс илүү өмгөөлөл авах гэж байгаа хүмүүсийн эрхийг л ярьж байна.

Ганц худагт очвол улсын өмгөөлөгчийнхөө царайг харах юм сан л гэсэн хүмүүс байгаа. Хуулиа мэдэхгүй, ойлгохгүй, хуулийн туслалцаа авч чаддаггүй хүмүүс бий. Түүнийг нь далимдуулаад эрүүдэн шүүдэг, хилс хэрэгт тулгадаг. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт хэрэг хийгээгүй хүнд 15 хилс хэрэг тохчихсон байна шүү дээ. Энэ бол төр хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж өгөөгүйтэй холбоотой" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button