УЛС ТӨР

ТАЗ-ийн гишүүнээр Ц.Амартөгсийг томиллоо

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Тэгвэл тус зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгсийг томилжээ. Түүнийг ннэр дэвшүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн билээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ТОВЧ НАМТАР:

Цэнддаваагийн Амартөгс 

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Г.САНСАРМАА  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x