УЛС ТӨР

Утааны эсрэг урагштай алхам хий, М.ГАНБААТАР ДАРГА АА

Улаанбаатар хот хоёр жилийн өмнө ийм утаагүй л байсан. Тэр үед иргэдийн амьжиргаа доор байсан уу гэхээс дээр байгаагүй. Бас өнөөх зориулалтын зуух нь дөнгөж нэвтэрч эхэлж байсан уу гэхээс бүрэн хэрэглээ болчхоогүй байлаа. Өөрөөр хэлбэл асуудал нь иргэдэд биш сайжруулсан шахмал түлшинд л байна гэдэгт логик хөтлөөд байгаа юм л даа.

Гэтэл эрх баригчид дрон нисгэж, хамгийн их утаа баагиулж байгаа айлыг “агнана” гэж агсраад л, “Та ороолт түлчихсэн байхаар чинь Улаанбаатар утаатай болохгүй яах вэ дээ” гэж сагсалзацгааж байна. Өчигдөр хэвлэлийн байгууллагатай хамтарсан, “Таван толгой түлш” ХХК, НМХГ, сайд нарын бүрэлдэхүүнтэй баг айлуудаар явж шалгалт хийсэн. Нөгөө “Ороолт түлчхэж” гэдгээс тусдаа л даа. Түүн дээр ч мөн НМХГ-ын холбогдох ажилтан “Чи мод хийхгүй, цогон дээр нь шууд түлшээ асгачихаар астлаа хар утаа гарна ш дээ” гээд л буруутгах өнцөг хайгаад байсан. Дараа нь “Таван толгой түлш”-ийн хүн “Ер нь иргэд модны үнэ өндөр байгаа учраас хэмнээд, тэрнээс болж хар утаа гарч байна” гэж яриад авна лээ.

Харин Н.Уртнасан, Э.Тавинбэх сайд нарт үнэндээ хэлэх үг байгаагүй. Дагалдан явж, дуугүй гүлдийсээр л дуусаж харагдсан. Арга ядсандаа л тэд ийм юм хийж, зориудаар дугуй шатааж, агаар бохирдуулж байгаа эсэхийг хүртэл шалгаж байгаа гэлтэй. Гэтэл яг үнэндээ Э.Тавинбэх, Н.Уртнасангийн аль нь ч бутарч унаад байгаа, иргэдийн хэлж буйгаар “чанар нь шал өөр болчихсон” түлшийг үйлдвэрлээгүй билээ.

Харин “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар гэж хүн энэ талаар ярих ёстой. Түлшний хоёрдугаар үйлдвэр гал авалцан шатаж, иргэдийн татварын мөнгө хийсэж байхад оройн хоолон дундуураа гарч ирсэн аятай хээвнэг хэвлэлд ярилцлага өгчхөөд л орчихдог, ийм нэг дарга байна аа, тэнд.

Түлш чийгтэй байгаа талаар “Таван толгой түлш”-ийн мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн олборлож буй нүүрсний үе давхарга нь өөрчлөгдсөн тул чанар нь ондоо байж мэднэ гэдгийг НМХГ-аас онцолсон. Өөрөөр хэлбэл, танай түлшинд яг юу тохиолдчихсон юм бэ, М.Ганбаатар дарга аа.

Сайд нарыг агентлагтай нь, хэдэн мэргэжилтнүүдтэй, ядарсан айлуудтай нь үүгээр түүгээр бүлтэлзүүлчихээд тэр юу ч болоогүй мэт л сууна. Энэ компанийн захирал болсон түүхийг нь ард түмэнд дахин нэг сануулах цаг ирсэн үү. Энэ бол хариуцлага алдаж үл болох өргөн хүрээний асуудал билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca
2022-01-14 15:48

Шантаажныхан хэзээ л ажиллаж чадаж байлаа даа. МАН-н байрны гадаа, дотор суулт зарлаж байж ажил авсан. Түлшний үйлдвэр ноднин хавийн газрыг б�##�иартуулаад аргагүйн эрхэнд бөөн зард�##� болж нүүгээд одоо байж байгаа царай нь энэ. Орк гар�##�тнууд бүтэхгүй ээ, чадахгүй.

Зочин
Зочин
2022-01-14 15:57

Ганбаатар улс төрчдөд ажлыг нь болгож өгөад авлигаддаг хүн х�##�агдахгүй

Зочин
Зочин
2022-01-14 16:04

Одоо Энэ бүжигчин нөхрөө х�##�аач эээ

Зочин
Зочин
2022-01-14 16:17

Сайдын сууд�##� мөрөөдөж яваа Ганбаатар хүрэл үхийн найзуулыг баяжуулсан хариугаа авах эрхтэй хүн

Зочин
Зочин
2022-01-14 16:19

Хийсэн ажлынхаа хөлсийг 2 дахь жилдээ ороход ганц төгрөг аваагүй өгөхгүй юм уу ичдэггүй амьтан бэ?

ankhzaya
ankhzaya
2022-01-14 16:30

Харин ёстой зөв өнцөг. Эднийх шилэн данс ч хөтөлдөггүй. Энэ ганбаатар их увайгүй загнаж бна гэж харж бт�##� танайх л энэ өнцгөөр дуугарлаа. Шантааж хийдгүй сэтгүүл зүй ийм бдаг даа. Зөв газраа дуугарлаа. Сайд нь хүртэл цоллуулаад ам ангайвуу гү юу ба�##�уулж бгаа цагт ядаж л жаахан ч атугай санаа зовинож бн�##�ээ. Энэ нэг хамаг хэргийн эзэн �##�саас ажаад жуумганаад сууж бдаг нөхөр дөө

Зочин
Зочин
2022-01-14 16:49

Аяаа аяаа яа

Батаа
Батаа
2022-01-14 18:09

Энэ ганбаатао гэж нөхөр бүтэхгүй. Энэ нөхрийг яар�##�тай солиочээ Батбаясг�##�ан Сумьяабазар нараа. Юугий нь хүлээгээд байгаа юм бэ.

Зосхүү
Зосхүү
2022-01-14 22:08

Ar ni bat yum chin yunaas ichixgui yunaas ch aixgui shuu dee xu.Xux ineed ni xureed l xurziiguud baigaa daa.

Zochin
Zochin
2022-01-14 22:46

Арга хэмжээ аваачээ. Оройгүй баяжиж байгаа гэсэн. Сайдын сууд�##� авахад төлөх мөнгөтэй болсон байна гэсэн шүү.

Shavardsan nuurs
Shavardsan nuurs
2022-01-15 08:37

Ogtsordoo.Pornoo Gambian olon hunii zub sanaliig unagaj luivardsan.ene bol saikruulsan Tulsa bish.shavardsan nuurs....himiin bolobsruulalt heregtei

Ажилчид
Ажилчид
2022-01-15 09:01

Этт компаниас бүрэн санхүүжилт авч ирсэн, ямар ч ашиггүй....бэлэн мөнгийг х�##�аас�##�ж суугаа хулгайч даа

Зочин
Зочин
2022-01-15 11:49

ГАНБААТАР ГЭГЧ ЭНЭ ХҮНД АЖИЛ ХИЙХ ЧАДВАР ЁСТОЙ БАЙХГҮЙ, ХИЙ ЯРИХААС ЦААШГҮЙ АМЬТАН Ш ДЭЭ. ИЙМ ХҮМҮҮСИЙГ �######�УУЛААЧ

Зочин
Зочин
2022-01-15 12:16

БОАЖ.ЫН САЙД ЭМЭГТЭЙ АЖЛАА МЭДДЭГГҮЙ УИХ.ЫН ГИШҮҮДИЙН АСУУЛТАД БАЙНГА БҮДЭРЧ БАЙГАА НЬ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЧАДВАРГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХАА БОЛИХ Х.ТЭЙ. ТАТВАР ТӨОӨГЧДИЙН МӨНГӨӨР НИЙСЛЭЛ ДЭЭГҮҮР ОНГОЦ ХӨЛӨГЛӨХ ЮМ ЯРИАД.СУУЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ НЬ.ХЭЛЭХ ҮГ АЛГА. ТЭНЭГ ХҮН Ч ЦЭЦЭН ҮГТЭЙ.

Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.
2022-01-15 13:25

Утаа угаарын асууд�##� бол ерөөсөө л ажлаа мэддэггүй саыд.дарга нарын буруу нарийн ярив�##� ерөнхийы сайд.одоогийн эрх бмригчдын муугийнх.

Зочин
Зочин
2022-01-15 14:01

Хариуцсан ажлаа хийж чадахгүй энэ хүнийг солиод.

Батдорлиг
Батдорлиг
2022-01-16 13:56

Энэ өвөлийн утаа арай хэтэрлээ!!!!!Нүүрс түлдэг байсан шигээ байна БАЙГАЛ ОРЧЫН ЯАИНЫХААН!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button