НийгмийнНИЙГЭМ

“Намайг ийм явааг хэн ч мэдэхгүй. Хүний нүүр яаж харах юм бэ” гээд дүү минь сэтгэлээр унасан"

Харьяа яамны сайд, дарга нар Улаанбаатарын утаа ихэссэн нь юунаас болсон, гол шалтгааныг олохын тулд гэр хорооллоор явсан. Ингэхдээ жирийн нэгэн айл руу гэнэт дайрч орон “Ороолт түллээ. Яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна” гэсэн. Үүнийгээ шууд дамжуулан, тухайн иргэний царайг ил гаргасныг олон нийт ихэд шүүмжилж байгаа билээ. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсныг хуульчид, мэргэжлийн хүмүүс онцолж буй.

Үүний улмаас тухайн иргэн сэтгэлээр унаж, хүнд байдалд оржээ. Бид түүний бэр эгч В.Туяацэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бичлэг нь сошиалд цацагдсанаас болж таны дүү сэтгэл санаагаар унасан гэсэн. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-Тэр өглөө сайд, дарга нар, “Тавантолгой түлш”-ийнхэн сайжруулсан түлшний асуудлаар явж байгааг дуулсан. Очиж үзэл бодлоо илэрхийлье гээд манай нөхөр очсон юм. Тэгсэн чинь “Тэгвэл танайд очъё. Нөхцөл байдалтай нь танилцъя” гэхээр нь “Тэг” гээд дагуулаад ирсэн юм билээ. Манайд орж үзсэн. Сайжруулсан түлшний чийглэгийг нь шалгая гээд байж байтал манай нөхрийн дүүгийнхийг харснаа “Эднийхээс хар утаа гараад байна” гэсэн. Дүү минь бие муутай, гэртээ ганцаараа байдаг.

Сайд, дарга нар ирдэг өглөө нөхөр бид хоёр хүүхдүүдийнхээ хувцсыг шатаах гэж байсан юм л даа. Дүү минь ерөөсөө зүгээр шатааж байхаар гэртээ шатаачихъя гээд гэртээ аваад орсон юм. Яг тэгээд өнөөх хувцсаа шатааж байхтай сайд, дарга нар таарсан юм л даа. “Эднийх рүү орж, шалгая” гэхээр нь би “Наана чинь өвчинтэй хүн бий. Оруулмааргүй байна. Гэрийнх нь гаднаас зураг авчих. Бид хоёр хүүхдийнхээ хувцсыг шатаачих гээд өгсөн юм” гэсэн. Гэтэл миний хэлэхийг ч тоолгүй шууд гэр рүү нь яваад орчихсон. Бидний хэнээс нь зөвшөөрөл аваагүй. Шууд л дайрч орсон.

-Дүүгийнх рүүгээ оруулмааргүй байна гээд эсэргүүцэхэд нь зөвшөөрөл авалгүй орчихсон юм байна, тийм үү?

-Тэгсэн. Бид гомдолтой байна. Дүү минь дасгалжуулагч хүн, олон шавьтай. Өмнө нь хүнд зодуулснаас болж эрүүл мэнд нь сайнгүй байгаа. “Миний бичлэгийг цацаж, түмний нүдний булай болголоо. Энэ бичлэгийг миний эхнэр, хүүхэд, шавь нар, найз нөхөд үзэж байгаа. Би үнэхээр ичиж байна. Намайг ийм явааг хэн ч мэдэхгүй” гээд сэтгэлээр унасан.

Дүүгийн минь гэрт дайрч орон, бичлэгийг нь зөвшөөрөлгүй цацаж, эрхэнд нь халдсанд гомдолтой байна. За, гаргадаг юм гэхэд нүүрийг нь бүрсийлгэж болно шүү дээ. “Гал асахгүй байхаар нь ороолтоороо ноцоосон” гээд тайлбарлаад байхад л заавал буруутан болгох гэж байгаа юм шиг “Яагаад ороолт түлсэн юм бэ. Танайхаас хар утаа гарч байна” гээд буруутгасан.

Н.Тавинбэх сайд, дүүргээс явсан мэргэжилтэн “Та нар энд хүн загнах гэж ирээгүй. Түлшний чанарыг шалгах гэж яваа” гэж хэлсэн. Тэр үгийг нь сонссон эсэхийг мэдэхгүй.

Арай ч дээ. Нөхөр, дүү хоёр минь сэтгэлээр унаад орилчихсон. Би дунд нь яах учраа олохгүй сууна. Тайвшруулах учраа олохгүй, хүнд байдалд орлоо. Хүн ядуу зүдүү, муу явж болно. Тэрийг нь заавал гаргаж, олны өмнө эвгүй байдалд оруулах ямар хэрэг байна вэ.

Тухайн үед мэдээлэл авсан хүмүүс бидэнтэй эргэж холбогдсон. Дүү минь “Би хэнтэй ч уулзмааргүй байна. Намайг дахиад сошиалд тавиад, олны элэг доог болгочихвол яах юм бэ” гээд дургүйцсэн.

-Мэдээлэл авсан хэвлэл эргэж холбогдсон гэсэн үг үү?

-Тэгсэн. “Танайд тусламж өгье” гэсэн. Тэгэхээр нь “Гэртээ ирүүлэхгүй, дүүтэйгээ уулзуулахгүй. Хэрвээ тусламж өгмөөр байвал хороон дээр ирээд уулз” гэсэн. Тэгээд сая ирэхээр нь уулзлаа. Тэр сэтгүүлч нь өөрийгөө зөвтгөх гээд дайраад байна лээ. “Та өөрөө түл гэж түлүүлсэн гээд ярьчих л даа” гэсэн утгаар ярьсан. Тэгж болохгүй биз дээ. Би зөвшөөрөөгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
70 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-15 16:41

Аймаар юм аа

Зочин
Зочин
2022-01-15 16:42

Тэр дарганарыг х####

Зочин
Зочин
2022-01-15 16:51

Тэр сэтгүүлч одоо юу бэ ажилаа хийх санаатай юм бол тэр сайд дарга нарынхаар дайрч ороод яаж баяжиж байна ард иргэд баяжмаар байна гэнэ арга барилаасаа зааж өгөөч гэнэ гээд дайраад ор доо яасан гэж хүн доромжилж байнаа аа муусайн төр засаг байгаа хэд бас мөнгөний сэтгүүлч нар бэ

Зочин
Зочин
2022-01-15 16:54

Сэтгүүлч нэртэй дарга нарыг долдойдогч нар байна .Тэр сэтгүүлчийн нэрийг нь тавиач ээ

Зочин
Зочин
2022-01-15 18:26
Reply to  Зочин

Алгирмаа гэдэг нэртэй сэтгүүлч бсан

Зочин
Зочин
2022-01-15 17:09

Ёр нь заав#### ороолтоо юувдээ хаашаа ч гарсан энд тэндгүй цаас байна ####ьч д####гүүр мухлагт хайрцаг хог болоод л байж байдаг яагаад ингэж адарч байгаа юм санаатай л байна даа ах дүүсээрээ

Зочин
Зочин
2022-01-15 17:12

Тэгэж их ичих байсан юм бол уха####аг байх нь яасан юм бэ тэнэгүүд ээ орлоолт байхдаа яахавдээ давилттай жүжиг байнаа

Zochin
Zochin
2022-01-15 17:16

Bi bsn bol mon l adil bdald oroh bsn hvnii vnergvi ergvv ###nuudiig ajils n halaach oorsdiinhoo buruug ydarsan ard irgedrvgee chiheh gj ydsan bhgvi yu muu har nowshnuud

Иргэнирген
Иргэнирген
2022-01-16 15:37
Reply to  Zochin

Битгий хуц

Зочин
Зочин
2022-01-15 17:16

Хувтас шатааж утаа гаргаж болохшүй шүүдээ тэгээд юун ороолт болчихсон юм бэ сэтгүүлчээр нэр төрөө сэргээлгэх болждээ

Зочин
Зочин
2022-01-15 17:19

Yuch tvlsn bsn unuudur hvniig iim bdld oruuldag surwaljlagch hvvhnii buruu. Tiim sn shvvmjleh gd bga bol uls orondoo bolohgvi bga zvile shvvmjil. Ydarsn negendee ochij iim baluar zan gargahaa boli. Bayn ni ta narig vvdneesee huuh bsiin

Уншигч
Уншигч
2022-01-15 17:47

Мэдсээр байж утаа гаргаж байгаа нь буруу үйлдэл биш юмуу юун хүний эрх вэ үүргээ бас мэддэг байх хэрэгтэй манайхан шиг зоргоороо ард түмэн ховор байх

Зочин
Зочин
2022-01-15 21:15
Reply to  Уншигч

Tuleh tuleegui hog shataaj bgaai zunduu bga ghdee tegleegeednuur tsaraigiin il gargahdaa yadiin er ni ooriig chin tiim bdltai tumend haruulsn bol yamar bh we yaltan heregtnii tsrai hurtel gargahgui nga bizeee

Утаажав
Утаажав
2022-01-15 18:07

Дарга нар ч гэж хэлэх муу үг ####гаа, Сэтгүүлч ч гэж дарга дагасан ####и####агч нар бас хэлэх муу үг ####га.

Зочин
Зочин
2022-01-15 18:15

Ер нь юуг нь ш####гадгын юугаа түлэх нь хүний асууд#### хувцасаа үргэлж түлээд байна гэж юу байдгын муухай тэр сөйд энэ тэр нь хар утаа гарж байгааш хайх биш утаагүй болгох т####аар бодолч

Зочин
Зочин
2022-01-15 18:16

Удахгүй энэ засаг огцорно.Ард түмэн ороолт шатаасан нөхрөө өмөөрөөд босно. Ардчилсан улс юм бол адил тэгш эрх үнэхээр дутагдаж БНА.

Зочин
Зочин
2022-01-15 18:49

Hашаа руу нь хүртэл дураараа орох эрхгүй. Хүний орон байр нь х####дашгүй гээд хуулиар заачихсан байдаг. Уулзах ёстой гэж үзвэл хашааны үүдэнд ярилцаж эзнийх нь зөвшөөрлөөр орно.

Зочин
Зочин
2022-01-15 18:51

Зөрчсөн бүх хүмүүсийг шүүхэд өгч болно. Нэр хүнд, орон байрны х####дашгүй байд####д х####дсан гээд өгч болно. Бичлэг гээд баримт байна. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авахгүй юу.

Хуулинд айлын гэрт бичлэг зөвшөөрөлгүй хийхийг
Хуулинд айлын гэрт бичлэг зөвшөөрөлгүй хийхийг
2022-01-15 18:53

Хуулиар айлын орон байр гэрт гэрийн эзний зөвшөөрөлгүй бичлэг хийхийг хориглосон байдаг. Та нар камерта хүмүс гэртээ оруулахгүй гэх бүрэн эрхтэй. Та нарын амьдардаг орон гэр чинь хувийн орон зай чинь шүү дээ. Орвол байцаагч ганцаараа камергүй орж болно.

Хүн амьд явах эрхтэй гэж заасан
Хүн амьд явах эрхтэй гэж заасан
2022-01-15 18:56

Хөлдөж үхэхгүйн тулд амьд явахын тулд цагтаа хүрвэл юу ч шатааж болно. Үндсэн хуулинд заачихсан. Амьд явах, эрүүл мэндийн болон орон байрны х####дашгүй эрхтэй.

Сэтгүүлчийн арга залинд орж болохгүй шүү.
Сэтгүүлчийн арга залинд орж болохгүй шүү.
2022-01-15 18:57

Зөвшөөрөөгүй бол айлын гэрт дайрч орсон гэсэн үг бараг ЭРҮҮГИЙН хэрэг болно.

Тусламж өгвөл оронд нь гомдолгүй гэчих гэсэн болзо
Тусламж өгвөл оронд нь гомдолгүй гэчих гэсэн болзо
2022-01-15 19:02

Тэр сэтгүүлчээс битгий тусламж ав. Өөрийнх нь эрхйг зөрчсөн хүнээс юм горьдоод ямар сонин хүмүүс вэ ? Тэрний оронд цагдаа шүүхээс ядуу тул үнэгүй өмгөөлөгч авъя гэж байгаад наадуулаа зөвшөөрөлгүй орсон бүх хүмүүсийг Дарга цэрэг сэтгүүлч ялгаагүй шүүхэд өг.

зочин
зочин
2022-01-15 19:04

Новрийг үхтэл нь зодоод хаячих

Сайд нь хууль мэдэхгүй орсон уу ?
Сайд нь хууль мэдэхгүй орсон уу ?
2022-01-15 19:05

Сайд нь бас хуулиа мэдэхгүй орсон гэсэн үг үү ? Хүмүүсээ ажилд аваад хөдөлмөрийн гэрээ хийхдээ л юу хийж болох үгүйг нь зааж сургаж дадлагажуулж ажилд авна гээд заачихсан байдаг. Аль ч с####бар. Яаж болох үгүйгээ мэдэх хэрэгтэй.

Орон байрны халдашгүй байдал
Орон байрны халдашгүй байдал
2022-01-15 19:06

Орон байрны х####дашгүй байд#### хашаатай айлын бараг хашааны үүднээс эхэлнэ.

Зочин
Зочин
2022-01-15 19:15

Төр бодлогоор утаатай болгочихоод ардууд их түлээд утаатай болголоо гэж байгаа нь зориуд зохион байгуул####ттай хийж байгаа ажил л даа.

Zochin
Zochin
2022-01-15 19:31

Yamar bayan tsatgalandaa l oroolt shataagaad suuj we dee ard irgedee ingetel ni zo ook bna shuu dee said d arga nar ni arai uuruur ajillaval ard urged chini teneg bish shuu dee

Зочин
Зочин
2022-01-15 19:32

Энэ сэтлүүлч нар ямар ч ёс зүйгүй, сэнсац дэгдээж өөрийгөө дөвийлгөхийн тулд бусдыг золиослохоо тоохгүй хогийн хүүхнүүд. Одоо тэр хүнээс уучл#### гуй сэтгүүлчийн оронцог оо

Наран
Наран
2022-01-15 20:41

Эргүү юмнууд нээх том хэрэг илрүүлчихсэн шиг ард иргэдээ нүүрийн ул####зуулаад могшй болоол түлээ биз

Zochin
Zochin
2022-01-15 20:57

Er n l hunii erh ih zorchigdoh bga shu de,hichneen muu zuil hiij bsan ch,ter humuus chin ger bul ur huuhedtei,tednii n mardaj bolohgui bzde,huuhded yamar buruu bh ve de

Зочин
Зочин
2022-01-15 21:32

Бидний Монголчууд энэ ардчил####ын 30 жилд үнэхээр сөхөрч бна даа. Зэрлэг капит####изм гэдэг нь ирэв үү? Сайхан цагт өсөж төрсөн хөгшчүүл бид насны эцэст ийм ядуу ийм эмэгнэлтэй амьдр####ыг үзэж байна, Хүнийг өрөвдөх ,хайрлах ,энэрэх сэтшэл зүрх Монголчууд бидэнд ####га болжээ.

Зочин
Зочин
2022-01-15 22:17

Арчаагүй төр, сэтгүүлчид! Та нарт хүн чанар, хүнлэг ёс, хүний эрхийн боловсрол өчүүхэн ч ####га!

Zochin
Zochin
2022-01-15 22:55

Gants oroolt tullee gd UB iin utaa uiseed bga yum shig.

Зочин
Зочин
2022-01-15 23:21

Chaavaas daa. Turd ajillaj baigaa yumnuud uursdin saindaa orood ajillaj baigaa yum shig soliorch baix yum. Ard tumniixee xamag bolomjiig xulgailj amidraliig ni iim bolgochixood ulsaa xugjuulex uurgee guitsetgej chadaxgui baij soliorox yum daa. Tetgeverin dood xemjeenuudee nem.

Зочин
Зочин
2022-01-15 23:27

Үнэн

Zochin
Zochin
2022-01-15 23:45

Их хурлын гишүүд нь ########ныхоо зургийг соши####аар явуулахдаа ч ичдэггүй юм билээ. Тэгтэл энгийн ард ичих нүүртэй цайлган юм. Ялгаа маш их байна

Ydiin
Ydiin
2022-01-16 00:11

hun ern yugaa tulne hend xamaataim. Bi mrgsh huwtsasaa shataayldaa manaid hureed ir. Sonin2 ym uzehn shiwdee? Huntei sn bnuu gd A geed duugarch chdqu setguulch, dursjiltee saarmagjuulj chdku zuraglaach bur duguigaa oljdee

Зочин
Зочин
2022-01-16 01:38

Ygd uusdiin buruug irgeduu chihieh estoi ym ve ard irged chine ymar buruutai ym ve

Ийм ч төр байх гэж
Ийм ч төр байх гэж
2022-01-16 01:52

Яаж байгаа юм бээ ядарсан хүнийг. Ингэж дээрэлхэж болохгүй ээ. !. Энэ сэтгүүлч нэртэй зөв бичиж ч чадахгүй юмнуудыг ########уулвэл таарна

Зочин
Зочин
2022-01-16 08:34

Дарга нар т барьца####агдсан СЭТГҮҮЛ ЗҮЙН МӨНГӨНИЙХӨНд иргэд сонин биш шүү дээ

Тэнэг д байна даа ингэж болохгүй
Тэнэг д байна даа ингэж болохгүй
2022-01-16 09:19

Поркурорын зөюшөөрөлгүй гэрт дайран орж ирээд дарамт####ж.олон түмэнд ядарсан амьдр####ыг минь дэлгэж нэр төрийг минь гута####аа гээд шүүхэд ханд эрхбиш ганц нэг шудрага шүүгч байгаа байх

eej
eej
2022-01-16 09:39

alchuurchin hulgaich heregtnuudee nuuriig n bursiilgeed l bdg um bm lee

иргэн
иргэн
2022-01-16 09:45

ХЭН Ч БАЙСАН.ЮУ Ч ТҮЛСЭН БАЙЖ БОЛНО.ТЭР ИРГЭН БУРУУТАЙ БАЙЖ БОЛНО.ГЭХДЭЭ ХҮНИЙ ГЭРТ ДАЙРЧ ОРЖ БОЛОХГҮЙ????ХООСОН ТОЛГОЙТОЙ БОЛОВСРОЛГҮЙ ОРК СЭТГҮҮЛЧ ГЭЖ ӨӨОИЙГӨӨ НЭРЛЭСЭН БҮДҮҮЛЭГ ХЭРҮҮЛЧ ХҮМҮҮСИЙГ ЦЭГЦЭГЭЭЧ.ТАВИНБЭХЭЭ ЧИ ХҮНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ.МАЛАА ХАРДАГ БАЙСАН АЙЛЫН 20 НАСТАЙ ОХИНЫГ НҮДНИЙ УХАРХАЙ ЯС ЦӨМӨРТӨЛ ЗОДОЖ НӨГӨӨ ОХИН ХӨДӨӨНӨӨС ШӨНӨ АМЬ ТЭМЦЭН ЗУГАТААЖ ХОТ РУУ МАНАЙД ИРСЭНГ МАРТААГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2022-01-16 09:49

Darga nariin tsohionii setguulch

Зочин
Зочин
2022-01-16 10:05

Ер нь манайд сэтгүүл зүй, эмч, багш гээд ####ь ч чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхдээ зөв ёс зүйн анхан шатны хэвшил ч суулгаагүй байдаг

Зочин
Зочин
2022-01-16 11:58

Хүний эрхийн ҮХороо, хүний эрхийг эрхэм зорилгоо болгохоо зарласан МАН-ы дарга нар одоо жинхэнэ зарчим гээч юу байдгийг харуулаач. Ядарсанаа дээрэлхэж задарсанаасаа айдаг эрхэм үү дээ

зочин
зочин
2022-01-16 12:45

Ямар сонин хүмүүс вэ УТААНЫ ХОР ХӨНӨӨЛИЙГ ТҮЙ МАЙ Ч МЭДЭГГҮЙ ЭРГҮҮ ЭРВАА ХҮМҮҮС ИХ БАЙНАА.ТА БОЛОН ТАНЫ ХАЙРТАЙ БҮХЭН ЧИНЬ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ ҮХЛИЙН ЭРМЭГТ БАЙХАД ЮУН БУСДЫГ ӨМӨӨРӨХ ВЭ ЭРГҮҮГҮҮДЭЭ.ОРООЛТ ТҮЛСЭН ГЭЖ БАЙГАА ДУРАКЫН ЗӨВ ЮМУУ???? Битгий хуц ажлах хийж яваа хүмүүс рүү дайрах чинь хайртай бүхнээ амьсг####ж чадахгүй үхэхийг зөвшөөрч байгаа юмуу. Тэр б####иар утаа гаргах зүйл шатааж байгаа хулгайч АЖИЛ ХИЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ХУЛГАЙЧ БАЙХ ЧИНЬ БИЛЭЭ ҮХСЭНИЙХ НЬ НЭР ТӨР ЮУ ХУЦААД БАЙГАА НОВШНУУД ВЭ.ТИЙМ МУУСАЙН ХУЛГАЙЧУУД ХОТЫГ УТААГААР ДҮҮРГЭЖ ХҮМҮҮСИЙГ ХОРДУУЛЖ БАЙГАА ЮМ.ХАРИН ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВ

Зочин
Зочин
2022-01-17 11:56
Reply to  зочин

Яг зөв

Зочин
Зочин
2022-01-16 12:50

МУУ АМЬД ЯВАХААР САЙН ҮХ ГЭЖ БАЙДАГ ШҮҮ .

Зочин
Зочин
2022-01-16 14:04

Очсон бүх хүнд хариуцлага тооц хүний эрхэнд х####даж арай дэндүү доромжлоод байгаа юм биш үү тэнэгүүд чинь

зочин
зочин
2022-01-16 14:10

Айлд зөвшөөрөөгүй байхад нь дайрч орж хүний эрхийг зөрчсөн байна. Эдгээр хүмүүст арга хэмжээ авч ажлаас нь х####ах хэрэгтэй

Zochin
Zochin
2022-01-16 14:22

Ner tur huutsuldsun yug yaj hiihee medehgui hundii tseej hulduu tolgoitoi yumnuud yvj de

Иргэнирген
Иргэнирген
2022-01-16 15:34

Манайд орж ирсэн бол чинь мань нь угаадсаа амтлуулаад утаатай, угаартай гэртээ хонуулж, унд####ж, цайлаад YДЭН гаргах бж дээ! Дараа тухтай уулзацгаая!

Зочин
Зочин
2022-01-16 15:41

Арай хэтэрхий дорд үзээд байгаа юм бишүү. Хүний нэр төрийг гута####аа. Наад ####баны гээд байгаа ухамсаргүй хүмүүст хариуцлага тооц.

Холбоотой мэдээ

Back to top button
70
0
Would love your thoughts, please comment.x
()
x