Нийгмийн

Нидерландын хаан алтан сүйх тэрэгнээсээ татгалзав

Нидерланд улсын хаан Уиллем Александрын гэр бүл алтан сүйх тэрэгтэй.  . Александр хаан парламентын хуралдааныг нээхдээ эл сүйх тэргийг хөлөглөдөг уламжлалтай.

Алтан сүйх тэргийн нэг талд колонийн үеийн боолчлолыг дүрсэлсэн зураг байдаг. “Колончлолд хүндлэл үзүүлье” гэдэг нэртэй эл зургийг Нидерландын зураач Николас Ваай 1896 онд зурсан юм.

Олон нийтийн зүгээс эл бүтээл боолын тогтолцоог эргэн сануулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмжсэн гэж ихэд шүүмжлэх болсон.

Үүний улмаас Александр хааны гэр бүл алтан сүйх тэрэгнээсээ татгалзан, дахиж хэрэглэхгүй гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button