УЛС ТӨР
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний томилгоог хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.
Яг одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байна.
Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дөрвийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг. Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх хоёр эрхмийг нэр дэвшүүлжээ.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч эхэллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнээ анхаараачээ. Дан интёртаймэнт хүмүүс. Эрдэмтэн судлаач. Байг�##�ийн шинжлэх ухааны сайн мэргэжилтнүүд сонго л доо