НИЙГЭМ

УДШ-ээс "Кью эс си" ХХК-ийг 192.5 тэрбум төгрөг Хөгжлийн банканд төлүүлэхээр шийдвэрлэжээ

Өнөөдөр /2022.01.14/ Улсын дээд шүүх хуралдаж, МУЕПГ-ын нэхэмжлэлтэй, "Кью эс си" ХХК-д холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Улмаар тус компанийг 192.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлж, олгуулах шийдвэр гаргасан байна.

"Кью эс си" ХХК бол Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр их хэмжээний зээл авсан ч төлж барагдуулаагүй есөн компанийн нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн мэдээллийг ил болгож байсан бөгөөд энэ үеэр "Кью эс си"-гийн нэр мэдээлэгдсэн.

“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажил санхүүжүүлэхээр 2014 онд зээлийн гэрээ байгуулж, авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үздэг.

Иймд МУЕПГ-аас “Кью Эс Си” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандаад байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2022-01-15 19:08

QSC компаний цаад эзэн нь Элбэгдорж, сахaл Эрдэнэбилэг нар шүү дээ. Улсыг хохиролгүй болгох хүртэл тэдний хөрөнгийг битүүмжилж, банкны дансыг царцаах ёстой. Жирийн иргэн гэмт хэрэг хийсэн бол aль хэдийн шоронд хийж, байр оронг нь битүүмжилж, авгай хүүхдийг нь гудамжинд хөөж гаргаж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button