Нийгмийн

ХОМ: АМГТГ-ын шинэ дарга Л.Баярмандал 50 саяын орлого, дөрвөн орон сууц, 1689 мкв эзэмшил газартай

Ашигт Малтмал Газрын Тосны Газрын дарга Х.Хэрлэнг татаж, Л.Баярмандалын тус газрын даргаар томиллоо. Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан түүний АТГ-д мэдүүлсэн орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Түүний хувийн орлого нь 50.9 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 103.9 сая хэмээн 2019 онд мэдүүлжээ. Мөн 529 сая төгрөгөөр 2019 онд үнэлэгдэж байсан дөрвөн орон сууцтай. Суудлын жижиг машин, Lexus, RX 330 маркын машинтай.

Цаашлаад нийт 1698м2 /298м2-1, 700м2-1, 700м2-1/ эзэмшил бүхий гурван газар, 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүнчлэн дотоодын банканд 164,6 сая төгрөг бүхий мөнгөн хадгаламжтай. Бусдаас 20 сая төгрөгийн авлага, 94 саяын зээлтэй бөгөөд 750 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн тус тус мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Баатар
С.Баатар
2022-01-14 13:29

Засгийн газар ийм хөрөнгөлөг хуулийн шаардлага хангахгүй даргын цүнх баригчийг томилж хууль зөрчихөө хэзээ болих вэ?????!!!!

Зочин
Зочин
2022-01-14 15:04

Баян Монголын дундаж орлоготой Жирийн иргэн байна.

Isee
Isee
2022-01-14 16:14

Энэ хүн бол мэргэжил, суурь хүмүүжил , ёс зүй т�##�аасаа маш боломжийн харин ч зөв хүнээ томилсон байна.

Зочин
Зочин
2022-01-15 00:02

Төрийн �##�банд ажилладаг бас нэг сайхан хулгайч байнадаа

Иргэн
Иргэн
2022-01-15 10:35

Яасан олон орон сууц,газар эзэмшдэг хүн юм дээ. Ийм энгий иргэд лав ховор байхаа.Овоо л баяжсан болоод дарга болж байгаа юм байна даа. Ер нь гэр хороололд амьдардаг жирийн иргэн том дарга болсон хүн байдаг болов уу? УИХ-ын гишүүн болсон хувьдаа компани болон их хөрөнгө мөнгөгүй хүн байдаг уу? Гайх�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button